​Таны амьдралыг өөрчлөх 9 зуршил
2016, 7 сарын 1. 13:520

1 Итгэ: Сайхан зүйл хийхдээ сэтгэл зүрхнээсээ хий. Дараа нь ямар нэгэн сайхан үр дүн гарна гэсэн хүлээлт, хандлагайгаар хийх хэрэггүй.

Сайн дурын ажилд оролцох: Ганцхан цагийн туршид асрамжийн газрын ахмад настан эсвэл хүүхэдтэй ярилцаж, холбоо тогтоох нь таны амьдралын замналыг ихэд өөрчилдөг.

3 Сэтгэл хөдлөлөө хүлээж ав. (бусдад хохирол учруулаагүй л бол): Бид аз жаргал, айдас, гашуудал, урам хугаралт, атаархал, тэмүүлэл, хайр гээд бүх л хүрээний сэтгэл хөдлөлийг мэдрэх учиртай. Энэ нь биднийг илүү дөлгөөхөн, хүн шиг, бусдад таалагддаг, тэвчээртэй болгодог.

4 Өөрт буй сайхан зүйлсээ өдөр бүр тоол: Юунд ч үг дуугүй бууж өгч болохгүй. Танаас дор нөхцөл байдалд байгаа хүмүүс өчнөөн олон бий. Тиймээс өөрийгөө өрөвдөж суухаа болиод, хөл дээрээ бат зогсож, өөрийнхөө төлөө тэмц.

5 Хайртай хүмүүстэйгээ өнгөрөөж буй хором бүрээ сүүлийнх мэт жаргалтайгаар өнгөрөөв: Би эцэг эх, дүү гуравтаа хайртай гэдгээ аль болох олон хэлэхийг хичээдэг (Тэр гурав өөр оронд амьдардаг юм л даа). Учир нь манай найзууд дунд хайртай хүмүүсээ тэвэрч, хайртай гэж хэлж чадалгүйгээр тэднийгээ үүрд алдсан олон хүмүүс байдаг. Харамсалтай нь ийм шарх эдгэрэх нь тун удаан.

Бага шүүмжил. Ихийг хүлээн ав: Хэн ч төгс биш. Хүн болгонд өөрсдийн гэсэн амьдралын түүх, тулалдаж байсан талбар бий. Гагцхүү түүнийг нь та болон бусад хүмүүс л мэддэггүй юм. Толгойдоо энэ бодлыг суулгах нь өөрийн уур уцаар, муухай аашийг хянахад минь их тус дэм болдог.

7 Бясалгах: Зөв бясалгаж эхэлмэгц өөрийн биетэйгээ нэгэн цул болж чаддаг. Сэтгэл хөдлөл, оюун санаа, махан биеэ хянаж, бас мэдэрнэ гэдэг тун гайхалтай.

8 Жагсаалт түүний дараа дахин жагсаалтууд: Анхандаа утгагүй мэт санагдаж байсан ч миний амьдралыг төсөөлж байгаагүйгээр өөрчилж чадсан юм даг. Би урьд өмнөхөөсөө илүү зохион байгуулалттай, төвлөрсөн нэгэн болсон. Бас юмсыг мартах нь илт багассан. Дээр нь итгэлийг минь нэмэгдүүлж, салалтын дараах байдлыг хүртэл хөнгөвчилж өгсөн.

Сүүлийнх боловч үүгээр дуусахгүй: Зүрхээ дага. Гэхдээ толгойгоо мартаж хэрхэвч болохгүй: Таны гуталны шүүгээгээр дүүрэн гутал байхад энэ гутлыг авах хэрэг үнэхээр байгаа эсэхийг өөрөөсөө асуу. Тэр залуу танд үнэхээр таалагдаад байгаа болохоор уулзаад байна уу эсвэл та ганцаардаж байгаа болохоор л уулзаа юу? Амьдрал богино шүү. Өөрөөсөө дахин лавлаж, өөртэйгээ шударга харьцсанаар сэргийлж болох хялбархан алдаануудыг бүү гарга.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53