​Дэлхийг өөрчилж буй 30-аас доош насны залуу эрдэмтэд
2015, 11 сарын 20. 8:500

Топ шинжлэх ухааны мэргэжилтнүүд, эрүүл мэндийн бизнес эрхлэгч нарын жагсаалтанд ихээхэн амжилттай байгаа 30-аас доош насны хүмүүс байгаа аж. Эдгээр эрдэмтэн судлаачид дунд физик, анагаах ухаанаас авахуулаад шинэ гараг эрхэс нээн илрүүлж байгаа, хүний болон бусад организмуудын генийн нууцыг тайлж байгаа хүмүүс ч байна. Бидний жагсаалтанд эрүүл мэндийг дижиталчилж байгаа бизнес эрхлэгчид багтсан байна. 26 настай Невада Санчез 10 настай байхдаа л компани байгуулж, технологийн тусламжтайгаар дэлхийг өөрчлөхийг хүсдэг байжээ. Тэрээр 18 настайдаа Масачусетсийн технологийн сургуульд элсэн орохоор шийджээ. Гэр бүлтэй болж, сансар судлалаараа алдартай Max Tegmark лабораторит ажиллаж эхэлжээ.

Tegmark лаборатори генетикийн салбарын бизнес эрхлэгч Жонатан Ротбергтэй хамтран радио телескоф ашиглан хэт авиагаар сайн нарийвчлалтай дүрслэлийн төхөөрөмж бүтээх, түүнчлэн дууны долгионыг зарим төрлийн мэс засалд ашиглах талаар ажиллаж байв.

“Энд боломж байсан учраас би энэ боломжийн төлөө явах хэрэгтэй гэж бодсон” гэжСанчез хэлжээ. Тэрээр үр тарианы нөөцийн салбарт 100 сая доллар олж чадсан Butterfly Network-ийн номер нэг ажилтан болсон юм. Түүнчлэн энэ компаний анхны төхөөрөмж дараа жил зах зээлд гарах юм байна. (Ротберг болон Тегмарк “30-аас доош насныхан” төсөлд шүүгчээр ажилласан боловч Санчезийг жагсаалтанд сонгох явцад оролцоогүй болно.)

Nevada Sanchez, 26

Butterfly Network-ийн Үүсгэн байгуулагч,

Невада Санчез Нью Мехикод өссөн бөгөөд 10 настай байхдаа эцэг эхдээ том болоод технологийн компани байгуулна гэж ярьдаг байжээ. Эцэг эх нь түүнийг Масачусетсийн технологийн сургуульд явуулахаар болсон байна. 8 жилийн дараа компаниа байгуулж, бакалаврын дараах сургалтын дараа радио телескопыг зохион бүтээсэн Max Tegmark-ийн лабораторит ажиллаж эхэлсэн аж.

Tegmark ДНК-ийн дарааллын дараагийн зохион бүтээгчдийн нэг Жонатан Ротбергтэй хамтран ажиллажээ. Ротерберг радио телескопыг ашиглан биеийг илүү сайн нарийвчлалтай оношлох дүрслэлийн хэт авиан төхөөрөмж зохион бүтээж, дуу авианы оношлогоог мэс засалд ашиглахыг хүсдэг байв. “Энд боломж байсан учраас би энэ боломжийн төлөө явах хэрэгтэй гэж бодсон” хэмээн Санчез хэлжээ. Тэрээр үр тарианы нөөцийн салбарт 100 сая доллар олж чадсан Butterfly Network-ийн номер нэг ажилтан болсон юм.

4 жилийн өмнө “30-аас доош насныхан” төслийг анх эхлүүлж байх үед маш олон эрдэмтэд энэ бол зоригтой алхам гэж хэлж байсан юм. Судлаачид, эрдэмтдийн маш цөөхөн нь 30 наснаас өмнө томоохон хэмжээний амжилт гаргасан байдаг. Учир нь тэд залуудаа их хэмжээний мэдлэг мэдээлэл эзэмшиж, судалгааны санд хамрагдах хэрэгтэй болдог. Энэ жилийн 30-аас доош насны шилдэг эрдэмтдийн жагсаалтанд багшаар ажиллаж байгаа 9 судлаач багтсан. (Түүнчлэн өмнөх жилээс ялгаатай болж чадсан юм.)

Энэ жагсаалтанд 28 настай Константин Батигин багтсан юм. Тэрээр Caltech-д туслах профессороор ажилладаг бөгөөд рок од гэж хэлж болно. Тэр коллежид байхдаа хамтлагт тоглодог байжээ. Мөн

13 настайдаа ОХУ-аас АНУ-д шилжиж ирсэн бөгөөд 21 судалгааны ажлыг хэвлүүлж, гайхалтай амжилт гаргаж чаджээ. Тэрээр өөр нарны аймгийн системийн гараг нээн илрүүлсэн юм.

Бидний жагсаалтанд багтсан бусад эрдэмтэд маань гэр ахуйтай ойр асуултуудыг эрэлхийлж байдаг гэж хэлж болно. Элизабет Нансе 21 настай бөгөөд Жон Хопкинсийн их сургуулийн докторын зэрэг хамгаалсан. Тэрээр тархийг илүү их мэдээлэл хүлээж авахад саад болдог тархины цусан бүрхүүлийг нэвтлэх нано ялтас хийх гэж байгаа аж. Тэр өөрийн санаагаа амьтан дээр туршиж байгаа бөгөөд тархины өвчтэй төрж байгаа хүүхдүүдийг эмчилнэ гэдэгт найдаж байгаа ажээ.

Эран Ходис 29 настай бөгөөд Харвард болон Массачусетсийн технологийн сургуулийн доктор, профессорын зэрэгтэй. Тэрээр мөөгөнцрийг туршилтын сэдэв болгон биологийн хийсвэр судалгааг хийж байсан боловч ээж нь хорт хавдартай болжээ. Харин тэр одоо хавдрын генетикийн талаар судалгаа хийж байгаа.Тэрбээр хорт хавдрын хамгийн түгээмэл мутацын тоонд орох болсон арьсны хорт хавдраас генийн мутаци хос нээжээ.

Энэ ген нь хавдрыг эдгэшгүй болгодог эсүүдийн хариуг олоход туслах юм байна.

Энэхүү жагсаалтын сонгон шалгаруулалтыг хийхэд гүн туслалцаа үзүүлсэн Масачусетсийн технологийн их сургуулийн Max Tegmark лаборатори, генийг хэрхэн өөрчилж болох вэ гэдэг ойлголтонд томоохон хувь нэмэр оруулсан нь биотехнологийн салбарт томоохон өөрчлөлт оруулсан Ю Си Беркели их сургуулийн Женнифер Доудна, AstraZeneca–ийн судалгаа хөгжүүлэлтийн хэсгийн Бахижа Жалал нарт талархал илэрхийлж байна.

http://www.forbes.com/sites/sarahhedgecock/2015/01...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45