Сүүлийн жилүүдэд Дэлхийн цаг уур мэдэгдэхүйц өөрчлөгдөж байна. Зарим нэг орнууд хэт халуунд “шатаж”, нөгөө нэг нь дааран дагжин чичирч байна.
Экологичид мөсөн голуудын хайлах, далай тэнгисийн төвшний нэмэгдэл, жилийн дундаж хэмийн нэмэгдлийн талаар ярих боллоо. Дулаарлын зэрэгцээ байгалийн бүх системийн тэнцвэр алдагдаж, ган, зуд, салхи, шуурга гэх мэтийн гамшгийн тоо нэмэгдэж байна.