​НАСАНД ХҮРСЭН ХҮН ШИГ УУЧЛАЛТ ГУЙХ 5 ДҮРЭМ
2016, 6 сарын 28. 10:530

Уучлаарай гэж хэлэх дуртай хүн байхгүй.

Насанд хүрсэн хүмүүс хүртэл дотроо хэдэн цаг хурааж байгаад хүчээр гаргаж байгаа мэт чангаар уучлалт хүсдэг. Эсвэл гурван настангууд шиг доош ширтсээр байгаад амандаа бувтнадаг.

Хэн ч буруудах дургүй. Гэхдээ буруу байх нь буруу. Өөрөөр хэлбэл хувь хүнийхээ хувьд та бурууджээ гэсэн үг. Бүр муугаар хэлбэл та нэлээд олиггүй хүн юм байна.

Гэхдээ л бид сайн хүмүүс тийм ээ? Бид бусдад санаа тавьж, бусдыг хайрладаг. Бид бусдын өмнүүр орж, бусдад гар сунгаж, танихгүй нэгний төлөө шаналдаг. Бид бол сайн хүмүүс. Тиймээс бид хийсэн буруу үйлдлийнхээ төлөө үнэнээсээ уучлалт гуйж сурах хэрэгтэй.

1.ТА БУСДЫН ДОТОР ОРЖ ЧАДАХГҮЙ. ТЭГЭХ ГЭЖ ОРОЛДОХ Ч ХЭРЭГГҮЙ.

Та миний дотор орж, миний амьдралаар нэг ч цаг амьдарч чадахгүй. Үнэндээ бол та бусад хүмүүсийн туулж үзсэнтэй адил зүйлийг туулаагүй. Бусдын зовлон, шаналлын талаар багахан төсөөлөлтэй байх нь бүрэн итгэх үндэслэл биш юм. Хэрэв та тухайн хүний оронд өөрийгөө тавьж, ингэж бодож болохгүй: Би байсан бол ингэж их сэтгэлээр унахгүй ээ. Тэгээд юу гэж? Танд ийм зүйл тохиолдоогүй л байна. Таны юу хийх байсан тань үнэндээ бол ямар ч хамаагүй.

2.ХИЙСЭН ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ УУЧЛАЛ ХҮСЭХ

Ингэж хэлж болохгүй: “Чамайг уурлуулсан бол уучлаарай” эсвэл “Чамайг ингэж хүлээж авна гэж бодсонгүй”. Үүний оронд “Миний хийсэн энэ үйлдэл ийм үр дагавар гаргалаа. Намайг уучлаарай”.

3.ХЭРЭВ ҮНЭХЭЭР Л ХАРАМСАЖ БАЙГАА ЮМ БОЛ УГ ЯВДАЛ ДАХИН ДАВТАГДАХААС СЭРГИЙЛЖ, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ЗАС Ч ЗАЛРУУЛ.

Хэрэв уучлалт гуйлгах гэж буй хүн сонсохыг хүс ч байвал түүнтэй ярилцах хэрэгтэй. Уучлаарай гэж хэлээд гар бариад бүх зүйл мартагдахгүй.

Хамгийн гол хэсэг нь уг явдлыг зөв гольдролд оруулах замыг олох юм. Хэрэв зөв гарцыг олж чадахгүй бол дахин давтагдахаас сэргийлэх хэрэгтэй. Та л асуудлыг үүсгэсэн. Харин уучлалт гуйлгаж буй хүн тань танд туслах албагүй болохыг сана. Иймд та л уг асуудлыг залруулах замыг эрэлхийл. Тухайн хүн туслахыг хүсвэл сайшаан баярлах хэрэгтэй.

4.ГЭХДЭЭ…” ГЭСЭН ҮГ БАЙХГҮЙ.

Уучлаарай, гэхдээ? Энэ чинь уучлалт гуйж буй хэрэг биш шүү дээ. Үүнийг маргаан гэдэг юм. Та ердөө л тухайн үед хийсэн буруу зүйлийнхээ төлөө л уучлалт гуйж байна.

Эсрэг этгээд ч гэсэн буруу зүйл хийсэн үү? Тийм бол өөрийн ээлжийг хүлээ. Уучлалт гуй. Жинхэнээсээ уучлалт гуй. Хэрэв эсрэг этгээд хийсэн буруу зүйлийнхээ төлөө уучлалт гуйхгүй бол та уучлалтаа буцаан а.ч болохгүй. Та чинь том хүн.

5.УУЧЛАЛТ ХҮСЭХ БОЛ ТОХИРОЛЦООНЫ НЭГ ХЭСЭГ БИШ.


Танаас болж буруутгагдсан хүн танд ямар ч өргүй. Тэд таныг сонсох ч албагүй. Таныг уучлах ч ёсгүй. Танд дургүй хэвээр үлдэж болно. Таныг уучлалт гуйхад тэд ингэж хэлж болно. Битгий тэнэгт. Чиний уучлалыг сонсмооргүй байна. Чи бол аймшигтай хүн.

Ийм зүйл байж л байдаг. Тэд таны үгийг сонсох албагүй. Тэдний хувьд та аймшигтай хүн байжээ. Тэд ч ингэж бодох эрхтэй. Бүр үүрд ингэж бодох ч эрхтэй. Хэн ч танд нөхөрлөлийн өр ширгүй. Үүний адилаар таны уучлалыг хүлээж авах өргүй. Хэрэв таныг өдөр бүр уучлалт гуйгаад байхад Үгүй ээ, би чамайг уучлахгүй гэж хэлж ч болно. Ингэлээ гээд та насан туршдаа уучлалт гуйх ёстой юм биш. Тэд зүгээр л таныг өршөөхөөс татгалзаж байгаа юм. Та буруу зүйл хийсэн. Тэд таны эрхийг зөрчиж, та болон таны дотны хүмүүст аюул учруулаагүй бол бусдаар танд дургүйцэх эрхтэй. Ингэлээ гээд уучлалт гуйх хэрэггүй болдоггүй.

Та уучлалт гуйх хэрэгтэй болохоор л гуйж байгаа юм. Үүнд нөгөө хүн нь хүлээж авах эсэх нь хамаагүй.

Миний хийсэн сайн үйлс намайг тодорхойлдоггүйн адилаар үйлдсэн муу үйлс хүртэл намайг тодорхойлох учиргүй. Би бол хүн. Хүн бол их адармаатай. Тэд олон хүмүүст сайн үйл хийдгийн адилаар олон хүнд муу үйл хийдэг. Би хэзээ ч өсч томорч гүйцэхгүй. Мөн хэзээ ч алдаа гаргаж барахгүй. Гагцхүү миний хийж чадах зүйл бол өөртэйгээ шударга харьцаж, байдлыг улам дээрдүүлэх гэж оролдох болно.

Уучлалт гуйх тусам нэг л зүйлийг ойлгосон. Буруу зүйл хийсэн хүнээс харц буруулж явахын оронд уучлалт гуйх нь хэцүү боловч хамаагүй дээр гэдгийг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
4
0
1
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15