​Долоо хоногоо хэрхэн өндөр үр дүнтэй төлөвлөх вэ?
2015, 10 сарын 9. 9:130

Жак Дорсиг Twitter-ийг хамтран үндэслэгч, Square-ийн захирал гэдгийг сайн мэдэх байх. Тэр нэг зэрэг хоёр компанийг тэргүүлдэг нь гайхалтай.

Мэдээж хэрэг, бүхэлдээ сайхан санаа. Хэрхэн нэг залуу дэлхийн хамгийн нөлөө бүхий хоёр компанийг удирдаж, бүтээлч бас, шинэлэг байх цаг гаргаж байна вэ? Ихэнх хүмүүс нэг ажлыг л хийдэг.

Дорсид нууц бий юу? Та өдөр бүр ямар ч ажил хийсэн бай өндөр бүтээмжтэй байх боломжтой.

Жишээ нь, Дорси хоёр компанид ажилладаг болсноос хойш тэр хоёр компанийхаа менежментийн ажил дээр даваа гарагт нь ажилладаг. Мягмар гарагт нь хоёр компанийхаа бүтээгдэхүүн дээр ажилладаг. Энэ нь түүнд компаниа өргөжүүлэх боломжийг олгожээ.

Тэгвэл та Дорсигийн үндсэн санааг албан тушаалдаа яагаад, яаж хэрэгжүүлэх ёстой вэ гэж гайхаж байна уу? Энэ бол өдөр тутам тулгарч байгаа саад бэрхшээлээс үл хамааран чухал зүйлс дээрээ анхаарал хандуулах явдал юм. Өөр ямар нэг зүйл байна уу?

Ерөнхий зорилготой байх нь өдөр тутмын ажил үүргээс зайлсхийнэ гэсэн үг биш. Харин үүний оронд өдөр тутмын и-мэйл, хурал хийх, утасны дуудлагагэх мэт зүйлсээс илүү том зүйл дээр анхаарах хэрэгтэй. Энэ нь таныг чухал зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэхэд тусална.

Мэдээж хэрэг, өдөр ямар төрлийн санаан дээр анхаарч болох вэ гэдгийг гайхаж байгаа байх. Тэгвэл үүнийг эхлүүлэх гурван санаа бий.

1. Ажлын харилцаагаа сайжруулах

Та С түвшний гүйцэтгэх захирал эсвэл сургуулиа төгсөөд ажилд шинээр орж байгаа хүн байж болох ч эргэн тойрондоо байгаа хүмүүсийг таньж мэдэж байх хэрэгтэй.

Долоо хоногийн нэг өдөр нь хамт олонтойгоо цагийг өнгөрөөж, мэргэжлийн болон хувь хүний түвшинд таньж мэдэх нь сайн хэрэг.

Ямар зүйл хийж болох вэ? Компанийхаа ойролцоо үдийн хоол идэх гэх мэт ажил зохион байгуулж болох юм. Энэ нь компаний соёл болон хувийн амьдралыг тань гайхалтай сайжруулах болно.

2. Зохион байгуулалттай байх

Долоо хоногийнхоо нэг өдрийг мэргэжлийн амьдралынхаа нэг хэсгийг зохион байгуулахад зарцуул. Урт хугацаанд эмх цэгцгүй байсан ширээгээ цэвэрлэж, имэйлдээ байгаа янз бүрийн хавтсуудыг цэгцэл.

Нэмж хэлэхэд тухайн долоо хоногийн ажлаасаа хамаараад том ч бай, жижиг ч бай ажлуудаа зохион байгуулж, эмх цэгцтэй байлгах нь чухал. Хэрэв ажил дээрээ завгүй байгаа бол ширээнийхээ дэргэд байгаа янз бүрийн цааснуудаа эмхэлж цэгцэл.

3. Хувийн брэнд дээр анхаар

Хувийн брэндийг бий болгохын тулд байнга л tweet бичиж, хувийн вэбсайтандаа юм бичих байж болох юм.

Хувийн брэндийн зөв чиглэлийг бий болгохын тулд долоо хоногт нэг өдрийг зарцуулж, алхам хий. Энэ нь, LinkedIn дээр гайхалтай нөлөө бүхий хүмүүсийг дагаж, Twitter дээр дор хаяж мэргэжлиийн чиглэлийн 5 хүмүүстэй харилцаж, харилцаа холбоог бий болгосноор та шинэ ур чадварыг эзэмшиж, урагш ахиж чадна.

Мэдээж хэрэг, та тэрбум тэрбум долларын орлого, мянга мянган хүмүүсийн өмнөөс хариуцлага үүрч байгаа Жэк Дорси биш боловч, өдөр тутмын амьдралдаа зарим нэг санаа авахын тулд Жэк Дорсиг авчирна гэсэн үг биш.

Дээр дурдсан санаануудыг календартаа тусгаж, тэмдэглэл хөтлөөрэй. Энэ үнэхээр үнэ цэнэтэй байх болно.

Бас нэгэн чухал зүйл бол өөрийгөө эрүүл саруул байлгаж, бүтээлч байх явдал юм. Завсарлага ав. Дорсигийн тохиолдолд түүний бямба гарагт хэрэгжүүлдэг дадал нь явган аялал юм.

https://www.themuse.com/advice/how-to-plan-your-we...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
02024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28