​ӨНДРӨӨР ХҮНДЛЭГДЭГ ХҮМҮҮСИЙН 7 ЧАНАР
2016, 6 сарын 30. 9:430

Хүндлэл бол танд шуудхан олгогддог зүйл биш юм. Үүнийг хүртэх зүйл хийх хэрэгтэй. Хэрэв та удирдагчийн алба хашдаг бол аль нэг талаараа бусдад хүндлэгддэг гэсэн үг. Тэд таны ажлын зуршил, оюун ухаан, хэлэлцээр төгсгөх чадварыг үнэлдэг байж болно. Гэхдээ үүнээс илүү хүндлэл гэж бий. Хэрэв та хувь хүнийхээ хувьд хүндлэгдэж чаддаг бол энэтоглоомдүнэхээр ялалт байгуулжээ.

Илүү хүндлэл хүртэх зөвлөгөө бол:

1. ЭЕЛДЭГ БАЙХ

Өдрийн туршид гэр бүлийн хүнээс өгсүүлээд хамтран ажиллагч гээд хүн бүртэй эелдэг харьц. Өөрөө хүртэхийг хүсдэг шиг хүндлэлийг бусад хүмүүст ч гэсэн үзүүлэх хэрэгтэй. Илүү эелдэг, боловсон зан гаргах үйлдлүүдийг сэд.

Ардаа байгаа хүндээ хаалгаа онгойлгож өг. Эсвэл нэгхэн бараа бичүүлэх гэсэн хүнийг урдаа оруулж болно.‘Тэгэхүү’,‘Баярлалаа’гэсэн үгнүүдийг болж л өгвөл хэлээд бай.

2. ҮЙЛДЭЛ БҮРДЭЭ ХҮНДЛЭЛ ҮЗҮҮЛЭХ

Бусдыг үл хүндэтгэсэн зан байдал болох нүдээ эргэлдүүлэх, бусдын яриаг таслах, бусдыг муулах зэрэг үйлдлүүдээ хорьж цагд. Энэ үйлдлүүд нь харилцагч этгээдээ үл хүндэтгэхээс гадна асуудлуудад шийдэл олж, хөгжүүлэх явдлыг хазаарладаг. Үүнийг оронд хүн бүрийн дуу хоолойг хүндэтгэдэг орчинг бий болго. Хүн бүр санаа бодлоо илэрхийлэх эрхтэй. Үүнд таны санаа нийлэх эсэх огт хамааралгүй юм. Таныг үг хэлэхэд хүмүүс ямар хандаасай гэж хүсдэг түүн шигээ л бай.

3. САЙН СОНСОХ

Сонсох бол идэвхтэй явц. Хэлэхээсээ өмнө бод. Орчин үеийн харилцаанд харилцагч этгээдийн хэлсэн нэг үг нь сонсогч этгээдийн бодлоо, түүхээ хэлэх сэдлийг төрүүлдэг болжээ. Өөрт тохиолдсон явдлаа ярихын оронд харилцагч этгээдээс асуулт асууж, илүү их зүйлийг яриулж байгаарай. Таны энэ хандлагад тэд талархах болно.

4. ТУСАРХАГ БАЙ

Бусад хүмүүст тусламж хэрэгтэй үед нь гараа сунгаж, чих тавьж байгаарай. Бусдад тус болох боломжуудыг үргэлжид эрэлхийлж яв. Таны хамтрагчийн ажиллаж буй том төсөлд тусламж хэрэг болоо юу? Өөртөө кофе авангаа найзынхаа захисан кофег бариад орж болох уу? Энэ мэтээр өдөр бүр бусад хүмүүст их бага гэлтгүй тусалж байх хэрэгтэй.

5. БИТГИЙ ШАЛТАГ ТООЧ 

Таны хийсэн сонголтын үр дүн нь таны үйлдэл байдаг. Тооцоолох боломжгүй үйл явдал тохиогоогүй л бол шалтаг тоочих хэрэг байхгүй. Өөрийн үйлдэлдээ эзэн бол. Хэрэв байнга хоцордог бол улигболсонхачин шалтгууд тоочихоо болих хэрэгтэй. Алдаагаа дахин давтаад байлгүй залруулж, дараагийн удаа дээрдэх гэж хичээ бас зүтгэ. Богино бодолтой байгаад байлгүйгээр“Энэ зан эсвэл нөхцөл байдлыг хэрхэн засах вэ?”гэж өөрөөсөө асуугаарай.

6. УУР БУХИМДЛАА ТАВЬЖ ЯВУУЛ

Уур бухимдал, атаа жөтөөгөө хадгалах ньтанаасөөр хэнийг ч зовоож чадахгүй. Хэрэвсэтгэлээрунавал тухайн мөчид уурлах эрхийг өөрт олгож, дараагаар нь уг асуудлыг ардаа орхиж сур. Өөртөө бас бусдад завсарлага өг. Уучил бас март.

7. ӨӨРЧЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЙ БАЙ.

Үг авдаггүй байлаа гээд хол явахгүй. Өөрчлөгдөж, хувьсаж буй явцыг ойлго. Хувь хүний хувьдөс чтом болох хүчин чармайлтыг гарга. Үүнд шинэ чадварт суралцах, шинэ зүйлс турших, өөрийн зан байдлыг засах зэрэг хамаарна. Харин хувь хүнийхээ хувьд сайжрах явцдаа өөртөө баяр хүргэхээ мартаж болохгүй шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15