Монголын эртний гүн сэтгэгч, бичгийн хүмүүний нэг том төлөөлөгч “Хэцүү то ван” хэмээн алдаршсан Б.Тогтохтөр (1797- 1868) Сэцэн хан аймгийн Илдэн ван хошууны нутаг Сангийн далай хэмээх газар мэндэлсэн. Тэрээр эдүгээ Дорнод аймаг төдийгүй нийт Монгол түмний дунд Монголчуудын аж төрөх ухааны сургаал номоороо алдартай билээ.
Тэрээр 1853 онд зохиосон “Хэйбэй вангийн аж төрөх үйлийг заасан сургаал” ном олны дунд “То вангийн сургаал” хэмээн алдаршсан. Монгол хүнийг төлөвшүүлэх арга ухаан, мал маллах арга, аж амьдралын дээшлэлт зэрэг асуудлуудыг зохиолдоо хөндөн авч үзсэн. Тухайлбал: