Энэхүү нэвтрүүлэгт оролцогчид гоо сайхны төрөл бүрийн үйлчилгээнд оролцоод эрүүл мэнд, гоо сайхнаараа насан туршдаа хохирсон юм. Борхон үсээ шаргал болгох гээд насан туршдаа халзан болсон, үснийхээ хуйхыг буцааж сэргээхийн тулд 3-4 сар эмнэлэгийн орон дээр тарчилсан гунигт өдрүүд, манайхны маш ихээр хийлгэдэг гэх хөмсөг, нүдний контур, уруулын хүрээ хийлгэснээс болж насан туршдаа сохорсон охин гээд тоочоод баршгүй.