​Аз жаргалтай, амжилттай болгох Уаррен Баффетын зөвлөгөө
2015, 11 сарын 25. 9:320

1. Ямар нэг зүйл хийхээсээ өмнө эхлээд өөртөө хөрөнгө оруул"Өөртөө хөрөнгө оруулах гэдэг таны хийж чадах хамгийн сайн зүйл. Өөрийнхөө ур чадварыг сайжруулах зүйлд хөрөнгө оруулалт хий. Өөрт байгаа ур чадвараа сайжруулах нэмэлт сургалтанд хамрагдах эсвэл шинэ ур чадвар эзэмшиж, бизнес эрхэлж болно.

2. Муу зуршлаа аль болох хурдан засМуу дадал зуршил таньд муу нөлөө үзүүлнэ. Өөртөө хор хөнөөлтэй муу дадалтай олон хүмүүс байдаг.” Гэж Баффет хэлж байв. Муу зуршлаа аль болох хурдан засч оронд нь сайн зуршил эзэмш. "Та миний насан дээр ч муу зуршлаа хялбархан хаяж чадна. Яагаад гэвэл ихэнх зан төлөв дадал зуршлын нэг хэлбэр байдаг” хэмээн тэр хэлсэн юм. Муу зуршлаа бүр дордуулахаас нь өмнө засч сур. Хэрэв та нас биенд хүрсэн бол цөхрөх хэрэггүй. Амьдралд ямар ч муу зуршлыг засах боломжтой байдаг.

3. Давуу болон сул талаа таньж мэд“Өөрийнхөө сайн хийдэг зүйлсээ тодорхойлж, капитал болгон ашигла. Сул талаа мөн тодорхойлж эрсдэл тулгарахаас зайлсхий. Та юм бүхэнд мэргэжилтэн байх албагүй ч өөрийнхөө мэдэж байгаа болон мэдэхгүй зүйлсийнхээ цар хүрээг таньж мэдэж байх нь чухал. “ хэмээн тэр ярьсан юм.

4. Хэрэгцээгүй зүйл л бол, эрсдэлтэй зүйл бүү хий. Эрсдэл гаргах нь буруу биш боловч түүнийг зөв учир шалтгаанаар хийх нь чухал. Тэрээр бизнес болон хувь хүний хувьд гацаанд орсон үедээ том эрсдэл гаргаж байхыг олонтой харжээ. “Хэрэв таны хувьд чухал зүйл бол эрсдэлтэй алхам хий. Хэрэв таньд чухал биш бол эрсдэл гаргах хэрэггүй.” Хэмээн тэр ярьжээ. 1-99 эсвэл 1-1000 хүртэл хэр олон байх нь надад хамаагүй.

5. Дуртай ажлаа ол"Та дангаараа бие даан ажиллаад баяжих боломжтой бол тэрхүү ажилдаа орох хэрэгтэй. Та ямар нэг зүйл сурна, гайхширна, өглөө орноосоо урам зоригтойгоор сэрнэ. Зүгээр нэг ажил хийхээс илүү дуртай ажлаа олох нь чухал. Яагаад гэвэл та дуртай ажилдаа өндөр цалин авч чадна, резюме дээрээ сайхан түүх бичиж болно..

6. Таныг хүндэлдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Баффет зөвлөхийн ажил болон Колумбийн их сургуулийн профессор, түүний зөвлөх Бенжамин Грахамын талаар ярьсан юм. Тэрээр “ахлах сургуулийн сурагчид өөрсдийнх нь ур чадварыг сайжруулах хүмүүсээр хүрээлүүлж байх хэрэгтэй. Таниас илүү сайн зан төлөвтэй хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй. “ хэмээн зөвлөсөн юм.

7. Айдсаа даван туулЯмар нэг зүйл хийхийн төлөө айдаст автах хэрэггүй. Нэн ялангуяа амжилттай байхын тулд хийх ёстой зүйлсээ мэддэг байх хэрэгтэй.” Хэмээн тэр зөвлөсөн юм. Үнэндээ тэр олны өмнө ярихаас айдаг байжээ. Тэрээр Дэйл Карнегийн сургалтанд сууж, ярих ур чадвараа сайжруулсан байдаг. Харин тэр одоо дэлхийн хамгийн эрэлт ихтэй илтгэгч болсон байна. Та холоос хайх хэрэггүй. Хэрэв таны айдаг зүйлс байгаа бол эсвэл сул тал байгаа бол тэдгээрээ таньж мэдэн тэдгээр талаа сайжруулж чадвал, илүү тааламжтай болж чадна.

8. Таны цаг хугацаа үнэт нөөц баялаг. Түүнийг зөв зүйтэй ашигла. Билл Гэйтс Баффетаас суралцсан чухал хичээлийнхээ талаар нэг зүйл бичиж байв. Хүн бүрт өдрийн 24 цаг байна. Баффет ч цаг хугацааны үнэ цэнийг мэддэг. Тэрээр календартаа хэрэгцээгүй уулзалтуудыг багтаадаггүй байна.

9. Гайхалтай боломжийг хэзээ ч бүү орхигдуулТүүний өгсөн зөвлөгөөнүүд нэлээд консерватив, болгоомжтой байдаг. Тэрээр сайхан боломж гарч ирвэл шүүрч аваад хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэгт итгэдэг. Амьдралд тохиодог томоохон боломжуудыг ашиглаж байхыг тэр зөвлөсөн юм. "Бид олон зүйл хийдэггүй ч зөв бөгөөд томоохон ямар нэг боломж гарч ирвэл тэрхүү боломжийг ашигладаг. Том боломж гарч ирсэн үед нь л ашигла."

Эх сурвалж: http://www.inc.com/minda-zetlin/9-things-warren-bu...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39