ӨНДӨР ҮР ДҮНТЭЙ ЗОРИЛГО ТОДОРХОЙЛОХ 8 АЛХАМ
2015, 11 сарын 17. 8:510

Зарим шилдэг удирдагч нар өөрсдийн салбартаа хэрхэн гайхалтай зүйлсийг хийдэг вэ? Өмнөө зорилго тавьж, үйлдэл хийх замаар. Арнольд Шварцнеггер амьдралаасаа ч том зорилго тавьдаг байв. Тэрээр Австрид хүйтэн дайны үед төрсөн бөгөөд бодибилдингийн спортоор хичээллэн АНУ руу нүүхдээ Олимийн 7 эрх авч байжээ. Тэрээр дараа нь жүжиглэх салбарт хүч үзэн Холливуудын хамгийн өндөр орлоготой жүжигчин болж чадсан төдийгүй үл хөдлөх хөрөнгийн бизнестэй болж чаджээ. Түүнчлэн дэлхийн 7 дахь том эдийн засагтай бүс нутаг бюу Калифорний амбан захирагч болж чадсан юм. Арнольд сахилга баттай байсан төдийгүй өөрийн гэсэн зорилготой, алсын хараатай байв. Тэр жилийн төлөвлөгөөгөө шинэ жилийн баярын өдрөөр гаргадаг байна. Хүмүүс түүнд эргэлзэх үед тэр өөрийгөө идэвхижүүлж, урам зоригтой болдог. “Австрид байхад хүмүүс намайг бодибилдингийн аварга болно гэхэд эргэлздэг байв. “ хэмээн өөрийн намтардаа дурдсан байдаг. “Бид Австрид байхдаа цанын аварга болж байсан” хэмээн түүний найз ярьжээ. Холливудын алдартан Шварцнеггер жүжигчин болохыг хүсч байна хэмээн ярьдаг байв. “Чи яагаад спорт заал нээгээгүй юм бэ?” гэж найзууд нь асуудаг байв.

Брайн Трэйси зорилго тавихдаа тэргүүлэх нэгэн байв. “Нийт хүмүүсийн зөвхөн гурван хувь нь зорилгоо бичдэг бол бусад хүмүүс тэр зорилгынх нь төлөө ажилладаг байна. “ Тэгвэл зорилго тодорхойлох, түүнийхээ төлөө явах, зорилгодоо хүрэх цөөн алхмуудыг дурдая.

1. Юу хүсч байгаагаа шийдвэрлэЮу хүсч байгаа тодорхой болго. Хэрэв та ямар нэг зүйл судалж байгаа бол зорилгоо тодорхойл. Хэрэв түүндээ хүрэхийг хүсч байгаа бол өөр хэрэг.

2. Зорилгоо бичиж тэмдэглэ.Үзэг цаас аваад, зорилгоо бичиж тэмдэглэх нь түүнд хүрэх боломжтой эсэх, ямар нөөц шаардлагатай байна,цаашид шинэ мэдээлэл хэрэгтэй эсэх гээд бүхэлдээ сэтгэлгээний шинэ процесс болдог. Энэ нь зорилгоо оюун санаандаа тодорхой зураглахад тусалдаг.

3. Эцсийн хугацаа тогтооЭнэ нь таныг урагш ахих, чиглүүлэх, хойш тавихгүй байхад тань тусална.

4. Үйл ажиллагааны жагсаалт гарга.Тухайн зорилгодоо хүрэхэд тань туслах том, жижиг бүхий л зүйлсийг бичиж тэмдэглэ. Хэт их ачаалалгүйгээр зохицуул. Та зааныг яаж идэх вэ? Энэ асуултын хариу нь тухайн цаг мөчид тодорхой хэсэг ажлыг хийх явдал юм.

5. Үйлдэл, үйл ажиллагаагаа төлөвлө. Паретогийн 80/20 зарчмыг ашигла. Зорилгынхоо 80%-д хүрэхэд тань туслах 20%-ийн хүчин чармайлт юу вэ?

6. Тухайн зорилгодоо хүрэхийг өөртөө амла. Бичгээр бичсэн зорилгоо оюун санаандаа өөртөө хүрэхээр амалж, хүчлэхгүй бол хүрэх боломжгүй болдог. Эхний зааврыг дахин уншаарай. Тухайн зорилго таны яг юу хүсч байгааг тодорхойлж байдаг.

7. Ижил төстэй зорилготой хүмүүстэй нэгд. Арнольд энэ тал дээр гайхалтай нэгэн. Тэрээр Австрид байхаасаа бодибилдингид суралцаж, өөрөө өөртэйгөө тэмцэж, өөрийгөө ялж чадсан. Тэр Люсилле Балл, Жэймс Ирл Жонс гэх мэт алдартай жүжигчидтэй хамтран ажиллаж, илүү сайн жүжигчин болох зөвлөгөө авч, заалгаж байв. Бизнесийн салбарт тэр олон улсын хэд хэдэн компанитай, саятан бизнесмэн Жое Вэйдертэй ойр дотно ажиллаж байжээ. Улс төрийн салбарт Кеннедигийн гэр бүлээс гэр бүлтэй болж, 1988 оноос хойш ерөнхийлөгчийн компанит ажилд тусалж байгаа Жорж Бушийн спорт, фитнесийн зөвлөхтэй найз болжээ.

8. Үйлдэл хийх.Зорилгоо бичээд ханандаа наачихвал мартахгүйгээр өдөр бүр, орой бүр уншиж,зорилгынхоо тухай ярилцаж, тусламж авах боломжтой. Үйлдэл хийх нь тухайн зорилгод хүрэх хэрэгтэйг байнга сануулж, түүнийгээ хэрэгжүүлэх боломжийг олгодог.

http://www.goalsontrack.com/blog/2015/06/16/8-step...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41