ЗӨВХӨН GOOGLE-ИЙН АЖИЛТНУУД Л ОЙЛГОХ 14 ҮГ ХЭЛЛЭГ
2016, 6 сарын 27. 14:470

Google (Гүүгл) нь 40,000 гаруй ажилтантай үлэмж том компани бөгөөд зөвхөн ажилтнууд нь л ойлгох хэлний өвөрмөц соёлыг бий болгосон байдаг.

Тэдний ашигладаг зарим үг хэллэгүүд нь хөндлөнгийн хүмүүст гадаад хэл шиг л санагдана.

Googleplex–ийн дотор ажиллаж эхэлмэгц л танил болж эхлэх Гүүглийн тусгай үг хэллэгүүдийн заримаас та бүхэнд танилцуулж байна:

Плекс (Plex): Калифорни мужийн Маунтин Вьюд байрлах Googleplex кампусын товчилсон нэр

GBike: Гүүглийн кампус дахь тээврийн хэрэгсэл болох GBike нь өнгө өнгийн хүрээгээрээ олонд танигдсан. Хэрэв кампуст зочилбол, зөвлөгөөний дугуйг ч та харах болно.

Noogler: Хэрэв та Гүүглд шинээр ажилд орсон бол “Noogler” хэмээн дуудагдах болно. Noogler-үүдэдГүүглийн үндсэн өнгө, агаарын сэнс бүхий малгайг олгож, бусдаас содон харагдуулдаг.

Stan: Гүүглплекс кампусаар зочилсон хэний ч нүдэнд Stan тодхон харагдана. Энэ нь Гүүглийн өмчийн Тираннозаврын яс юм. Энэхүү хөшөөний бэлгэдэл нь Гүүгл компани хэзээ ч динозаврын адил мөхөх учиргүйг сануулахад оршдог гэнэ.

Gayglers: Гүүгл дэх ижил хүйстнүүд, тэдгээрийг дэмжигчдийг Gayglers гэж нэрлэдэг.

Greyglers: 40 –өөс дээш насны буюу ахимаг насны ажилтнуудыг Greyglers гэж нэрлэдэг. Хамгийн алдартай Greygler-үүдийн нэг бол вэб хөгжүүлэгчдийн эцэгт тооцогддог Винт Серф юм.

Xoogler: Гүүглийг орхиж буй ажилтнуудыг Xoogler гэж нэрлэдэг. Ex-Googler (Хуучин Гүүглчин) гэсэн үгийн товчилсон хувилбар.

Googlegeist: Энэ бол таны бодож байгаачлан Гүүглплекс кампусын сүнс биш шүү. Googlegeist гэдэг нь Гүүглийн нийт ажилтнууд менежерүүдээ үнэлэх, Гүүгл дэх амьдралынхаа талаарх санал сэтгэгдлийг хуваалцах зорилго бүхий жил бүр тогтмол явагддаг судалгаа юм. Зарим ажилтнууд хүний нөөцийн мэргэжилтнүүдийн тавьж буй асуултуудаас ичиж, эмээх тохиолдол байдаг ч, нийт ажилтнуудын 90% нь тухайн судалгаанд хамрагддаг.

Perf: Performance review (Гүйцэтгэлийн хяналт, үнэлгээ) гэсэн үгний товчилсон хувилбар. Энэхүү айдас төрүүлэм үнэлгээ дүгнэлт нь жил бүр явагддаг бөгөөд Гүүглд ажиллагсдын тоо ирэх жил өсөх үү, буурах уу гэдгийг тодорхойлдог.

TGIF: Thank God It’s Friday (Баярлалаа Бурхан минь, Өнөөдөр Баасан гариг) гэсэн өгүүлбэрийн товчлол бөгөөд энэ нь нийт ажилтнууд оролцох ёстой долоо хоног бүрийн уулзалтын нэр юм–гэхдээ энэхүү уулзалтууд одоо Пүрэв гаригт болдог болсон. Уг хурал нь маш эртнээс уламжлал болон явагдаж ирсэн бөгөөд өнөө цагт Google hangout (Гүүглийн видео чаат) ашиглан дэлхийн өнцөг булан бүр дэх Гүүглийн нийт ажилтнуудыг хамруулдаг. Энэхүү уулзалтын үеэр Nooglers буюу Гүүглд шинээр нэгдэж буй шинэ ажилтнууд өөрсдийн малгайгаа гардан авдаг байна.

Jolly Good Fellow: Тэр бол Санта өвөө биш. Харин Гүүглийн Jolly Good Fellow хэмээх өргөмжлөлийн эзэн Чед-Менг Тан юм. Fellow (журмын нөхөр) гэдэг алдрыг Гүүглийн хамгийн үнэ цэнтэй инженерүүдэд олгодог боловч, Менг Танд хүртээсэн энэхүү өргөмжлөл нь түүний хийж байсан ажилтай холбоотой: хүмүүсийг хэрхэн аз жаргалтай болгох вэ?

Tech Stop: Гүүглийн мэдээллийн технологийн хэлтсийн кодчилсон нэр. Tech Stop нь Гүүглийн ажилтнуудын компьютерт гарсан элдэв асуудлуудыг шийдвэрлэдэг ба дэлхий даяар Google–ийн бүхий л оффисуудад стандарт байдлаар оршдог.

20%-ийн цаг: Гүүгл компани инженерүүддээ нийт ажлын цагийнхаа 20%-д нь үндсэн ажлаасаа өөр ажилд зориулахыг зөвшөөрдөг. Гүүглийн хамгийн топ бүтээгдэхүүнүүдэд тооцогдох Gmail, Google News, Adsense зэргийг энэхүү 20%-ийн цагт Гүүглчүүд бүтээн бий болгосон гэдэг.

GUTS: Энэхүү нэр томъёо нь “гэдэс” гэж орчуулагдаж болох ч, Гүүглчдийн бие махбодьтой огтхон ч холбоогүй. GUTS гэдэг нь Google Universal Ticketing System (Google–ийн нэгдсэн тасалбарын систем) гэсэн үгний товчлол бөгөөд Гүүглчүүд компанийхаа барьж авч шийдвэрлэж болох асуудлуудын талаарх санал бүхий файлын тасалбаруудаа энд төвлөрүүлдэг.

Fixlts: Энэ ньГүүглийн инженерүүд хоёрдугаар зэргийн ач холбогдол бүхий асуудлууддаа төвлөрөн суух арга зам болон гарч ирсэн. Анхандаа хуримтлагдсан төслүүдийг цэвэрлэн цэгцлэх зорилго бүхий 24 цагийн үйл ажиллагаа байсан хэдий ч, тогтмол шинж чанартай богино хугацаануудад хуваагдах болсон ба үүнийгээ Fixlts гэж нэрлэх болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00
Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
02024-4-18 10:55
Тэнгэрийн заадас дахь хамгийн том хар нүхийг илрүүлжээ
02024-4-18 10:52