​Хонхны баярын дараа юу болох вэ?
2016, 6 сарын 20. 10:560

Их сургуулийн хонхны баяр өндөрлөмөгц таны өмнө зурайх шинэ харгуй замаар явахад бэлэн үү? Шинэ ажлын анд гарч, анхны ажилдаа газардаж чадах нь уу? Үүнийг мэдэхийн тулд доорх зургаан асуултын хариуг олно уу.

Та юу хүс ч байгаагаа мэдэж байна уу?

Ажил олгогч бүр Чиний юу ч сурахад бэлэн байгаа чин эрмэлзэл надад таалагдаж байна хэмээн боддог гэж санаж байгаа байх. Гэвч ихэнх ажил олгогчид үүнийг Би ажилд л орохыг хүс ч байна эсвэл Надад нарийн онилсон зүйл байхгүй тул тааралдсан боломжоо ашигламаар байна гэж ойлгодог. Хэрэв яг ямар ажилд орохоо хэлж мэдэхгүй байвал карьерын зөвлөгөө өгч чадах хүмүүстэй уулзаж ярилцаарай. Танд туршлага бий юу?Ажил олгогч нар дадлага ажил, дотоодын болон олон улсын хурал, уулзалт, чуулган, цагийн ажил, бүтэн цагийн ажил эсвэл сайн дурын ажлаар дамжуулан тухайн салбарт тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан нотолгоог хайдаг. Хэрэв үгүй бол та шинээр ажил горилогчдын зэх зээлийн ирмэгт зогсох бололтой.

Гэхдээ санаа зоволтгүй. Та одоо ч гэсэн буюу төгссөнийхөө дараа сайн дурын ажилд оролцож, түр ажил хийж болно. Эдгээр нь хэдхэн долоо хоногийг л шаарддаг.

Та сонгосон салбараа мэддэг үү?

Таныг ярилцлагын үеэр “Би энэ салбарт тун дуртай. Мөн энэ салбарын талаар сайн мэддэг учраас сонгон суралцсан юм гэтэл “Сайн байна. Яг юу мэддэг ээ хэлээч? гэхэд л шинэ төгсөгчид том аюулд унадаг.

Иймээс сонгосон салбарынхаа талаар судалж чадсан цагт ажил олгогч нар таныг үнэхээр мэдлэгтэй гэдэгт үнэмшдэг. Тухайн салбарын талаарх нийтлэл, сэтгүүл, вэб хуудаснуудыг уншиж үндсэн тоглогчдын талаар мэдэж, боломж олдвол хуралд, семинарт нь сууж үзээрэй.

Танд хүчтэй Resume бий юу?


Магадгүй та хамгийн шилдэг шинэхэн ажил горилогч байх. Гэхдээ л өөрийн ‘resume’ болон ‘cover letter’ дээр өөрийгөө үр дүнтэй аргаар борлуулж чадахгүй бол таныг мундаг гэдгийг хэн ч мэдэх боломжгүй.

Тиймээс өөрийн resume-д гоц анхаар. Тухайн ажил бүрд зориулан багахан өөрчлөлт, шинэчлэл хийж, нийтлэг алдаануудаас зайлсхийж, уншихад хялбар бөгөөд үзэмжтэй болгоход анхаар.

Resume болон ярилцлагын үеэр хэлж ярьснаа нотолж чадах уу?

Ажил горилогчид маш олон хүмүүсээс ярилцлага авч байсан. Тэдгээрийн дунд хийгээгүй зүйлээ хийсэн мэт, гаргаагүй амжилтаа гаргасан мэт ярьдаг хүмүүс багтдаг.

Бага зэрэг эргэлзэнгүй байвал гайхах хэрэггүй. Ийм шалтгаанаар resume-д бичсэн, ярилцлагын үеэр дурдсан ажил бүрээ жишээгээр баталж чаддаг байх хэрэгтэй.

Бодит дэлхийн хачин үзэгдлүүдэд бэлэн үү?

Ер нь бол бодит дэлхий тун хачин. Та энэ газраас хүмүүсийн ялгаатай зан араншин, баримталдаг үнэт зүйлс, ажлын хэв маягийг үзнэ. Тухайлбал баттай мэдээлэл, логик дээр суурилсны дүнд гарах ёстой байсан шийдвэр оффисын улс төрийн нөлөөн дор гардаг. Түүнчлэн таны ажлын амжилтыг техникийн чадвараас гадна хүмүүстэй харьцах чадвараар үнэлэх болно. Тиймээс ажилтай холбоотой амжилтаас өөр хүчин зүйлүүдээр шүүмжлэгдэж бас бусдыг шүүмжлэхэд бэлэн байгаарай.

Ихэнх төгсөгч нарын хувьд шинэ дэлхий стресс-тэй боловч сэтгэл хөдөлмөөр байдаг. Хэрэв бага сандарч, амжилтаа өсгөхийг хүсвэл таныг хүлээж буй сорилтуудад урьдаас сонортой байж, сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15