​Таны өөрийн мэдэлгүй хийдэг 4 үйлдэл таныг мэргэжлийн бус мэт харуулдаг гэдгийг мэдэх үү?
2016, 2 сарын 4. 9:080

Таны ажил хайх туршлага улам зузаарч байгаа биз? Одоо та 8-р ангийн хүүхэд шиг e-мэйл хаягтай байж болохгүй(жишээ нь love_247), ярилцлагын цагаас яагаад ч хоцрох ёсгүй гэдгээ сайтар мэддэг болсон. Дээр нь ярилцлага авч буй ажилтны нүдрүү эгцэлж харах дээр гар барих хэрэгтэй гэдгийг хэдийн мэддэг болсон байх.

Гэхдээ дээрхээс гадна ажилд олгогчийг таны талаар сөрөг сэтгэгдэлтэй үлдээх хэдэн зүйлс байдгийг мэдэх үү?

1.Та хэтэрхий улайрсан - бөгөөд түүнийгээ мэдэгдүүлээд байна

Хэтэрхий улайрсан байдал таныг мэргэжлийн бус харагдуулдаг.Туршлагатай ажилолгогч бол таныг тус ажлын байранд орохоор улайрч байгааг хэдэн алхмын цаанаас хараад л мэддэг. Ямар ч байсан та 'өөртөө итгэлтэй байдал, таны давуу талууд тус боломжинд хэрхэн тохирч буйг түүнчлэн тус ажлын байр, байгууллагад та яагаад хэрхэн хэрэг болохоо зөв ярихад суралцах хэрэгтэй. Ингэхдээ 'таны ирээдүйн карьeр болон энэхүү боломж хоорондоо хэрхэн тохирч буйгаа тодорхой бөгөөд цэгцтэй яриарай. Би бүгдийг чадна гэдэг хүн байхаас аль болох зайлсхий.Ажил хайгчид өөрийнхөө талаар зогсолтгүй яриад байлгүйгээр тухайн байгууллагын талаар сонирхож асуух хэрэгтэй.

2.Та өөрийнхөө үнэн төрхийг нуудаг

Та ярилцлагын үеэр өөрийнхөө жинхэнэ ‘би’ нуулаа гээд сайн үр дүнд хүрч чадахгүй. Ажил дээрх амьдрал, ажлаас гадуурх амьдралаа салгах хэрэггүй. Эцсийн эцэст та бол нэг л хүн шүү дээ. Ярилцлагын үеэр компани дээр ямар дүрд тоглохоо биш өөрийн хэн гэдгээ хуваалц. Магадгүй та ярилцлагын эхний 3 минутанд сагсанд дуртай, эсвэл сайн рэппер гэдгээ хэлж болно. Энэ нь нэгэн хэвийн ярилцлагаас тэс өөр уур амьсгал бүрдүүлдэг. Ингэснээр ярилцлагыг цааш сонирхолтой өрнүүлэх, ярилцлагын дараа ч таныг сэтгэлд хоногшсон ажил горилогч болгож болно.

3.Та гэрийн даалгавраа дуусгаагүй бололтой

Ярилцлаганд орохын өмнө тухайн компаний талаар судлана гэдгийг та олонтаа сонссон байх. Та ухаалаг байдлаар харилцаа өрнүүлэхийн тулд компаний эрхэм зорилго, үүсгэн байгуулагч, өнгөрсөнд болон одоо хийж буй ерөнхий үйл ажиллагааг мэдээж уншдаг. Гэхдээ том компанид орохыг хүсч байгаа бол энэ бүхэн хангалтгүй болдог. Та тус ажилд орохыг хүсч байгаа бол мөн аль ч талаараа мэргэжлийн мэт харагдахыг хүсч байгаа бол компаний талаарх энгийн ойлголтоос хавьгүй илүүг судлах хэрэг гарах нь. Ярилцлага авах ажилтанд ‘тус компанитай цуг хэрхэн өсч дэвжихийг хүсч буйгаа ойлгуулж’,’ таньтай ямар азаар уулзаа вэ’ гэсэн сэтгэгдлийг төрүүлэх хэрэгтэй. Том компаниудын хувьд мэдээлэл хангалттай их байдаг. Харин жижиг компаниудын хувьдмэдээлэл хомс байдаг тул тухайн компаний сошиал медиа хэрэгслээр /facebook, twitter г.м/ цацсан мэдээ мэдээллийг олж унших хэрэгтэй.


4.Сошиал медиа хэрэгслээр бүх зүйлээ зарлах

Таны өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг нь сошиал медиа болсон уу? Ямар нэг ичмээр зүйл бичээгүй биз дээ – хэрэв тийм бол энэ нь таныг мэргэжлийн бус хүн болгож харагдуулна. Хүмүүс юу нийтэлж байгаагаа сайн анхаарах хэрэгтэй. Ажил олгогч менежерүүд таны талаар мэдээллийг олоод уншиж юуны магад. Дюсс өөрт тохиолдслн явдлаас ийнхүү хуваалцсан: “Манай санхүүгийн албанд нэг дадлажигч оюутан ажиллах хүсэлт гаргасан юм.. Тэгтэл ажилд авах гэж байсан менежер над дэр хүрч ирээд, тэр охины Twitter дээрээнийтлэсэн жиргээнүүдийг харуултал төгсөж байгаа сургууль, багш нараа муулсан байсан. Тэгээд ажил олгогч менежер хэлэхдээ ‘Энэ охин сургууль багш нарынхаа тухай ингэж ярьж байгаа юм чин манай компани таалагдахгүй бол бас юу гэж ярих бол?’”

Эх сурвалж: https://www.themuse.com/advice/4-moves-you-didnt-r...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04