Таны ‘RESUME’-ээс харахыг хүсдэг 5 үг
2016, 7 сарын 25. 9:120

Тухайн ажлын байранд тохирох хүн эсэхийг урьдчилан тогтоохын тулд ‘resume’ рүү ердөө зургаан секунд хардаг байна. Тэрхүү зургаан секундэд яг юуг нь анзаарч хардаг вэ? Нийт цагийн 80 хувь буюу 4,8 секундэд тусгайлсан мэдээллүүдийг хардаг: нэр, одоогийн албан тушаал ба ажиллаж буй компани, өмнөх албан тушаал ба ажиллаж байсан компани, өмнөх ажилд элсэн орсон ба гарсан он сар, боловсрол.

Эхний шатыг гүйлгэн үзсэний дараагаар илүү гүнзгий малталт хийдэг. Энэ бол хамгийн эгзэгтэй үе. Тэдний анхаарлыг татах үгсийг оруулж чадвал ажлын ярилцлагад уригдаж чадна.

Ажил олгогчдын анхаарлыг татдаг таван үг бол:

  • 1. Бүтээсэн

Компаниуд шинийг санаачлагч, бүтээлч хүмүүст дуртай. Компанийн зорилгыг биелүүлэхийн тулд эрсдэл гаргахаас эмээдэггүй, шинэ зүйлсийг эрин хайдаг хүмүүст дуртай. Сүүлийн үед ажил дээрээ юу бүтээсэн бэ?

  • 2. Хүрсэн

Ажил олгогчид өөртөө урам зориг хайрлаж, санасан зүйлсдээ хүрч чаддаг хүмүүсийг ажилд авахыг хүсдэг. Өөрийн ажлын амжилтуудаар ‘resume’-ийн ихэнх хэсгийг дүүргээрэй. Их байх тусмаа сайн.

  • 3. Сайжруулсан

Явц, систем, бүтээгдэхүүнийг ямар нэгэн аргаар сайжруулж болдог. Иймд ажил олгогчид байгууллага болоод борлуулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ аль нэг талаар нь сайжруулахыг байнга хүсдэг хүмүүсийг эрж хайдаг.

  • 4. Шийдсэн

Ямар ч байгууллагад хэрэгтэй хөрөнгө бол асуудал шийдвэрлэгчид. Иймээс л байгууллагынхаа асудлыг шийдэж байсан туршлагаа ‘resume’ дээр бичсэн ажил горилогчдыг тэд эрж хайдаг.

  • 5. Зааж зөвлөсөн

Дээрх зүйлсийг хийж байсан туршлагатай бол сайн байна. Түүнчлэн бусад хүмүүст хэрхэн зөв, сайн хийхийг зааж зөвлөдөг хүмүүсийг олох нь тэдний хувьд илүү сайн. Хэрэв та ажлын хүрээнд бусад хүмүүст зааж зөвлөж байсан туршлагатай бол түүнийг ‘resume’ дээрээ хавсаргаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
12024-4-24 6:28