Хувь хүний хөгжилтэй холбоотой 8 үндсэн асуулт
2015, 11 сарын 27. 11:170

Хувь хүний хөгжилтэй холбоотой дараах асуултууд таныг амьдралдаа хаана байгааг тань тодорхойлоход тусална. Ингэснээр та хаашаа явахыг хүсч байна, түүнд хүрэхийн тулд ямар чиглэлээр явах вэ гэдгээ тодорхойолоход тусална.

1. Миний амьдралын зорилго юу вэ?- Та амьдралдаа юунд хүрэхээр хичээж байна? Амьдралынхаа төгсгөлд та ямраар дурсагдахыг хүсч байна вэ? Та ямар өөрчлөлт хиймээр байна? Та гэр бүл, найз нөхөд, нийгэмдээ ямар хувь нэмэр оруулмаар байна? Та өөрийнхөө зорилгыг таньж мэдсэн бол зорилгоо болон өдөр тутмын үйл ажиллагаагаа тодорхойлж болно. Амьдрахыг хүссэн амьдралаа өөрөө бүтээх хэрэгтэй.

Зорилгоо тодорхойлоход ямар эргэлзээ байна вэ?

2. Миний үнэт зүйл юу вэ?- Үнэт зүйл гэдэг бол хувь хүний шинж чанар, зан төлөв юм. Үнэт зүйл гэдэг хамгийн чухал мөчүүдэд шийдвэр гаргахдаа ашиглах чиглүүлэгч, зарчим гэж хэлж болно. Харамсалтай нь хүмүүс үнэт зүйлээ орхигдуулах нь бий. Гэхдээ үнэт зүйлтэйгээ зөрчилдөх үед аз жаргалтай байхад хэцүү байдаг. Жишээ нь, та шударга занг үнэлдэг гэж бодъё. Гэтэл ямар нэг зүйл худалдаж авахын тулд хэн нэгний мөнгийг хулгайлах үед таньд ямар сэтгэгдэл төрөх вэ?

Та магадгүй тухайн санааг бүрэн эсэргүүцэх байх. Энэ бол үйлдлийн үнэт зүйл. Таны мөрддөг маш олон үнэт зүйлс байж болно. Та үнэт зүйлсээ тодорхой болгосноор хамгийн чухал үед зөв сонголт хийж чадна гэсэн үг.

3. Намайг юу итгэлтэй болгодог вэ?- Та амьдралдаа хэн ч байж болно. Гэхдээ маш олон гайхалтай ололт амжилтанд хүрэхийн тулд ихээхэн хэмжээний хүчин чармайлт, үүрэг амлалт, өөрийгөө түүндээ зориулах хэрэгтэй болдог. Өөрийгөө сайжруулах буюу хувь хүний хөгжил зөвхөн бие махбодын болон философийн өөрчлөлт гэсэн үг биш ч таны үнэхээр хүсч байгаа ямар нэг зүйл тухайн өөрчлөлтийн нэг хэсэг байж болох юм. Хэрэв та ямар нэг зүйлийг хүсэхгүй байгаа бол зорилгодоо хүрэхээсээ өмнө бууж өгч байна гэсэн үг. Тиймээс зорилго тодорхойлохоосоо өмнө таныг юу итгэлтэй болгодгийг мэдэх нь чухал.


4. Би амьдралаас юуг үнэхээр хүсч байна вэ?- Амьдрал тэр чигтээ өглөг биш. Та амьдралаас зарим зүйлийг авч, зорилго, амжилт руу чиглэх хэрэгтэй. зорилго тодорхойлохоос өмнө амьдрал таньд ямар нэг зүйлс илгээсэн ч байж болно. Харин одоо та хиймээр байгаа зүйлсээ тодорхойлж, түүнийгээ хийх хэрэгтэй. Түүнийг хийхдээ амьдралынхаа бүхий л чухал хэсгүүдээ анхаарч үзэх нь чухал. Ингэснээр та тэнцвэртэй, амжилттай, стрессгүй амьдралыг бүтээж чадна.

Зорилго тодорхойлох эсвэл түүнд хүрэхэд эргэлзээ байна уу?

5. Би өөрчлөлтөнд бэлэн үү?- Зорилго, зорилтонд хүрэхэд хувь хүний өсөлт, өөрчлөлт шаардагддаг. Гэхдээ бид өөрчлөлтийн элементийг ихэвчлэн мартдаг. Өөрчлөлтийг эсэргүүцэх нь зорилгодоо хүрэхэд бүтэлгүйтэх хамгийн том хүчин зүйлсийн нэг. Энэ бол өөрийгөө хохироож байгаа хэрэг. Ямар нэг шинэ адал явдалд орохоосоо өмнө “Би шаардлагатай өөрчлөлтийг хийхэд бэлэн үү?” гэж өөрөөсөө асуугаарай. Энэ бол хамгийн чухал асуулт.

6. Би амьдралынхаа юунд нь дуртай вэ?- Та амьдралдаа өөрчлөлт хийхдээ шаардлагатай өөрчлөлтийг л хийх нь чухал. Үүнийг бататгахын тулд амьдралдаа эерэг зүйлсийг тодорхойлж, талархахад тогтмол цаг гаргах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө гаргахдаа дуртай зүйлсийнхээ хувь хэмжээг хадгалах буюу нэмэгдүүлэх хэрэгтэй.

7. Би өөрийнхөө хувьд хангалттай байж чадаж байна уу?- Энэ бол хувь хүний хөгжлийн хувьд бас нэг чухал асуулт. Та энэ асуултанд шударгаар хариулбал бодитой нөлөө үзүүлж чадна. Заримдаа та зорилгодоо хүрэх үедээ бүтэлгүйтвэл зөв зорилго тавьж, зөв төлөвлөгөө гаргах нь чухал. Асуудал юу вэ гэхээр та өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийгээгүй байж болно.

Бид хүсч байгаа зүйлээ авч чадахгүй бүтэлгүйтэх үедээ хэн нэгэн буруутныг хайдаг. Харамсалтай нь бид өөрсдөө асуудлын эзэд байх нь бий.

Шинэ зорилго, зорилт тавих гэж яарахаасаа өмнө өөрөөсөө асуувал зохих хувь хүний хөгжлийн маш чухал асуултууд байдаг. Хувь хүний хөгжлийн асуултууд амьдралдаа хаана байгаагаа тодорхойлж, хаашаа явах, түүнд хүрэхийн тулд юу хийх хэрэгтэйг тодорхойлох боломжийг олгоно. Та амьдралаа илүү ихээр ойлгохын хэрээр амжилтанд хүрэх боломжууд нэмэгдэнэ. Эдгээр хувь хүний хөгжлийн асуултуудыг өөрөөсөө тогтмол асууж байгарай. Ингэснээр та амьдралдаа илүү үр дүнтэй шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх хэрэгтэй үйл ажиллагааг хэрэгжүүлж чадна.

It's only fair to share...Share on Google+Share on LinkedInPin on PinterestShare on RedditTweet about this on TwitterShare on StumbleUponShare on Facebook

http://www.coachingpositiveperformance.com/7-perso...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23