Ажлаа хөнгөвчлөхийн тулд сээтэгнэлийг хэрхэн ашиглах вэ?
2016, 1 сарын 13. 9:000

Оффис дээрх сээтэгнэл бол ямар нэг сексийн эсвэл насны бүлэг хүмүүст хязгаарлаад байх зүйл биш. Үнэндээ бол үүнийг хийж л байдаг, зарим нь магадгүй хийдэггүй байх. Бага зэргийн сээтэгнэл чиний ажил хэрэгт тусламж үзүүлэх бөгөөд нөгөө хүнд чинь тааламжтай байдаг гэдэгт эргэлзэх хэрэггүй.


Сээтэгнэл гэж юу вэ? Хэрхэн сээтэгнэх вэ?

Нөхөрсөг байх, чин сэтгэлээсээ инээмсэглэх, итгэлтэй бас аз жаргалтай харагдах нь сайхан эхлэл шүү. Олхиогүй байдлаар сээтэгнэх хэрэггүй. Сээтэгнэл нь хэн нэгнийг заналхийлсэн, сүрдүүлсэн эсвэл тэнэг болгож харагдуулахуйц байж болохгүй. Сайнаар ашиглавал сээтэгнэл өөртөө гэхээсээ илүү тухайн сээтэгнэлийг хүлээн авагч хүнд илүү тааламжтай байдаг.  Энэ нь нэг талаар сээтэгнэл өгч байгаа хүн нөхөрсөг байх багахан хичээл чармайлт гаргаж байгаа бөгөөд сээтэгнэлийг хүлээн авч байгаа хүн тусгай эмчилгээнд орж байгаатай адил.

Үргэлж магтаж сайшаах

Хэрэв магтаал шударга биш байгаа бол заримдаа аюул дагуулж мэднэ. Хэн нэгний ажил, гайхалтай сайн хийж гүйцэтгэсэн ямар нэг зүйлийнх нь тухай чин сэтгэлээсээ магтах хэрэгтэй. Магтаалаас сээтэгнэл рүү шилжих нь тодорхой алхам болно. Хэрэв хэн нэгэн таниас өмнө ямар нэг зүйлийг сайн хийчихсэн бол яагаад хэлж болохгүй гэж. Сайн хийсэн байвал магтах нь таны дараагийн ажлыг бага ч болов хөнгөвчлөх болно. Эсвэл тухайн зүйлийг та хийх ёстой болсон үед асуухад илүү тааламжтай, амар хялбар байх болно.

Бүү хэтрүүл

Та үүнийгээ экстроверт буюу нээлттэй байдлаар илэрхийлэх хэрэггүй. Сээтэгнэл нь бусдын хувьд зөөлөн бас бодитой, чин сэтгэлийн нөлөө үзүүлбэл зүгээр. Та үүнийг тэнцвэртэй байдлаар л хийх хэрэгтэй. Магтаж сайшаах нь илэрхий сээтэгнэл боловч тухайн хүний талаар хэн нэгний саналыг хүлээн зөвшөөрөх эсвэл магтаал хэлснээр тэд үүнийг зөвөөр ойлгох болно. Зарим хүмүүс магтаалд дуртай байдаг. Хэдийгээр тэр нь зусардсан, бялдууч үг байсан ч дуртай л байдаг. Тиймээс магтаалыг өгч бай. Энэ тохиолдолд тэд магадгүй таньд ажлын бус зүйлд дэмжлэг үзүүлэхийг хүсч байж болох юм. Гэхдээ сээтэгнэснээр та юу ч алдахгүй гэдгийг санах хэрэгтэй.

Бэлтгэлтэй бай

Хэн нэгэн таньтай сээтэгнэхийг хүсч болох учраас та ч бас хэн нэгний сээтэгнэлд хэрхэн хариу сээтэгнэхээ бодох хэрэгтэй. Тэд ч бас таньтай сээтэгнэхээр хүчин чармайлт гаргаж, магтаж сайшаах үед нь та үл тоомсорловол тэднийг гомдоож орхино шүү. Та хэн нэгний наргиа эсвэл магтаал сайшаалд инээж болох ч хэрэв та хүмүүст таалагддаг, та тэднийг бяцхан аргаар ч хамаагүй хөнгөхөөн “өвөрмөц” байдалд оруулчихдаг бол ажлаа хийхэд илүү хялбар байх боломжийг олгоно гэдгийг ухаарах байх.

Сээтэгнэх цөөн хэдэн алхмууд

Үүнийг хэтэрхий хувийн байдлаар хийх хэрэггүй. Зарим зүйлийг нууц хэвээр үлдээх нь цаашдын амьдралд тань өлзийтэй. Сээтэгнэлээ баяр баясалтай бас тогтвортой байдлаар үргэлжлүүл. Зарим тохиолдолд зүгээр л инээмсэглэхэд л болно. Хэрэв хэн нэгэн сээтэгнэлийг эсэргүүцдэг бол тэднийг ялах гэж бүү оролд. Та хэн нэгнийг “галзууруулах”-ын тулд энд байгаа биш биз дээ. Өөрийн ажлаа илүү тааламжтай, хялбар байхаар ашиглах хэрэгтэй.

Өгч бай

Сээтэгнэл болон бусдыг өөртөө итгүүлэх нь та үргэлж тэдэнд өгч бай гэсэн үг. Таньд хэн нэгэн тохирох үед амархаан сээтэгнээд л, нэг болиод байж болохгүй. Та тун удахгүй мэдэх болно. Тийм урчаас “хязгаарлагдмал сээтэгнэл” бол хамгийн сайн. Нэг болиод л, нэг сээтэгнээд байлгүйгээр сээтэгнэхээр сонирхсон хүнтэйгээ чин сэтгэлээсээ сээтэгнэвэл илүү сайхан санаа юм шүү. Хэрэв та сээтэгнэлийг хэтрүүлээд байвал өөрийгөө л баллаж байна гэсэн үг. Сээтэгнэл нь зөөлөн бас хүчтэй бус байвал зүгээр. Өөрийнхөөрөө хийвэл өөрийнхөө жинхэнэ “дотоод сээтэгнэл”-ийг гаргаж ирэх болно. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57