​Та эрүүл бөгөөд азжаргалтай амьдармаар байвал...
2015, 11 сарын 26. 9:210

Дараах энгийн бөгөөд хялбархан тогтоож болох дүрэм журмуудыг ашиглан өөрийнхөө амьдралыг болон эргэн тойрноо сайн сайхан болгоорой.

  • Цэвэр ус уу. Цэвэр ус нь хорт бодисуудыг цэвэрлэж, оюун ухааныг тань хурцална.
  • Өдөр бүр дасгал хий.Дасгал хийснээр эндорфин ялгарах ба таны шийдвэр гаргалт сайжирна.
  • Эр зоригийн дасгал хий. Таньд айдас төрүүлэх нэг зүйлийг өдөрт дор хаяж нэг удаа хий.
  • Сонс. Сонс, сонс. Дараа нь ойлголтоо бататгах асуулт асуу.
  • Ямар нэг амттай зүйл ид.Гэдсээ дүүргэх хоол идсэнээс нэг сайхан амттан идсэн нь дээр.
  • Саад бэрхшээлийг даван туул.Та тэдгээрийг хэр сайн зохицуулна, төдий чинээгээр таны амжилт тодорхойлогдож байдаг.
  • Өөрөө өөртөө дуртай бай. Хэрэв та өөртөө таалагдахгүй бол өөр хүмүүст та таалагдахгүй шүү дээ.
  • Бясалгал хий. Эсвэл мөргөл хий. Ингэснээр таны стресс буурч, өвчнийг бага мэдэрнэ.
  • Амжилтаа төлөвлө. Гурван сард тутамд төлөвлөгөөгөө дахин нэг тодорхойлж, 1-5 жилийн болон 10 жилийн төлөвлөгөө гарга.

  • Үүнийг одоо хэрэгжүүл. Дэлхий ертөнц маш хурдан өөрчлөгдөж байна. Хэрэв та хүлээвэл оройтно. .
  • Эргэх холбоотой бай.Мөнгөнөөс илүү найз нөхөд маш чухал.
  • Алх. Ингэснээр таны толгой цэвэршиж, алс хэтээ бодох чадвартай болно.
  • Гүнзгий амьсгал ав.Одоодоо амьдрах нь амьдралын утга учир.
  • Эерэг бодлыг сонго. Сөрөг бодол таны амьдралыг хордуулна.
  • Витамин хэрэглэ.Витамин ууснаар эрүүл мэндээ тогтвортой байлгаж чадна.
  • Үйлдэл хий.“Би хүсч байна, би хийх хэрэгтэй” гэхийн оронд “ би оролдоод үзье, би хийнэ эсвэл би хийх ёстой” гэж хэлээрэй.
  • Тухайн цаг хугацаандаа тааламжтай бай.Аз жаргалын эрэл бол аз жаргалгүй байхын эхлэл юм.
  • Гайхалтай ул мөрийг үлдээ.Дэлхий ертөнц дээр бидний хийж байгаа зүйлс биднийг бүтээж байдаг.

Эдгээр дүрмүүд таньд сэтгэгдэл төрүүлж байгаа бол хэн нэгэнд уншихыг санал болгоорой. Энэ хуудсыг хэвлэж аваад өрөөнийхөө толь, хөргөгч, орныхоо хажууд наасан ч болно. Гараа угаахдаа, ямар нэг зүйл идэх гэж байхдаа, унтахаар хэвтэхдээ дор хаяж нэг дадлыг уншаарай.

Эх сурвалж:  http://www.inc.com/geoffrey-james/18-easy-ways-to-...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15