Ажилдаа хайртай хүмүүсийн гурван нууц
2016, 6 сарын 24. 8:440

1. Тэд алдаа гаргаж сурсан

Алгаа тосон алдаагаа хүлээж ав гэдэг нь цаанаа учиртай. Хүн бүр ажлын амжилт гаргаж, дуртай зүйлээ хийж, аян замдаа бүдэрч унаж л байсан. Яагаад? Учир нь тэд карьераа ахиулахыг, өөрчлөхийг хүсдэг эсвэл ямар нэгэн зүйл нь болохгүй бол суусан газраа суугаад байдаггүй. Тэд шинэ зүйлсийг оролдож үздэг. Ингэмэгц зарим зүйлс нь тун сайн бүтэхэд зарим нь бүтэлгүйтдэг.

Гэхдээ амьдралд ийм зүйл болж л байдаг. Аз жаргалтай, амжилттай хүмүүс үүнийг мэддэг. Бүдэрсний дараа өвдөлт аажим аажмаар намддаг. Энэ үед алдаанаасаа суралцах нь ямар чухал болохыг ойлгодог. Цаг хугацаа өнгөрөх тусам таны алдаа эмгэнэлт явдал байхаа больж, таны багажны хайрцагны шинэ хэрэгсэл болон хувирдаг. Яахав энэ удаа байндаа хүрээгүй боловч дараагийн удаа зөв онилж чаддаг.

Хэрхэн бодит болгох вэ?

Цаг хугацаа бол хамгийн сайн багш юм. Гэхдээ сургуулилт хийснээр энэ явцыг хурдасгах боломжтой. Ямар ч алдаа гаргасан түүнийгээ дотноор хүлээн авч, үүнээс ямар туршлага авч болохоо эргэцүүлэх хэрэгтэй. Тухайлбал гайхалтай сайн илтгэл бэлдлээ. Түүнийгээ тавьтал хүмүүсийн сэтгэлд төдийлөн хүрээгүй нь илт болов. Яг энэ үед даргаасаа хаана алдсан, юуг зас ч болох байснаа асуух хэрэгтэй. Хатуу үнэн үгсийг сонсох амаргүй байх нь ойлгомжтой. Гэвч ингэж чадвал алдаагаа хурдан хүлээн зөвшөөрч, сургамжаа хурдан харж эцэст нь сурдаг.

2. Тэд өөртөө итгэлтэй

Өөрийн хэн болох мөн хийдэг зүйлдээ итгэлтэй байснаар хийдэг ажилдаа дурладаг. Та өөрийн чадварт бүрэн итгэснээр даалгавар тус бүрд бүх хүчээ зарцуулж, дуртай төслүүддээ хамрагдаж, хамтран ажиллагчидтайгаа сайн харилцаа үүсгэдэг. Энэ бүхэн нийлээд ажлын аз жаргалыг нэмэгдүүлдэг. Та өөрийн хийж буй зүйлдээ итгэлтэй байж, саад тотгор хараад тэвдээд байдаггүй бол хүмүүс таныг өөрийн арга барилаараа ажлаа хийхийг зөвшөөрдөг. Таны ажил бүрийг зааж, хянадаг даргатай ажиллаж үзсэн бол өөрийн зоргоор, өөрийн арга барилаар ажлаа өрнүүлэх нь ямар сайхан, эрх чөлөөтэй болохыг сайн мэднэ байх.

Хэрхэн бодит болгох вэ?

Өөртөө итгэх итгэлийг туршлага бий болгодог. Гэхдээ өөр зүйлээс ч гэсэн олж авч болно. Туршлагагүй шинэ ажилтан ч гэсэн хамтран ажиллагчдынхаа итгэлийг олж, алхам бүрээ заалгахгүй байж чадна. Хамгийн сайн чаддаг зүйлээ олж, оффисын өдөр тутмын ажилтайгаа уялдуулах хэрэгтэй. Хэрэв таны бичгийн чадвар сайн бол тайлан болон имэйл бичиж, олонд танигдаарай. Сайн хийж чадна гэж итгэсэн зүйлдээ хамаг бүхнээ зориул. Ингэснээр таны хувьд хийж буй зүйлдээ дуртай болно. Танай хамт олон таны онцгой чадварыг таньж мэднэ. Эцэст нь бусад чадвараа хөгжүүлэх эрх чөлөөг танд олгоно.

3. Тэд ажилдаа үргэлж дуртай байдаггүй

Ажилдаа байнга дуртай байдаг хүн гэж л байдаггүй. Ажил дээрээ тааруухан өдрүүдийг өнгөрөөх нь ойлгомжтой. Ийм зүйл бид бүгдэд тохиолддог энгийн нэгэн үзэгдэл.

Хэдэн хоног, хэдэн долоо хоног, хэдэн сар ажилдаа дуртай байдаг хүмүүсийн ялгарах зүйл гэвэл сайнтай муутай өдрүүд ээлжлэн өрнөдөгт оршдог. Мөн цаг үргэлж төгс, сайхан байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрснөөр таны сэтгэл өөдрөг болж, муу өдрийг даван гарах хүчтэй болж, маргаашийг тэсэн ядан хүлээдэг.

Хэрхэн бодит болгох вэ?

Олон жилийн өмнө надад нэгэн таагүй зүйл тохиолдоход манай найз “Энэ бүхэн яг одоо чиний бодож байгаа шиг таагүй зүйл биш ээ. Гэртээ харьж, жаахан нойр аваад, маргааш өглөө саруул ухаанаар бүхнийг хараад үз. Бүх зүйл хамаагүй дээр болсон байх болно.” Гэж хэлж байсан юм. Яасан гээч? Түүний зөв байсан. Муу өдрүүд ирж л байдаг. Гэхдээ өдөр бүхэн муу байдаггүй. Ажил дээр таагүй зүйл тохиолдоход улам хүндрүүлэхийг сонгож болно эсвэл энэ бүхэн тоглоомны нэгэн хэсэг болохыг зөвшөөрч, шинэ өдрийг хүлээж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03