Би мэдэхгүй байна гэдгээс илүү сайхан сонсогдох хувилбарууд бол .?
2016, 8 сарын 29. 9:050

Хэн нэгэн юм асуухад нь хариулт өгч чадаагүй хамгийн сүүлийн тохиолдыг эргэн дурсана уу? Таны хариу юу байсан бэ?

Та масстай адил бол маш товчхоноор “Би мэдэхгүй байнагэсэн хариулт өгч сэдвийг өндөрлөнө.

Гэхдээ энэ хариулт нь таныг их зантай мэт санагдуулдаг бөгөөд үр дүнтэй харилцааны стратеги яагаад ч биш юм.

Та бүх зүйлийг гайхалтай маягаар зохицуулах шаардлагагүй. Гэвч Би мэдэхгүй байнагэсэн санааг агуулах боловч хамаагүй таатай сонсогдох хувилбарууд бас бий.

1. Би олж мэднэ ээ

Ихэд хичээнгүйлсэн байдлаар мэдэхгүй гэдгээ илэрхийлсэн утгыг илэрхийлдэг. Ийм учраас нөгөө хүндээ хэрэгтэй мэдээллээ хайх гэж байгаа тань хамтрах дуртай, үнэ цэнэтэй, нэлээдгүй чадварлаг багийн тоглогч мэт сэтгэгдлийг төрүүлдэг.

2. “Яг л миний асуулт байна

Хариултыг үнэхээр мэдэхгүй мөчүүд бий. Хамгийн гол нь хаанаас эхэлж хайхаа мэдэхгүй байдаг.

Ихэнх тохиолдолд харилцагч этгээдэд яг ижил мэдээллийг хайж байгаа болохоо илэрхийлсэн нь дээр байдаг. Энэ нь Би мэдэхгүй байна гэсэнтэй ижил буюу хэрэгтэй хариултыг нь мэдэхгүй байгаагаа илхэн илэрхийлдэг.

Гэхдээ ганц ялгаа нь гэвэл харилцагч этгээдтэй нэгтгэж өгдөг. Асуултаас бултаж байгаа мэт харагдахгүй харин хэрэгтэй мэдээллийг хайх даалгаврыг хамтдаа хүлээсэн мэт болдог.

3. “Миний тунгаан таамаглаж буйгаар...

Харамсалтай нь боловсронгуй таамаглалаас өөр зүйлийг хийж чадахгүй үе бий. Бүх анхаарал тань дээр туссан үед урд байгаа баримт, мэдээлэл дээр тулгуурлан дүгнэлт гаргадаг.

Энэ тохиолдолд зөвхөн мэдэж буй зүйл дээрээ тулгуурлан зарим нэгэн тайлбарыг хийх тул таны хариулт бол ердөө томъёолол төдий болохыг нь тодорхой хэлэх хэрэгтэй.

Таны таамаглал баттай дүгнэлт болохгүй нь тодорхой. Гэлээ гэхдээ асуултаас шууд бултаснаас хавьгүй дээр.

Тиймээс таамаглал юм уу цөөн хэдэн санаагаа хуваалцах хэрэгтэй.

4. Яагаад тэрнээс асууж болохгүй гэж?

Энэ асуултад хариулах хамгийн тохиромжтой хүн нь та биш бол яах вэ? Нөгөө л нэг гурван үгэнд найдалгүйгээр энэ байдлыг аргалах боломж байна уу?

Тун энгийн: Дуугүй хүлээн зөвшөөр. Та гэрийн эзэн биш боловч хэн болохыг нь зааж мэднэ.

Тухайн үедээ үүрэг хариуцлагаас цэвэрхэн бултаж эсвэл өөр хүнд асуудлаа шилжүүлэх гэж байгаа мэт санагдана. Гэвч ирээдүйд хамгийн сайн мэдэх хүн рүү чиглүүлсэн нь тун ухаалаг алхам байсныг ойлгох болно. Үр дүнтэй бас үр ашигтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15