​Эерэг хүмүүсийн өөрөөр хийдэг 8 зүйл
2016, 2 сарын 5. 8:480

Бид төрөлхийн эерэг зан чанартай төрдөггүй боловч амьдралдаа хэвшүүлэх боломжтой. Ингэснээр таны цаашдын амьдралын өдөр бүр илүү гэрэл гэгээтэй болох учиртай. Юмс өөрчлөгдөөгүй – харин та тэдгээрийг өөр өнгөөр хардаг болсон.

1.Тэд өдөр бүр хүсэн хүлээх зүйлтэй байдаг: Зурагтаар дуртай нэвтрүүлэг үзэх, хоолны шинэ жороо турших, хол байгаа найзтайгаа утсаар ярих гээд юу ч байж болно. Эдгээр нь том байх албагүй.

2.Тэд жижиг зүйлсийг тэмдэглэдэг. Аз жаргалыг уртасгах гэж оролдох хэрэггүй. Оронд нь жижиг зүйлсээс баяр хөөрийг мэдэрч бай. Дуртай дуугаа сонсох, хайртаас чин мессэж ирэх, цаг агаар сайхан байх гээд олон зүйлс бий. Удалгүй та гэнэт зогсоод сарнайгаа үнэртэх хэрэггүй болно. Учир нь та сарнайны анхилуун үнэрийг хором бүрт үнэртдэг болсон байна.

3.Тэд сайхан сэтгэлтэй. Эргэлзээд байвал сайхан сэтгэлийг сонго. Эерэг сэтгэхүйтэй хүмүүс юмны сайн талыг хардаг бөгөөд үүнийгээ ч бусад хүмүүст түгээхийг хүсдэг. Бусдад өгснөөр нэг талаар өгөөмөрзан гаргаж байгаа боловч нөгөө талаар өөрийгөө баярлуулж байдаг. Хэн хэндээ тустай байгаа биз.

4.Тэд завгүй байдаг. Завгүй гэдэг бол стресстэй, дарамттай байна гэсэн үг биш шүү. Завгүй гэдэг бол өөрийн амьдралыг үйл явдлуудаар дүүргэх юм. Өдөр бүр хүсэн хүлээх зүйлтэй байна гэдэн шиг. Хоббитой болж эхлээрэй. Амралтын өдрөөр цагийг хэрхэн хөгжилтэй өнгөрөөхөө төлөвлө. Амьдралаа хэр дүүргэж амьдармаар байна? Зөвхөн таниас л шалтгаална.

5.Тэд хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэг. Эерэг байна гэдэг нь хий юм харах биш. Гаргасан алдаагаа хүлээж чадвал өөртэйгээ шудрага харьцаж буй хэрэг.Та өөрөөсөө юм нуух шардлагагүй юм чин хариуцлагаа хүлээж чадах болно

6.Тэд өөрсдийгөө уучилдаг. Та бусдад сайхан хандаж чадаж байвал өөртөө бас адилхан хандаж чадна. Мэдээж бид бүгд алдаа гаргаж, гэмшдэг. Алдаанаас суралц. Өөрийгөө уучлах нь хүнд ачаа үүрч явснаас хамаагүй амар байх болно.

7.Тэд харьцуулах дургүй. Өөрийгөө бусадтай харьцуулахаа больвол эерэг хандлагатай болоход илүү хялбар болдог. Бид бүгдэд хүчтэй талууд мөн саад бэрхшээлүүд бий. Үүний оронд өөрийгөө дүүргэх зүйлсийг хайж ол. Та өөийн дотроосоо юу олох ёстой болохоо мэднэ.

Эх сурвалж: http://time.com/4152395/positive-people-habits/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ
02024-4-22 18:02