​Санхүүгийн аудиторын ажлын байрны тодорхойлолт
2015, 11 сарын 2. 8:430

Санхүүгийн аудиторын энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг бий болгоход туслах болно. Энэхүү тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог болон шаардлагуудын дагуу өөрчилж засах боломжтой.


Тодорхойлолт : Санхүүгийн аудитор 

Санхүүгийн аудиторын ажлын байрны зорилго: Санхүүгийн аудитыг төлөвлөх, гүйцэтгэх замаар хөрөнгийг хамгаалах, бүрэн бус болон үр ашиггүй дотоод хяналтуудыг тодорхойлох, сайжруулах санал боловсруулах.

Санхүүгийн аудиторын ажил үүргүүд:

  • Байгууллагын зорилго, бүтэц, бодлого, үйл явц, дотоод хяналт болон гадаад зохицуулалтуудыг ойлгож, санхүүгийн аудитыг төлөвлөх. Эрсдэлтэй хэсгийг тодорхойлох. Аудитын цар хүрээ ба зорилгыг бэлтгэх, аудитын хөтөлбөр боловсруулах.
  • Санхүүгийн зохицуулалтуудын хэрэгжилтийг үнэлэх, аудитын хөтөлбөрийн алхмуудыг гүйцэтгэж, хянах, ерөнхий дэвтэр, дансны үлдэгдлүүд, баланс, орлогын тайлан болон санхүүтэй холбоотой тайлангуудыг шалгах, бүртгэлийн бичилтүүд болон тайлан, үйл ажиллагаа, баримт бүрдүүлэлт зэргийг шалгаж, шинжлэх.
  • Эрсдэл болон зохицуулалтанд нийцэхгүй байгаа салбарыг тодорхойлж, дотоод хяналтыг үнэлэх, гарын авлага болон санхүүгийн автоматчилагдсан процессийг үнэлэх, процессийн дутагдалтай тал, үр ашиггүй зүйлс болон үйл ажиллагааны асуудлуудыг тодорхойлох.
  • Мэдээллийн элементүүдийг харьцуулах болон шинжлэх замаар хөрөнгө, өр төлбөрийг баталгаажуулах, баримт бүрдүүлэлтэнд хөндлөнгийн шалгалт хийх.
  • Аудитын шалгалт ба дүгнэлтийг баримтжуулж, аудитын ажлын тайлан болон илтгэх хуудас бэлтгэх.
  • Шинэ болон төрөл бүрийн ажлын шаардлагуудын дагуу багийн ажилд хувь нэмрээ оруулах. Байгууллагад хувь нэмэр оруулах шинэ боломжуудыг судлах. Шаардлагатай үед бусдын ажилд туслах.
  • Боловсролын үйл ажиллагаануудад хамрагдаж мэдлэгээ дээшлүүлэх, мэргэжлийн нийтлэлүүд унших, хувийн харилцаа холбоог бий болгох, мэргэжлийн байгууллагуудад хамрагдах.
  • Мэдээллийн нууц байдлыг хадгалж, байгууллагын нэр хүндийг хамгаалах.
  • Өгөгдөл ба чиглэлүүдийг цуглуулж, шинжилгээ хийж, нэгтгэн санхүүгийн хяналтын мэдээллээр хангах.
  • Мэдээллийн шаардлагыг зохицуулж, гадаад аудиторуудад дэмжлэг үзүүлэх.
  • Удирдлага, дотоод хяналтын бүтэц, үйл ажиллагааны процесс дахь хяналтын өөрчлөлтийг санал болгож, хамгаалалтыг сайжруулах. Шалтгааныг тодруулах.
  • Хурал уулзалтанд мэдээллээр хангах замаар аудитын явц болон дүгнэлтийг танилцуулах, шийдэгдээгүй асуудлуудыг тодруулах, ажлын тайлангуудыг хянах, жилийн эцсийн аудитын тайлангуудыг бэлтгэх.

Ур чадвар:  Аудит, Санхүүгийн ур чадвар, санхүүгийн шинжилгээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, судалгааны ур чадвар, судалгааны үр дүнг тайлагнах, харилцааны ур чадвар, шударга, итгэлтэй байдал, төслийн менежмент, нягт нямбай, дүгнэлт гаргах. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47