​Ямар ч ажил дээр хэрхэн шилдэг нь байх вэ?
2016, 1 сарын 28. 8:480

Та ямар ч ажил эрхэлдэг байсан эдгээр алхмуудыг дагаж мөрдвөл та шилдэг ажилтан болж, ажил дээрх боломжуудыг тань нэмэгдүүлэхэд туслах болно.


Хариуцлагатай бай. Хариуцаж авсан ажлаа цагт нь хийж байгаагаа харуулж, боссдоо та хэр үнэ цэнэтэй вэ гэдгээ харуулахын тулд үргэлж илүүг хийдэг бай.

Өмнөө зорилго тавьж, хаана байхыг хүсч байгаагаа мэддэг бай. Та 7 хоног, сар эсвэл жилийн хугацаанд биелүүлэхийг хүсч байгаа зорилгуудаа бич. Энэ нь та албан тушаалдаа хаана байхыг хүсч байна, тэр газраа хүрэхэд тань тусална.

Ажил дээр юу хийж байгаагаа мэдрүүлдэг бай. Ажил олгогч тань хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлсийг хийж, нэмэлт үүрэг хариуцлага хүлээ. Ажлаа янз бүрээр эсвэл янз бүрийн аргаар хий. Харилцагчидтайгаа илүү их ажилла.


Ур чадвараа нэмэгдүүл. Цөөн тооны хичээлүүд судалж, сургалт семинарт хамрагдаж, өөрийнхөө албан тушаал, ажил мэргэжилтэй холбоотой ном унш. Өөрийн салбартаа мэдлэг боловсролоо тасралтгүй нэмэгдүүлж чадвал топ ажилтан болох болно.

Эргэн тойрноосоо суралц. Заримдаа таны эргэн тойронд байгаа “од” хамтран ажиллагсад, босс, менежерүүд гэх мэт хүмүүсээс суралцахаас өөр илүү сайн арга байдаггүйг санах хэрэгтэй. Даган дуурайхыг хүсдэг хэн нэгнийг хайж ол. Тэднээс асуухаас бүү ай.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэддэг бай. Менежерүүд ажлын байран дээрх ачааллыг хэрхэн зохицуулж, үүсч байгаа асуудлуудад хэрхэн дасан зохицох талаар мэддэг хүмүүсийг үргэлж анзаардаг. Нам гүм тайван байх нь чухал ч хурдан хөдлөх нь чухал шүү. Ажлаа сайн хийх нь таныг шилдэг ажилтан болгоод зогсохгүй таныг албан тушаал ахихад тусалж, ажил хайхад тань хялбар болох болно. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00