ЯРИЛЦЛАГЫН ҮЕЭР САНААНДГҮЙ ГАРГАДАГ БҮДҮҮЛЭГ ҮЙЛДЭЛ
2016, 4 сарын 29. 8:250

Ярилцлагын үеэр бүдүүлэг зан гаргахыг хүсээгүй нь тодорхой. Та бусдын хүндлэлийг ихээр хүлээдэг нэгэн байсан ч гэсэн таны санаандгүй үйлдэл ярилцлага авагчийн сэтгэгдлийг ямар хурдан өөрчилж болохыг бодолцох хэрэгтэй. Доор дурдагдах алдаанууд маш нийтлэг бөгөөд засахад тун хялбар юм. 

1. ТА ГАНЦ Л ХУВЬ RESUME АВЧИРСАН УУ?

Нэр дэвшигчид өрөөнд орж ирээд, цүнхнээсээ ердөө ганц л хувь Resume гаргаж ирдэг. Өрөөнд нэг л хүн байвал болно л доо. Гэхдээ ярилцлагыг дандаа ганц хүн авна гэж байхгүй. Гэтэл тун ховорхон тохиолдолд илүү хуулбар авчирсан хүмүүс таардаг. Тийм хүмүүсийг хараад дотроо баярладаг шүү. Зарим ажил олгогчид нэр дэвшигчийн Resume-г урьдчилаад хэвлэсэн л байдаг. Гэхдээ л нэр дэвшигч Би нэг л хувийг авчирсан. Та нар ээлжлээд үзэж болох уу? гэж асуухад таатай санагдахгүй нь тодорхой. Гол санаа: хариулт нь үргэлж үгүй. Нэг л хүн ярилцлага авна гэж бодож байсан ч илүү хуулбартай явж байгаарай.

2.ЯРИЛЦЛАГА АВАГЧИЙН ТАЛААР ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ АСУУДАГ УУ?

Таниас ярилцлага авч буй хүн таны амьдралтай холбоотой маш чухал шийдвэрийг гаргах гэж байна. Тэр хүн дотроо Би энэ хүнтэй өдөр бүр хамтран ажиллаж чадах уу?гэж боддог. Хэрэв ярилцлага авагчийн ямар албан тушаал эрхэлдэг, карьер, сонирхол, ажлаас гадуур юу сонирхдог зэргийг лавлахгүй бол ‘Авах цалингаас өөр зүйл чухал биш’ гэсэн ойлголтыг төрүүлдэг. Бага зэрэг эвгүй байж мэдэх ч уулзсан хүн бүртэйгээ ойр зуурын яриа өрнүүлэхэд буруудах зүйлгүй. Иймэрхүү яриа таныг тайвшруулахаас гадна ярилцлага авагчийг ч чөлөөтэй болгоно. Үүнээс гадна танд нэмэлт оноо ирлээ!

3.ЯРИЛЦЛАГА ӨНДӨРЛӨХ БОЛМОГЦ УХААНТАЙ ХАРАГДАХ

ГЭЖ ОЛОН АСУУЛТ АСУУДАГ УУ?

Тухайн албан тушаалын талаар бүхий л асуултыг асуух эрх таны өмнө нээлттэй. Гэхдээ л багийн уулзалт ид дундаа явж байхад асуултын хариултыг мэдсэн байх учиртай. Мэдсэн л бол нэмж асуух хэрэггүй. Гэтэл ярилцлагыг уртасгахын тулд удаа дараалан асуулт тавих нь таны сонгогдох магадлалыг л бууруулдаг. ‘Тооцоолсноос удаан үргэлжилсэн болохоор и ч давгүй байлаа’ гэж бодож байвал та эндүүрчээ. Ажил олгогчид ярилцлагын дараа хийх ажил хэр их байгааг бодож үзсэн үү? Гэтэл та цагаа сунгахад тухайн хүний ажлаа хийх цаг хоргодож, яаж амжуулна гэж бухимдаад л дуусдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41