​Сайн удирдагч байх 11 энгийн зарчим
2016, 2 сарын 2. 10:510

Аятайхан/таалагдах чадвартай/ байх нь таны ажил, бизнес, харилцаа холбоо, амьдралд тусалдаг. Би “Таалагдах чадвартай бизнес” хэмээх сүүлчийн номондоо амжилттай байгаа хэд хэдэн бизнесийн лидерүүдтэй уулзаж, тэдний компаниудыг ямар зүйл таалагдах чадвартай, амжилттай болгодог болохыг тодорхойлсон. Бүх зарчмууд энгийн. Гэхдээ орлогын төрөл, үр ашиг дээр анхаардаг ч биднийг хүн байлгаж, амжилтанд хүргэдэг энгийн зүйлсийг харах чадвараа алддаг. Сайн удирдагч болох дараах хамгийн чухал 11 зарчмыг нэгтгэн хүргэж байна.

1. Сонсох

"Хүмүүс ярилцаж байхдаа бүрэн сонсдог. Гэхдээ ихэнх хүмүүс хэзээ ч сонсож чаддаггүй." – Эрнест Хэмингуэй

Сонсох гэдэг бол ямар ч харилцааг сайн байлгах суурь нөхцөл юм. Шилдэг удирдагчид харилцагчдад нь ямар зүйл хэрэгтэй байгааг, юу хүсч байгааг нь сонсож, харилцагчдад нь тулгарч байгаа асуудлуудыг сонсдог. Тэд хамт олноо сонсож, шинэ санааг сонсоход нээлттэй байдаг. Тэд хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, өрсөлдөгчдөө ч сонсдог. Шилдэг гүйцэтгэх захирлууд илүү их сонсдог.

2. Түүх ярих

"Түүх ярих гэдэг бол санааг одоогийн бодит ертөнц болгох хамгийн хүчтэй арга." –Роберт Макфи Броун

Сонссоны дараа удирдагчид бүтээгдэхүүнээ зарахын тулд гайхалтай түүхүүдийг ярих хэрэгтэй ч хамгийн чухал нь санаагаа борлуулах нь чухал. Түүх ярьснаар хүмүүсийн сэтгэлийг татаж, үйлдэл хийхэд нь түлхэц үзүүлдэг. Та үдийн цайны цагаар нэг хүнд ч бай, хурлын өрөөгөөр дүүрэн хүнд эсвэл мянга мянган хүмүүст түүх ярих ч бай онлайн видеог ашиглаж болно.

3. Бодитой байдал

"Өөртөө бодитой байх талаар надад ямар нэг санаа байхгүй ч би өөрийгөө чадах чинээгээрээ баян болгож чадсан. Хэрэв тийм байх байсан бол би үүнийг аль эрт л хийчих байсан." –Опра Уйнфри

Шилдэг удирдагчид өөрсдийгөө хэн болох талаар ярьж, шударга харьцуулалт хийдэг. Хэврэг байдал, даруу төлөв байдал бол итгэлтэй удирдагчийн шинжүүд бөгөөд эерэг бөгөөд сэтгэл татам эрч хүчтэй байдаг. Харилцагчид, ажилчид болон хэвлэл мэдээлэл бүгдээрээ амжилтанд хүрэхийн тулд итгэлтэй хүнд туслахыг хүсдэг. Хүний орчинг нийтийн болон, хувийн гэж хувааж болох ч сошиал интернэт энэ шугаманд сэв суулгаж байна. Маргаашийн удирдагчид бол онлайн байдлаар хувийн болон мэргэжлийн хувьд хэн бэ гэдэг нь тодорхой байна.

4. Ил тод байдал

"Жижиг бизнес эрхлэгчийн хувьд үнэнээс илүү агуу хөшүүрэг гэж байхгүй." –Жон Виттер

Ямар ч зүйлийг нуух боломжгүй байдаг бөгөөд ямар нэг зүйл нуухыг оролддог бизнесийн хүмүүс үнэндээ дараа нь илэрдэг. Нээлттэй байдал болон шударга байдал нь ажилчид, харилцагчид, хамт олныг аз жаргалтай болгодог. Хамгийн чухал нь ил тод байдал гэдэг бол хэнд юу гэж хэлсэндээ санаа зовохгүйгээр шөнөдөө сайхан унтаж амарч чадах аз жаргалтай удирдагч илүү бүтээлч байдаг.

5. Багаар ажиллах

"Хувь хүмүүс тоглоом тоглодог. Гэхдээ багууд илүү томыг “хаздаг”.." –SEAL-ийн багийнхан

Танай байгууллага жижиг ч бай та бусадтай өдөр бүр харилцаж байгаа. Бусдыг гэрэлтэх боломжийг нь олгож, шинэлэг санааг нь дэмжиж, даруу төлөв байж, багаар ажиллах бусад дүрмүүдийг мөрдснөөр та илүү таалагдах чадвартай удирдагч болоход тусална. Та байгууллага доторх амжилтыг бий болгож, хайрцагнаас гадуур сэтгэхийг дэмж.

6. Мэдрэмжтэй байдал

"Амьдрал бол таньд 10% тохиолдож байгаа зүйлд 90%-иар хэрхэн хариу үзүүлэх вэ гэсэн үг." –Чарльз Свиндол

Шилдэг удирдагчид харилцагчид, ажилчид, хөрөнгө оруулагчид, ирээдүйн харилцагчиддаа хариу өгдөг. Хувьцаа эзэмшигч бүр сайн ч бай, муу ч бай боломжит санаачлагч гэсэн үг. Шилдэг удирдагч үүнийг танин мэдэж, мэдрэмтэй байх соёлыг шаарддаг. И-мэйл, войс мэйл, тэмдэглэл эсвэл твиттерээр харилцдаг ч бай, хариу өгөх нь харилцагч, ажилчиддаа анхаарал тавьж байгаагаа харуулах бөгөөд тэднийг байгууллагадаа эерэг нөлөөг үзүүлэх боломжийг олгоно.

7. Дасан зохицох чадвар

"Та өөрчлөлт хийгээд дуусчихсан бол та дуусчихсан гэсэн үг." –Бен Франклин

Бидний өнөөгийн амьдарч байгаагаас илүү хурдан өөрчлөгддөг зах зээл хэзээ ч байгаагүй билээ. Удирдагчид өөрчлөлтийн боломжууд болон тулгарч байгаа асуудлуудыг удирдахдаа уян хатан байх хэрэгтэй бөгөөд зөв цаг үед нь эргэлт хийх чадвартай байх хэрэгтэй. Хөшүүн зан ихэнх байгууллагуудын хувьд тийм ч хэрэгтэй биш. Үүний оронд даруу байж, шилдэг удирдагчийн хувьд дасан зохицоход бэлэн байх хэрэгтэй.

8. Хүсэл тэмүүлэл

"Их ажил хийх ганц арга бол хийж байгаа ажилдаа дурлах юм." –Стив Жобс

Хийх ёсгүй ажилдаа дурладаг хүмүүс ч байна. Хүсэл эрмэлзлэлээ бизнестээ харуулах чадвартай хүмүүс гайхалтай давуу талыг бий болгодог. Хүсэл тэмүүлэл харилцагчид, хамт олонд ч нөлөөлдөг. Хүсэл тэмүүллээ олж, нэмэгдүүлэх нь танай үр ашигт нөлөөлнө.

9. Гэнэтийн явдал болон баяр хөөр

"Жинхэнэ удирдагч ажилчиддаа гэнэтийн бэлэг барих элементийг хадгалдаг. Гэхдээ тэрхүү гэнэтийн бэлэг нь хүмүүсийг зөрчилдүүлэх биш сэргээж байх хэрэгтэй." –Чарльз Дэ Гауле

Ихэнх хүмүүс өдөр тутмын амьдралдаа гэнэтийн зүйлсэд дуртай байдаг. Таалагдах чадвартай удирдагчид эерэг аргаар харилцагч, ажилчиддаа сьюрприз барьж чаддаг. Мөнгө зарахгүйгээр гэнэтийн бэлэг барих маш олон арга бий. Энэ бол инээмсэглэл. Бид баяр хөөртэй байх дуртай. Аман маркетингийн боломжуудийг бий болгох гэнэтийн бэлгүүдийг ч бий болгож болно.

10. Энгийн байдал

"Бага зүйл гэдэг бол их зүйл биш. Хангалттай гэдэг бол илүү их зүйл." –Милтон Глейзер

Дэлхий ертөнц урьд өмнөхөөсөө ч илүү нэгэн цогц болж байна. Харилцагчид анхаарч байгаа шилдэг зүйл нь дизайн, хэлбэр, функцийн хувьд энгийн болж байна. Цогц төсөл, асуудал, санааг хэрэгжүүлэхийн тулд харилцагч, ажилчид, хувьцаа эзэмшигчдийг танай байгууллагын алсын харааг илүү сайн ойлгож, худалдан авах энгийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хуваа. Хүмүүс бид бүгдээрээ энгийн хялбар байдлыг хүсч байна. Тиймээс удирдагчид ч бас энгийн хялбар байдал дээр анхаарч, түгээх хэрэгтэй.

11. Талархал

"Би талархал бол сэтгэлийн хамгийн том илэрхийлэл гэж боддог. Талархал бол гайхамшгийг бий болгодог аз жаргал юм." –Гилберт Честерон

Таалагдах чадвартай удирдагчид өөрсдийнх нь амжилт, боломжуудад хувь нэмэр оруулдаг хүмүүст талархалтай байдаг. Талархалтай байж, удирдагчид, харилцагчид, хамт олон болон бусад хувьцаа эзэмшигчдэд талархлаа илэрхийлдэг байх нь удирдагчдыг даруу, талархалтай, сайхан байхад нөлөөлнө. Түүнчлэн энэ нь таньд гайхалтай мэдрэмж төрүүлнэ. Доноруудын судалгаанаас харахад тэдэнд бичгээр илэрхийлсэн талархал өгснөөр тэдний 38% нь хоёр дахь удаагаа донор болох хандлагатай байсан байна.

Алтан дүрэм: Дээрхээс гадна бусад хүн таньд яаж хандахыг хүсч байна, түүн шигээ бусдад ханд.

Та бусдаар ч бас адилхан хүндлүүлэхийг хүсч байгаа бол тэдэнд ч бас адилхан эелдэг хүндлэлийг харуулснаар та хамтран ажиллагсад, харилцагчид болон бизнесийн түншүүдээсээ илүү их хүндлэл хүлээнэ. Бусдыг илүү их хүндэлснээр танай компаний таалагдах чадварыг батлан харуулж, бусдыг таньтай ажиллахыг урамшуулж өгнө. Энэ нь харахад энгийн мэт боловч эдгээр дүрэм журмуудыг олон хүмүүс мөрддөггүй бөгөөд, хэт мөнгөний араас хөөцөлдсөнөөр эдгээр үндсэн агуулгуудыг хүлээн зөвшөөрдөггүй тал бий.

Эдгээр дүрмүүдээс аль нь таны хувьд хамгийн чухал вэ? Ямар зүйл таныг таалагдах чадвартай болгодог вэ? 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00
Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
02024-4-18 10:55
Тэнгэрийн заадас дахь хамгийн том хар нүхийг илрүүлжээ
02024-4-18 10:52