​Resume бөөн бөөнөөр нь явуулаад байхад хариу ирэхгүй л байна уу?
2016, 2 сарын 5. 8:560

Хамаг чадлаараа хичээгээд байхад ямар ч ажлын газраас залгаж ярилцлаганд дуудахгүй байна уу? Мө та яагаад гэдгийг ойлгохгүй байна уу? Та ажил олгогчийн нүдэнд өртөхгүй 8 шалтгаан мөн яавал тэр бүхнээ залруулж болохыг доор өгүүлэх болно.

1.Таны resume уйтгартай байна

Та бараг сая удаа сонссон байх. Гэхдээ үнэн шүү. Ялангуяа том компаний хойноос явж байгаа бол илүүтэй анхаарах хэрэгтэй.Жишээлбэл Googleкомпани гэхэд жилд 2 сая ажилд орох өргөдөл хүлээж авдаг гэхээр өрсөлдөөн хэр ширүүн болдог нь ойлгомжтой. Бусдаас ялгарна гэхээр солонгын долоон өнгийн фонт хэрэглэх биш. Хамгийн энгийн арга бол үүрэг хариуцлага голлосон тодорхойлолтоос (хоолны цэсийг дахин засварлах ажилд хариуцлага хүлээнэ) илүү зүтгэл голлосон тодорхойлолт (хоолны цэсийг шинэчилж борлуулалтыг 80% нэмэгдүүлэв). Ингээд л таны Resume 80% сайжирлаа


2.Таны cover letter хэтэрхий түгээмэл байна

Та хаанаас ч юм cover letter загвар татаж аваад, нэрээ л сольж бичээд илгээгээд байгаа бол ‘Энэ чин асуудал болоод байна’.Тиймэрхүү нийтлэг материалуудыг туршлагатай ажил олгогчид холоос хараад ч танихаар болсон байдаг. Та үр дүнд хүрэхийг хүсч байгаа бол үсэг бүрийг анхаарч, тус ажлын байранд орохын тулд танд ямар чадварууд байгааг, яагаад заавал тус компанид орохыг хүсч байна гэдгээ нарийвчлан бичих хэрэгтэй.

3.Та сайхан түүх бичсэнгүй

Хүний анхаарлыг хамгийн ихээр татдаг зүйл бол дотор гижигдмээр түүхүүд. Энэ бол зүгээр нэг дам яриа биш. Шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Хүний оюун ухаан уйтгартай хэдэн фактуудаас илүү түүхийн жижиг хэсгүүдийг санахдаа сайн байдаг. Өөрийн CV, resume, cover letter, вэбсайт, сошиал медиа профайл дээрээ байнга байршуулах гоё түүхтэй болох хэрэгтэй.

Жишээ нь мэргэжлээ сольсон нэг хүн LinkedIn дээр ‘Дунд сургуулийн багшаас маркетингийн мэргэжилтэн болсон нэгэн. Үзэгчдийн анхаарлыг татаж сурахыг хүсвэл надаас асуу. Таны үзэгчид анхаарал төвлөрүүлэх чадваргүй эсвэл үсчсэн гормонтой байх нь хамаагүй.’ 

Энэ бол анхаарал татаад зогсохгүй өөрийн талаар мэдээллийн давхар хавсаргаж байгаа юм.

4.Та хаа хамаагүй юм түүж бичээд байна

Таны бичсэн үг бүр ажил олгогчийн нүдэнд өртөхгүй. Өдөрт хэдэн арван анкет тэдэнд ирдэг учраас гүйлгээд л хардаг. Хэн ч таны юу хэлэх гэж байгааг ойлгох гэж оролдохгүй – тиймээс та өөрөө цэгцтэй бөгөөд чухал зүйлсийг багтаа. Resume, cover letter нэг хуудас байхад л хангалттай. Тус ажлын байранд хамааралгүй бол юу ч байсан бүгдийг нь хас.

5.Таны чадвар дутаж байна

Та ‘Энэ ажлыг хүлээж авах нь миний хувьд нэрийн төрийн хэрэг’ эсвэл ‘Надад хэрэг болох туршлага байхгүй боловч’ зэрэг хэллэг хэрэглэснээрээ өөрийгөө санал болгох чадваргүй нэгэн болгодог. Ийм өнгөнөөс арай дундыг баримталсан өнгөөр бичих гээд үз. Өөртөө итгэлтэй, өөдрөг байдлаар. Жишээ нь ‘Би ...... өргөдөл гаргаж байгаадаа баяртай байна’ гэж болно.

6.Та илүү чадвартай

Та ажлын байранд заагдсан шаардлагаас илүү чадвартай байсан ч гэсэн ажил олгогчийн өмнөх суудал дээр суухын тулд хичээх хэрэгтэй. Тухайн компанид таны ямар туршлагууд хэрэг болохыг, яагаад ажаиллахыг хүсч байгаагаа тодотгох хэрэгтэй.

7.Та хэтэрхий хичээж байгаа мэт сонсогдож байна

Та өөртөө итгэлтэй өнгөөр ярих хэрэгтэй. Бүх зүйлсээ цэгцтэй бөгөөд тодорхой байлгах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26