Амжилтад хүрэхийг хүссэн эмэгтэйчүүдийн мэдэх ёстой 10 дүрэм
2016, 7 сарын 21. 16:130

Намайг энд тэнд илтгэл тавиач гэж урьдаг юм. Тэр тусмаа эмэгтэйчүүдийн бүлгэмүүд.

Саяхан бас л илтгэл тавих болов. Зохион байгуулагч нь шилдэг илтгэгч нарын нэгийг нь надтай танилцуулахаар боллоо. Ингээд надад төрсөн анхны сэтгэгдэл бол өндөр түвшний мэргэжилтэн бүсгүйтэй уулзах байв. Тэр эмэгтэй өөрийн амжилтыг ярьж эсвэл надаас асуулт асуухын оронд бусад хүмүүсийг харж байхад ‘энэ арга хэмжээнд орохоор төлөвлөөгүй байсан тул хоцорсон мөн зүгээр л нэг подволк өмсөж буйдаа хүлцэл өчив.’

Харин миний хариу бол ‘Таныг шилдэг илтгэгч гэж бодох байтал одоо миний толгойд орж ирж буй ганц зүйл бол таны подволк боллоо.’. Түүний хүүрнэсэн яриа ямар ч холбогдолгүй байснаас гадна түүнийг үнэлэх үнэлэмжийг ямар ч онцын шалтгаангүйгээр унагахад хүргэсэн юм.

Уул нь би эрэгтэй эмэгтэй гэж ялгах дургүй боловч эмэгтэй хүмүүс замаар явахдаа цөөн хэдэн муу зуршлыг өвөртөлдөг болохыг анзаарсан юм.

Та эмэгтэй хүн биш байсан ч гэсэн доорх зөвлөмжийг уншиж ойр дотны эмэгтэйчүүддээ хэлж зөвлөөрэй.

1. ‘Уучлаарай’ гэдэг үгийг хориглох.

Маш олон эмэгтэйчүүд байнга л уучлалт гуйж байдаг. Дээр өгүүлсэн подволктой эмэгтэй хүртэл подволк өмссөнийхөө төлөө уучлалт гуйсан. Нөгөө хүндээ буруу зүйл хийгээгүй л бол уучлалт гуйх шаардлагагүй.

2. Өөрийгөө дэвшүүл.

Мөн л олон тооны эмэгтэйчүүд өөрийн мэдлийн зүйлийг, өөрийн хүч хөдөлмөр зарцуулсан зүйлээ эсвэл бүтээгдэхүүнээ нэр дэвшүүлэхээс эмээдэг. Учир нь ‘тушаал дэвших дуртай’ хэмээн үзэгдэхийг хүсддэггүй. Өөрийн нэрийн өмнөөс өөрийгөө дэмжихийг хүсэхгүй бол өөр хэн тэгнэ гэж? Хийж буй зүйлийнхээ жинхэнэ эзэн нь болоорой.

3. Өөрийгөө доош нь оруулж болохгүй.

Онгоцны буудал дээр байхад нэг эмэгтэй онгоц хойшилсон талаар хоёр хүнд дуулгаж суув. Дараа нь давтан хэлэхдээ “Би тийм ч ухаантай биш ээ. Би зүгээр л тэнд байгаа хүнээс сонссон юм“ гэв. Ингээд би шалавхан тэр эмэгтэй дээр очиж хэзээ ч өөрийгөө тийм ч ухаантай биш гэж хэлж бай. Мөн тэр залуу ч гэсэн өөр хэн нэгнээс сонссон байж болно гэж хэлсэн юм. Ер нь бол өөрийгөө доош нь оруулсан зүйлс эмэгтэйчүүдийн амнаас их дуулддаг.

4. Сөрөг болоод холбогдолгүй мэдээллийг үлдээж сурах.

Эмэгтэй хүн яагаад гадна төрхийнхөө талаар ярьж, уучлалт гуйдаг юм бол? Яг л энэ нийтлэлийн эхэн хэсэг дээрх шиг. Тэр бүсгүйг өмсөж буй хувцсаа цохон хэлтэл нь би анзаараагүй л байсан. Өөрийн талаар таагүй зүйл бодож байвал яг одоо боль. Хэрэв бодлоо хорьж дийлэхгүй бол өөрөө өөртөө л үлдээ.

5. Шошго хадахаа боль.

Та бол бүсгүй эсвэл эмэгтэй хүн биш. Харин энтерпрёнер, гүйцэтгэх захирал г.м. Ямар ч шаардлагагүй байхад хайрцганд хийдэг тодотголуудыг мартаж өгнө үү.

6. Өөрийн савнаас халих.

Өөр шигээ хүмүүстэй харилцаа холбоотой байх нь амар боловч таны түвшин ахихгүй. Өөрийн бүсээс гарч, таны байхыг хүссэн газар байдаг мөн дараагийн түвшинд хүрэх урам зориг өгдөг хүмүүстэй хууч хөөр.

7. Гар барьж сурах.

Гар барихдаа чанга барьж сурах хэрэгтэй. Харин гараа цухуйлгаж яадаж болохгүй. Гар барих энгийн үйлдэл нь таны талаарх хүчтэй сэтгэгдлийг төрүүлдэг.

8. Зүгээр л ‘үгүй’ гэж хэлэх.

Та юм бүхнийг хийж чадахгүй. Тэр тусмаа өөрийн хэрэгцээг тоохгүйгээр бусад зүйлсийг хийж чадахгүй. Таны сонголт дунд ‘үгүй’ гэсэн сонголт бий. Өөр зүйл хэлэх ч албагүй. Яагаад хийж чадахгүй болохоо мөн яагаад хийхийг хүсэхгүй байгаагаа тайлбарлах албагүй юм.

9. Таалагдах биш хүндлэгдэхийн төлөө хичээх.

Утга учиртай зүйл хийсэн хүн буруушаасан эсвэл гүжирдсэн хүмүүстэй нүүр тулдаг жамтай. Бусдаар хүндлэгдэж бас өөрийн үнэт зүйлдээ үнэнч хэвээр байгаа үед бусдад таалагдахгүй байсан ч зүгээр. Хэрэв хүн бүр танд дуртай бол та өөрийн хил хязгаарыг тодруулж өгөх хэрэгтэй болдог.

10. Томоор сэтгэ.

Өөрийн хил хязгаарыг тодруулж бас томоор сэтгэхэд суралц. Эмэгтэйчүүдийн карьер эрэгтэйчүүдийнхээс доор байгаад байдаг. Учир нь эмэгтэйчүүд томрох явдлаас өөрийгөө хазаарлаад байдаг. Өөрийгөө яагаад түлхээд өгч болохгүй гэж? Тооцоолсон бас боловсронгуй эрсдэл үүрэх нь зүв зүгээр. Хэрэв та зам зуураа тийм ч олон бүдрээгүй бол өөрийгөө хангалттай дайчлаагүй л байна гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02