САЙН АЖИЛТНЫГ ҮРГЭЭДЭГ ЗУРГААН ЗҮЙЛ
2016, 4 сарын 28. 9:030

Хүмүүс ажлаасаа гардаг гэж үү? Үгүй л болов уу. Тэд менежерүүдийг орхин явдаг.

Гэтэл уг асуудлаас хялбархан мултрах боломж бий. Менежерийн зүгээс хандлагаа өөрчилж, багахан хүч хөдөлмөр зарцуулахад л болох хэрэг билээ.

Хүмүүсийг зугтаахад хүргэдэг менежерийн зургаан үйлдэл бол:

1. ТЭД ХҮМҮҮСИЙГ ИХ АЖИЛЛУУЛДАГ

Их ажиллуулах нь сайн ажилчдыг зугтахад хүргэдэг хамгийн эхний шалтаг юм. Менежерүүд шилдэг ажилчдаас илүү их үр бүтээмжийг харах гэсээр байгаад энэ хавханд унадаг. Ажилчдын хувьд ‘Илүү их бүтээмж гаргахын төлөө шийтгүүлж буй мэт л санагддаг’. Түүнчлэн илүү цагаар ажиллуулах нь үр бүтээмжид сөргөөр нөлөөлдөг болохыг судалгаа нотлон харуулж байна. Стэнфордын их сургууль”-ийн судалгаанаас харахад ‘Долоо хоногт 50-аас илүү цаг ажиллахад нэг цагт гарах үр бүтээмж шууд буурдаг аж. 55 цагийн дараа уг байдал бүр муудаж, илүү цагаар ажилласны үр дүн гарахаа больдог’ байна.

Сайн ажиллагчдын хийж буй ажлыг нэмэгдүүлэхийг хүсч байвал тэдний статусыг ч бас өсгөх шаардлагатай. Чадварлаг ажилтнуудад ажлын ачаалал даах чадвар бий. Цалингийн нэмэгдэл, урамшуулал, албан тушаалын өөрчлөлт зэрэг нь ажлын ачааллыг нэмэгдүүлэх шалгарсан арга. Хэрэв юуг ч өөрчлөлгүйгээр ажлын ачааллыг нэмэгдүүлбэл өөрт тохирсон газраа хайж, таныг орхин явах болно..

2. ТЭД ХУВЬ НЭМРИЙГ ЯЛГАН ТАНЬЖ, САЙН АЖЛЫГ ШАГНАДАГГҮЙ

Хүн бүр нэр алдар, шан харамжид дуртай учраас шаргуу хөдөлмөрлөдөг. Менежерүүд хүн бүртэй тусгайлан уулзаж, яавал баярладаг (цалингийн нэмэгдэл, олонд танигдах г.м) болохыг нь мэдэх хэрэгтэй. Сайн ажил хийвэл урамшуулна. Таны арга зөв эсэхийг шилдэг ажиллагчид тэр дор нь харуулдаг.

3. ТЭД АЖИЛТНУУДДАА САНАА ТАВЬДАГГҮЙ

Даргатайгаа харилцах харилцаа бол ажлаа орхидог хүмүүсийн тал илүү хувийнх нь ажлаас гарах шалтгаан болдог. Ухаалаг компаниуд ажилтнуудтай ‘мэргэжлийн болон хүн гэсэн үүднээс хэрхэн харьцахыг’ менежерүүдэд сайн зааварчилдаг. Ажилтнуудын амжилтыг тэмдэглэж, хүнд үед нь онцлон хардаг дарга нар байхад хэцүү үед нь хүртэл сорьсоор байдаг дарга нар ч бий. Тэр ч бүү хэл оролт, гаралтын тоог хайхарч үздэггүй дарга ч бий. Ажлын үзүүлэлтээс өр зайл хайхардаггүй даргын төлөө өдөр бүр найман цагийг яаж ажиллаж өнгөрөөх бил ээ?

4.ТЭДНИЙ ҮҮРГИЙГ САЙШААДАГГҮЙ

Хүмүүст амлалт өгснөөр нэг бол тэднийг ихэд баярлуулна эсвэл хаалгаар гарахад хүргэнэ. Амлалтаа биелүүлэх үед итгэж болохуйц хүн гэдгээ нотлон харуулж, илүү нэр хүндтэй болдог. Харин амлалт, хэлсэн үгээ умартахад хүндэтгэлгүй, хайхрамжгүй болдог. Дарга нь хэлсэн үг, амласан амлалтаа биелүүлэхгүй байхад яагаад бусад хүмүүс биелүүлнэ гэж?

4. ТЭД БУРУУ ХҮМҮҮСИЙГ АЖИЛД АВЧ, ТУШААЛ ДЭВШҮҮЛДЭГ


Сайн, шаргуу ажилтнууд өөр шигээ хүмүүстэй ажиллахыг хүсдэг. Менежерүүд сайн хүн ажилд авахыг хичээхгүй бол тэдний урам зориг мохдог. Буруу хүнийг тушаал дэвшүүлэх нь түүнээс ч долоон дор байдаг. Тушаал ахихын төлөө хамаг хүчээ зарцуулж байхад нь дэвших ёсгүй нэгэн дэвшмэгц ‘асар том доромжлол’ болдог. Энэ тохиолдолд тэднийг ажлаас гарахад нь гайхаад хэрэггүй л болов уу.

5. ХҮМҮҮСТ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЛЭЭ ДАГАХ БОЛОМЖ ӨГДӨГГҮЙ

Чадварлаг ажилтнууд хүсэл тэмүүлэлтэй байдаг. Тэдэнд тэмүүллээ дагах боломжийг өгснөөр ажлын бүтээмж, ажлын ханамжийг нэгэн зэрэг нэмэгдүүлдэг. Гэтэл ихэнх менежерүүд жижигхэн харцагандаа л ажиллахыг хүсдэг нь туйлын харамсалтай. Хүмүүсийн анхаарлын хүрээг тэлж, тэмүүллээ дагах боломж олговол ажлын бүтээмж буурна гэж айдаг. Гэтэл энэ бол ямар ч ул үндэслэлгүй айдас юм. Судалгаагаар ‘Хүсэл тэмүүллээ дагадаг ажилтнуудын ажлаа хийх хүсэл, сэргэлэн цовоо байдал нь энгийн ажилтнуудаас тав дахин их байдаг’ болохыг харуулжээ.

6. БҮТЭЭЛЧ БАЙДЛЫГ НЬ ОЙШООДОГГҮЙ

Ихэнх чадварлаг ажилтнууд ‘Гар хүрсэн бүхнээ сайжруулахыг’ хүсч байдаг. Хэрэв тэдний сайжруулах, хөгжүүлэх чадварыг булаан авч, одоогийн байдлаа л хадгалахыг хүсвэл тэд ажлаа үзэн яддаг. Энэхүү төрөлх хүслийг нь торонд хийх нь тэднээс гадна таныг ч хорьдог.

Шилдэг ажиллагчдыг ямар алдаанууд үргээдэг вэ? Та өөрийн бодлоо үлдээнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26