Хүндхэн долоо хоногийн дараа хуримтлагдсан хороо тайлах 8 арга
2016, 8 сарын 11. 13:500

Нэг ийм долоо хоног өнгөрлөө. Өглөө эрт гарч, орой болтол ажил дээрээ суусан. Бие хөндүүрлэсэн. Тархи толгой өвдсөн.

Бүрхэг Баасан гарагт ажлаа дуусгаж Даваа гарагт ажил эхлэхээс өмнө хуримтлагдсан хороо хэрхэн гадагшлуулах вэ?

  • 1.Гэр бүл, найз нөхдийн хамт цагийг өнгөрөөх.

Амьдралд юу чухал болохыг мартахгүй байцгаая. Хэрэв та цагийн зүү даган ажилладаг бол ядарч туйлдана. Эцсийн эцэст амжилт гэдэг бол бүх зүйлийн тэнцвэр, аз жаргал, хүмүүс хоорондын харилцаа холбоо юм. Түүнчлэн хамгийн шилдэг санаанууд амарсан бас аз жаргалтай оюун санаанаас ундардаг болохыг нь дурдах нь зөв болов уу.

  • 2.Дотоод ухамсар асуудал шийдэг

Зарим үед хамгийн гайхалтай санаанууд идэвхгүй байхад гарч ирдэг. Юуг ч анхаараагүй, юунд ч толгойгоо гашилгаагүй байж байхад л асуултынхаа хариуг олдог. Иймээс л хайж байсан шийдлээ дасгал хийж байхдаа, машин барьж юм уу унтаж байхдаа олох нь олонтаа.

  • 3.Гаргасан үзүүлэлтээ үнэлэх

Хувийн болон мэргэжлийн зорилго бүхий үзүүлэлтүүдтэй долоо хоног тутам танилц. Тавьсан зорилго, зорилтуудаа гүйцээж үү? Хүнд шийдвэрийг хэрхэн аргалав? Харилцааны тусгайлсан хэсэгтээ ахиц үзүүлж үү? Дараа долоо хоногт ямар ондоо зүйл хийх гэж байна? Тархиндаа задлан шинжилгээ хийх боломжийг олгож, гаргасан амжилт үзүүлэлттэйгээ танилцсанаар дараа болон түүний дараагийн долоо хоногуудад ахиж чадна.

  • 4.Аль боломжоороо холбоогоо таслах

Ажил болоод дижитал хэрэгслүүдээс завсарлага авах нь ирж буй шинэ долоо хоногийн өмнө амжиж тархиа цэнэглэхэд тусалдаг. Болж өгвөл бүтэн нэг өдрийн туршид энэ хоёр зүйлтэй огт харьцахгүй байхыг зөвлөж байна. Шинэхэн даваа гарагийн эхний цагт л үүний үр шимийг олж үзэх болно.

  • 5.Ямар ч хамаагүй зүйл унших

Дуртай зүйлээ унших (уран зохиолын ном, блогны пост г.м.) нь өөр ертөнц рүү аялах, цэцэн ухааныг олох, өөрийгөө болон ажлаа сайжруулах хамгийн найдвартай арга.

  • 6.Унтах

Гагцхүү Бямба гарагт л миний сэрүүлэг чимээ гаргадаггүй. Энгийн үеийнхээс 30 эсвэл 60 минут илүү унтсан ч электрон хэрэгсэл биш харин өглөөний хоол сурагласан хүүхдүүдийнхээ чимээнээр сэрэх дуртай.

  • 7.Хоол хийх

Хоол хийх гэсэн энгийн үйлдэл нь биднийг тайвшруулж, идэж буй зүйлтэй жинхэнэ утгаар нь холбож өгдөг. Иймд амралтын өдрүүдээр бэлэн хүнс аваад задлаад, халаагаад, хутгаад идэх хэрэггүй. Амттай, эрүүл хоол бэлтгэхэд тусгайлан цаг зарцуулах нь бүхий л хайртай хүмүүстэйгээ ойр дотно холбоо тогтоож, түүнийгээ мэдрэх хамгийн оновчтой арга.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04