Анхаарлаа төвлөрүүлэх урлагт суралцах нь
2016, 7 сарын 29. 13:050

Асуулт: Миний анхаарал маш хурдан сарнидаг. Ажлын залуу үг хэлэх эсвэл Фэйсбүүкийн сонирхолтой пост харах төдийд л анхаарал сарнидаг. Анхаарал төвлөрлөө хэрхэн сайжруулах вэ?

Та NBA тоглолтыг үзэж байсан уу? Хожил шийдэгдэх эцсийн хэдэн минутад нөгөө багаа хуурах стратегийг боловсруулна. Нөгөө багийн хүнийг хуураад чөлөөт шидэлт хийх болно. Яг энэ үед үзэгч фэнүүд шидэгчийн анхаарлыг сарниулахын тулд юу эсийг хийнэ. Тэд хашгирна, алчуураа даллана, дээш доош үсрэнэ. Амжилтад хүрэхийн тулд энэ бүхнийг толгойноосоо авч хаяж, гагцхүү цагиргийг л харах хэрэг гарна.

NBA –ийн хамгийн сайн анхаарал төвлөрөлтэй тоглогчид чөлөөт шидэлтийнхээ 90 хувийг оруулдаг. Харин тааруу тоглогчид нь 50 хувийг оруулдаг. Сагс гэлтгүй амьдралын бусад салбарт амжилт олохын тулд зорилго дээрээ харцаа буулгаж сурах хэрэгтэй. Үүний тулд садаануудтай зохицох аргад суралцах шаардлагатай.

Ихэнх хүмүүсийн хувьд төрөлхийн анхаарал сайтай байдаггүй. Энэ бол сурч, сурснаа өнгөлж, дасгал сургуулилт хийж байж эзэмшдэг чадвар. Чадвар болгохын тулд байнга дагаж мөрдөх явц юм.

1. Анхаарал төвлөрөх чадвараа сайжруулах хэрэгтэй байгаа шалтгаанаа ухаарах

2. Сайжруулахын тулд цаг болоод эрч хүч зарцуулах хэрэгтэй гэсэн шийдэлд хүрэх

3. Оюун санаагаа төвлөрүүлэх бэлтгэл сургуулилт хийх

4. Шинэ чадавхаа ашиглаж, байнгын үйлдэл болгох

Хамгийн түрүүнд өөрийн анхаарал төвлөрлийн түвшингээ мэдэх хэрэгтэй. Үүний тулд дараах гурван асуултад хариулна уу:

Өдрийн туршид анхаарлаа хэр сайн төвлөрүүлж чаддаг вэ?

Ажлуудаа хэр сайн чухалчилдаг вэ?

Өдрийн туршид анхаарлаа сарниулснаас болж хичнээн минутыг алддаг вэ?

Эдгээр асуултуудын зорилго бол анхаарлаа анхаарлын төвлөрлийн стратегийг илрүүлэхэд оршино. Ихэнх хүмүүс анхаарал төвлөрөл бол ‘стратеги бүхий чадвар’ болохыг мэддэггүй.

Анхаарлаа төвлөрүүлэх нь чадвар нь садаануудыг хэр сайн алга болгохтой холбоотой.

Цагийн буруу менежмент болоод байгууллагаас ирж буй сорилтуудаас болж анхаарал сул байдаг гэж үздэг хүн олон. Гэвч тийм биш. Таны анхаарал төвлөрүүлэх чадвар садаануудаас хэр сайн бултаж, алга болгож чаддагаас хамаардаг. Юмсыг хэзээ ч хамаагүй толгойндоо орохыг зөшөөрөөд байвал хийж буй ажлаа орхигдуулдаг. Гэхдээ санаа зоволтгүй. Энэ бол бидний төрөлхийн чанар. Саад тотгорыг даван туулах чадвар тань энэхүү төрөлхийн зан байдлыг хэрхэн даван туулахаас хамаарна. Өөрөөр хэлбэл хийх ёстой ‘чухал’ зүйлсүүдийг бий болгох хэрэгтэй.

Та хэр сайн төвлөрдөг вэ? Үүнийг шалгах нэг арга бол бол урьдаас тооцсон ажлыг цагтаа тогтмол өгч чаддаг эсэхээр хэмжиж болно. Уулзалтаас байнга хоцордог, ажлаа хугацаанд нь амжуулж чаддаггүй хүмүүсийн анхаарал төвлөрөл доголдолтой. Зарим үед хийж чадахаас илүү ажил даалгадаг тул хоцрох нь бий. Гэхдээ энэ талаар яриагүй болно. Харин дээр өгүүлсэн хоцрох гэдэг бол амьдралынх нь нэгэн хэмнэл болсон явдлыг илэрхийлнэ. Тогтмол шахуу ажлаас хоцорч байдаг хүмүүсийг хэлж байгаа юм.

За ингээд анхаарал төвлөрлөө дээшлүүлэх аргыг зааж өгье. Анхаарал төвлөрлөө сайжруулахын тулд хоёр долоо хоногийн туршид тэмдэглэл хөтлөхийг хүсч байна. Хийх ёстой нэн тэргүүний ажлуудаа бичиж, тухайн өдөр дуусгах ёстой зүйлсүүдээ бас бичнэ. Дараа нь тухайн өдөр ямар үйл явдлууд болж өрнөсөн талаар бичнэ. Ингэхдээ тулгарсан саад бүхнээ тодорхой бичих бөгөөд хэр их цаг зарцуулснаа бичнэ. Хэрэв энэ тэмдэглэлийг хоёр долоо хоногийн туршид үнэнчээр бичвэл өдөр тутмын анхаарал төвлөрлийнхөө ерөнхий байдлыг тун тодорхой байдлаар харж, яаж сайжруулахаа мэдэх болно.

Ингээд тэмдэглэлээ дуусгамагцаа хэр олон минутыг сатааруулагч хүчин зүйлсэд зарцуулснаа хар. Түүнчлэн нэн тэргүүний хийх ёстой ажлууд болоод тухайн өдөр дуусгах ёстой байсан зүйлүүдээ хар. Тэгээд дуусгаагүй нэн тэргүүний болоод бусад ажлуудаа жагсаан бичиж, нэн тэргүүний ажлаа дуусгахад юу саад болсныг өөрөөсөө асууна. Энэ асуултын үндсэн хариу нь анхаарал сарнил байдаг.

Тухайн анхаарал сарниулагчид зөв шалтгаантай мэт харагдах авч таныг ажлаа дуусгахад саад болсон. Ингээд л хэр ихийг сайжруулах ёстойгоо мэддэг боллоо. Энэ тэмдэглэлийн ачаар анхаарлаа төвлөрүүлэхэд тулгарч буй сорилтоо нээсэн бөгөөд чадвараа сайжруулах ажил ийнхүү эхэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17