​Яагаад маш олон хүмүүс аз жаргалгүй хэвээр байна вэ?
2016, 8 сарын 29. 10:440

Аз жаргалгүй байх олон шалтгаан бий: ажил дээрээ алдаа гаргах, хайртай хүнээсээ хагацах, амьдрал ахуйгаа залгуулах гэж тэмцэх, эсвэл бие болоод сэтгэл зүйн өвчлөлд өртөх г.м. Гэтэл санхүүгийн хувьд асуудалгүй, карьер нь амжилттай, хайртай хүмүүстэйгээ байгаа гэсэн аз жаргалын үндсэн шаардлагыг хангаж байгаа мөртлөө л дотор бачимдмаар мэдрэмжүүд төрсөн хэвээр байдаг. Та ч гэсэн үүнийг амсаж байгаа байх?

Яагаад ? Техасын их сургуулийн профессор Раж Рагунатан энэхүү асуултад хариулахын тулд бүхэл бүтэн ном бичжээ. Энэ номын нэр болХэрэв та тийм ухаантай юм бол яагаад аз жаргалтай байж чадахгүй байна вэ?. Энэ номноос авбал зохих сургамж бол:

Ур чадвар, ажлыг гартаа бүрэн оруулах явдлыг хэмжих таны хэмжүүр юу вэ?

Үнэхээр аз жаргалтай мэдрэмжийг олж авахын тулд ямар нэгэн зүйлийг сайн хийж чаддаг байх хэрэгтэй. Би үүнийг сайн хийж чаддаг гэсэн мэдрэмж. Амжилттай яваа хүмүүсийн хувьд маш олон чадварыг эзэмшиж, олон ч шагнал, өргөмжлөлийг цуглуулсан байдаг. Тэд ямар нэгэн зүйлийг үнэхээр сайн хийж чаддаг, ур чадварыг бүрэн хэмжээнд эзэмшсэн. Гэхдээ л ажлаа тун сайн хийж чаддаг атлаа аз жаргал гэдэг зүйлийг бүхлээр нь мэдэрч чаддаггүй.

Ингэхэд яагаад тэр билээ? Учир нь тэд сайн хийж чаддаг гэсэн зүйлсээ буруу аргаар хэмждэг. Ихэнх хүмүүс өөрсдийн гаргасан амжилтуудаа үнэлж, дүгнэхдээ бусадтай харьцуулдаг. Энэ бол тун буруу алхам. Учир нь ийм шалгуураар хэмжиж үзнэ гэдэг бараг л боломжгүй. Та хэн нэгнийг ямар цар хүрээнд үнэлэх гээд байна вэ?

Ерөнхийдөө бол ийм аргаар үнэлэх нь тодорхойгүй байдлыг бий болгодог. Бусадтай харьцуулахдаа ямар ч хамааралгүй зүйлсийг хэмжүүрийнхээ нэгэн хэсэг болгох гээд байдаг талтай. Тухайлбал хүмүүс сайн багшийг авдаг цалин, хүртсэн шагнал, багшилдаг сургуулиар нь хэмждэг. Гэхдээ үнэндээ бол тухайн хүнийг мэргэжлээ сайн эзэмшиж, бусдад сайн хичээл заадаг эсэхийг хэмжихэд эдгээр шалгуурууд тийм ч холбоо хамааралтай биш байдаг. Товчоор хэлбэл мөнгө, алдар хүндийг хэмжих нь тухайн хүний мэргэжлээ сайн эзэмшсэн, ажлаа сайн хийдэг байдал, бусдад үзүүлэх нөлөөллийг хэмжихээс хавьгүй хялбар байдаг болохоор тэр юм. Эцэст нь энэ бүхэн сэтгэл ханамжгүй байдлыг үүсгэдэг.

Дээрх шиг хэмжүүрүүдэд бид маш хурдан дасдаг. Хэрэв таны цалин энэ сард нэмэгдсэн гэж үзвэл та нэг сар, хоёр сар эсвэл ихдээ зургаан сар л аз жаргалтай байна. Үүний дараагаар авч буй цалиндаа дасал болдог тул дахиад нэг ахиц гаргахыг хүснэ. Амьдралынхаа аз жаргалыг мэдрэхийн тулд авсан зүйлээ дахин авахыг хүснэ.

Амжилтыг биш сайн эзэмшсэн зүйлээ л мөрд.

Дээрх шиг эмгэнэлт хувь тавилангаас хэрхэн бултах вэ? Амжилтын гадаад шинжүүдийг хөөхийн оронд өөрт хэрэгтэй зүйлдээ л анхаарлаа хандуулах арга байна. Танд хэрэгтэй зүйл бол ганган машин, өндөр албан тушаал биш. Та ямар нэгэн зүйлийг сайн хийж чаддаг, төгс эзэмшихийг хүсч байгаа. Үүнийгээ хий. Энэ нь таныг аз жаргалтай болгоод зогсохгүй амжилтад хүргэнэ.

Та өөрийгөө бусадтай харьцуулахаа больж, төрөлх совингоороо хийх дуртай эсвэл сайн хийдэг зүйлсээ хийж эхэлвэл, хийж буй зүйл дээрээ удаан хугацаанд төвлөрч чадвал гаргууд эзэмших нь баттай. Үүнийг дагаад нэр хүнд, эрх мэдэл, эд хөрөнгө ирдэг жамтай. Иймээс шуудхан бусад хүмүүсээс нэртэй, бусдаас баян болох гэж зүтгэхийн оронд өөрийн хийхийг хүссэн, таныг аз жаргалтай болгодог зүйлсийг л хийж байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26