​Ажил дээрээ жаргалтай болох 12 алхам
2016, 5 сарын 4. 11:570

Жижиг өөрчлөлт том нөлөөг авчрах хүчтэй.

1.Илүү ихээр инээмсэглэ. Инээмсэглэх нь таныг тархийг хуурч аз жаргалтай болгоод зогсохгүй таныг эерэг хүн мэт харагдуулна. Ингэснээр бусад хүмүүс таныг дуурайж эхэлдэг.

2.Ширээгээ цэвэрлэх. Хэдэн сарын материалууд овоорсон нүсэр ширээ л биш бол цэвэрлэхэд ердөө л 15 минут болно. Та иймхэн цагийг илүүчилж чадна биз дээ? Одоо бушуухан цаг гаргаж, ширээн дээрх зүйлсээ эмхлээрэй. Таны сэтгэлийг сэргээж, стрессийг үргээхээс гадна амьдралыг арай л цэгцтэй санагдуулдаг.

3. Бүхнээс хол тасрах цагийг гарга. Өдөрт 15-20 минутыг бүх зүйлсээс хол тасрахад зарцуулж байгаарай. Энэ нь утсаа унтраах, интернетээс хол байх, бусад төрлийн харилцаа холбооны хэрэгслийг огт ашиглахгүй байх юм. Та энэ цагийг чухал төсөл эсвэл амрахад зарцуулж болно. Энэ хугацаанд та хамаагүй илүү үр бүтээлтэй бөгөөд хамаагүй бага стресстэй байх болно.

4. Гадуур салхилах. Цэвэр агаар амьсгал. Энэ нь ажлын өрөөнөөс халдварласан стрессийг зайлуулахад тустай. Харин хөдөлгөөн хийх нь таны тархинд илүү их хүчилтөрөгчийг нийлүүлдэг. Ингээд л та илүү их ажлыг хийхэд бэлэн боллоо.

5.Сараачих. Харандаа аваад, цаасан дээр сараач. Та гоё зүйл зурах албагүй. Зүгээр л эрээчиж, сараачих нь таныг илүү бүтээлчээр сэтгэхэд тусалж, таны сэтгэл дээш өргөдөг.

6. Ажлынхаа танихгүй хүнтэй ярих. Та өрөөнийхөө бүх хүнийг мэддэг л дээ. Гэхдээ барагтаа яриа өрнүүлдэггүй хүн байдаг биз дээ? Тэгвэл тэр хүнтэйгээ ярь. Юуны ч талаар байж болно. Ингэснээр та багынхаа том хэсэг мэт санагдана. Түүнчлэн хүнтэй харилцах нь таны ажлыг илүү хялбар мэт болгодог.

7. Амжилтуудынхаа жагсаалтыг гарга. Та өөрийн карьерийнхаа замналд гаргасан том амжилтуудаа богино хугацаанд бичээрэй. Амжилтуудаа бодох мөн харах нь таныг урамшуулж, хийж буй ажилдаа итгэлтэй болоход тусална.

8. Зорилгуудынхаа жагсаалтыг гаргах. Дээрхийн адилаар богино болон дунд хугацааны зорилгуудаа жагсаан бичнэ. Ингэснээ таны анхаарал төвлөрч, сэргэг болдог. Мөн тулгарч байсан бэрхшээлийг даван туулах хүчийг өгдөг.

9. Таныг юу чангаагаад байгааг олж мэдэх. Таны ширээн дээр огт хийхийг хүсэхгүй байгаа зүйл байна уу? Өөрийгөө хүчлээд хийж болно. Гэхдээ бас л хэцүү. Үүний оронд хийхийг хүсэхгүй байгаа шалтгаанаа цаасан дээр бичээрэй. Та уг ажлыг хийхээс айж байна уу? Эсвэл уг ажлаас залхсан уу? Шалтгааныг тодруулах нь даван туулахад нэмэр болдог.

10.Доторх бодлоо илэрхийлэх. Та хаана ч ажилладаг бай, ажилдаа сэтгэл хангалуун байдаг ч таны хийж буй ажилд асуудал үүсдэг. Өнөөдрийн ажлын амьдралаа сайжруулахын тулд тухайн асуудлыг зохицуулж чадах хүн рүү чиглүүлээрэй. Тухайн асуудал шийдэгдэж ч болно эсвэл өөр хүн давхар анхаарал хандуулна. Аль ч арга нь танд тустай.

11. Өчигдрийнхөөс илүү үр дүнтэй ажиллах. Энэ бол урт хугацаанд үр бүтээлтэй ажиллахад ихээхэн хэрэг болдог тактик. Өчигдөр бас өнөөдөр яг л ижил ажлыг хийж байна уу? Тийм бол тухайн ажлыг гүйцэтгэж болох аргуудыг олон талаас нь хараарай. Тэгээд хамгийн үр дүнтэй, цаг хэмнэсэн аргыг нь сонго. Ингэснээр та маш том зүйл бүтээсэн мэт сэтгэгдэл төрөхөөс гадна өнөөдрөөс эхлэн илүү үр дүнтэй аргаар тухайн ажлыг гүйцэтгэдэг боллоо.

12. Хэн нэгэнд туслах. Бусдад ямар ч хэлбэрээр тусалж болно. Хамтран ажиллагчийнхаа асуудлыг хамтдаа шийдэж болно. Эсвэл хүнд хаалга онгойлгож өгч болно. Таны тусламжийг авсан хүмүүс тухайн өдөртөө илүү жаргалтай болдог. Нөгөө талаар та багийн гол тоглогч мэт санагдахаас гадна хамтрагч нартайгаа илүү утга учиртай харилцаа холбоо тогтоодог.

Эх сурвалж: http://motto.time.com/4264719/become-happier-work...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04