​Хүний нөөцийн албанд орохыг хүссэн ажил горилогчдод тавих асуулт
2016, 4 сарын 25. 8:210

Хүний нөөцийн албанд орохыг хүссэн ажил горилогчдоос юу асуух вэ? Доорх асуултуудыг хүний нөөц болон менежерийн албанд орохыг хүссэн ажил горилогчдоос асууж болно.

Тухайн ажил горилогчид тус албанд тохирох чадвар, шинж чанар байгаа эсэхийг танин мэдэх хэрэгтэй. Үүний тулд ажил олгогчдоос гурван хүрээнд асуулт асууна.

Стратегийн хамтрагч

Ажиллагчдыг дэмжигч

Өөрчлөгч

Стратегийн хамтрагч

Туршлагатай ажил горилогчдоос:

  • Танай байгууллагын стратегийн төлөвлөгөөнд хүний нөөцийн үйл ажиллагаа ямархуу нөлөө үзүүлж байсан бэ?
  • Та хүний нөөцийн үйлчилгээ, ажиллагчдын харилцааны амжилтыг хэрхэн үнэлдэг байсан бэ? Та юуг нь гол үзүүлэлт болгодог байсан бэ?
  • Хүний нөөцийн албаны нэн тэргүүний ажлыг хэрхэн тодорхойлдог байсан бэ? Нэн тэргүүний ажлуудыг тодорхойлоход та ямар үүрэгтэй оролцдог байсан бэ?

Карьераа эхэлж буй ажил горилогчдоос:

Компанийн бизнесийн зорилго, алсын хараа, стратегитай хүний нөөцийн алба ямар уялдаа холбоотой ажилладаг гэж бодож байна вэ?

Хүний нөөцийн алба үүргээ сайн гүйцэтгэж байгааг хэрхэн тодорхойлох вэ?

Ажиллагчдыг дэмжигч

Туршлагатай ажил горилогчдоос:

Танай байгууллагын нэгэн ажилтан гомдол мэдүүлэхээр ирэв. Та тухайн гомдлыг хэрхэн шалгаж байсан бэ? Тухайн ажилтанд асуудлаа шийдэхэд нь тусалсан уу? Уг явдал хэрхэн төгссөн бол?

Та өмнөх ажилдаа ажлын ямар орчинг бүрдүүлсэн болохоо дүрслэн ярина уу? Таны бий болгох гэж бас хадгалах гэж оролдож байсан ажлын орчны гол шинж нь юу байсан бэ?

Танай хүний нөөцийн албаныхан компанийн соёлыг хэрхэн төлөвлөж, бүтээж, хадгалж, өөрчилж байсан бэ?

Ажлын орчинг хөгжүүлэх, хадгалахын тулд ямар хөтөлбөр, үйл ажиллагаа өрнүүлж байсан бэ? Та ямар ажлыг санаачилж эсвэл хувь нэмэр оруулсандаа бахархдаг вэ?

Карьераа эхэлж буй ажил горилогчдоос:

Байгууллагын ажиллагчидтай харилцах харилцаанд хүний нөөцийн албаны гол үүргийг юу гэж дүгнэж байна вэ?

Хүмүүсийн төлөөх ажлын орчинг бүрдүүлэхэд хүний нөөцийн алба ямар үүрэгтэй оролцох бол?

Хэрэв та шийдвэр гаргах төвшний албан тушаалтан байсан бол манай байгууллагад ямар ажлыг нэн тэргүүнд эхлүүлэх вэ?

Уур амьсгалыг өөрчлөгч

Туршлагатай ажил горилогчдоос:

Танай байгууллагад хүмүүст чиглэсэн үйл ажиллагаа, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байсан уу? Танай байгууллагад яагаад ийм хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага гарсан бэ? Тус хөтөлбөрийг эхлүүлэх, хөгжүүлэхэд та ямар алхмуудыг хийсэн бэ?

Та өөрчлөлт хэрэгтэй байсан албанд хэрхэн тусалж байсан талаараа ярина уу? Ямар өөрчлөлтийг хийсэн бэ? Мөн хүний нөөцийн албанаас хэрэгтэй өөрчлөлтийг хэрхэн илрүүлж, үйл хэрэг болгосон бэ? Тус үйлдэл нь амжилттай болсон болов уу?

Карьераа эхэлж буй ажил горилогчдоос:

Их сургуульд суралцаж байхдаа эсвэл өмнөх ажилдаа ямар нэгэн өөрчлөлтийг эхлүүлэхэд оролцож байсан уу? Ямар өөрчлөлт байсан бэ? Тус өөрчлөлтийг үйл хэрэг болгох явцад та ямар үүрэгтэй оролцож байсан бэ?

Таны ажлын амьдралд гэнэтийн өөрчлөлт гарч ирмэгц та ямархуу хариу үйлдэл үзүүлэх вэ? Та сайн дураараа хүлээн авах уу эсвэл шууд хэрэгжүүлж эхлэх үү? Жишээ хэлнэ үү?

Эх сурвалж: http://humanresources.about.com/od/interviewquest...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42