Ажлын ярилцлагын өглөө хийх 7 зүйл

E. NOMIN

Ажлын ярилцлагын өглөөг сандарсаар байгаад үддэг. Ажил горилогчдын хувьд өглөө нь яг юу хийхээ мэдэхгүй байдгаас санаагаа чилээж улмаар сандарч, тэвддэг.

Өөр өнцгөөс харвал энэ бол ажлын ярилцлаганд бэлдэх нэгэн боломж юм. Энэ боломжийг ашиглаад өөрийн бодол санааг төвлөрүүлж, эрч хүчээ хуримтлуулж, удахгүй уулзах хүмүүст анхаарлаа хандуулж, аль болох эерэг сэтгэгдэл төрүүлж, мартагдахгүй байх хэрэгтэй.

Бидний туршлагаас дүгнэн харахад ажлын ярилцлагын өглөө хийх долоон зүйл бол:

#1 Цагтаа бос

Ойлгомжтой мэт санагдах боловч сандарсэн, тэвдсэн, баярласан, ядарсан сэтгэл хөдлөлүүд холилдсоноос болж таны нойр хулжиж, сэрүүлгээ тавихаа мартаж болно.

Сэрүүлгээ тавихаа мартаад эсвэл сонсолгүй нам унтахгүй байх үүднээс давхар төлөвлөгөөтэй бай. Гэрийнхэндээ сэрэх цагаа хэлж болно эсвэл найзаасаа 8 цагт залгаарай гэж гуйж болно.

Сайн нойр авах нь чаддаг бүхнээ үзүүлэхэд том нөлөө үзүүлдэг тул 6.5-7.5 цаг унтаж, тархиа бүрэн сэргээх хэрэгтэй.

#2 Харагдах байдалдаа багахан цаг зарцуул

Та тухайн байгууллагаа судлах явцдаа албан хувцас өмсөх үү эсвэл албаны атлаа энгийн загвартай хувцас өмсөх үү гэдгээ хэдийн шийдсэн байх. Таны шийдвэр ямар ч байж болох боловч таны хувцас цэвэрхэн, индүүдсэн, урьдаас бэлдсэн байх шаардлагатай.

Анхны сэтгэгдэл ч гэсэн том нөлөө үзүүлж чаддаг. Учир нь хүмүүс таныг амаа нээхээс өмнө таны талаар томоохон сэтгэгдэлтэй болсон байдаг. Тиймээс хувцаслалтандаа гойд анхаарахад гэмгүй.

Түүнчлэн угаалгын өрөөнд ч гэсэн багагүй цагийг өнгөрөөх хэрэгтэй. Дөнгөж сэрсэн мэт арзайсан эсвэл өрвийсөн үс, хачин үнэр, сахал зэрэг нь ажил горилогчид таалагдах нь юу л бол.

#3 Тайвшир бас төвлөр

Таныг стрессдэж эхэлмэгц таны бие автоматаар кортосол, эфинефрин гэсэн гормоныг гадашлуулдаг. Энэ хоёр гормоны түвшин хэвийн хэмжээнээс хэтэрснээр зүрхний цохилт хурдасч, амьсгаа давчдаж, сайн төвлөрч бас цэгцтэй сэтгэхэд саад учирдаг.

Тайвширч, анхаарлаа төврөлүүлэхийн тулд ярилцлагын өглөө хийж болох хэдэн зүйлс бий. Тэдгээр нь маш энгийн: амжилтаа төсөөл, эрх мэдэлтэй хүчтэй хүн шиг зогс, эцэст нь өөр лүүгээ харж инээмсэглэ. Хүсвэл энэ гурвыг нэг дор хийж болно.

Ийм зүйл хийнэ гэхээр сонин санагдаж байна уу? Гэхдээ эдгээр нь үр дүнгээ үзүүлдэг болох нь батлагдсан тул хийгээд үзээрэй. Эрх мэдэлтэй хүн шиг биеэ авч яв. Ярилцлагын өрөөг гэрэлтүүлж байна гэж төсөөл. Сэтгэл санаагаа өргөхийн тул инээ.

#4 Асуултаа бэлд, асуух асуултаа цаасан дээр буулга

Ажил горилогчид голдуу өгөх хариултаа урьдаас бэлддэг. Даанч асуувал зохих асуултаа орхигдуулах гээд байдаг талтай. Асуулт уу? гэж цоо ширтдэг эсвэл юу асуухаа бодож нүдээ бэлчээдэг ажил горилогч болж болохгүй шүү. Үүний оронд бэлтгэлтэй бай.

Асуултаа санах хамгийн зөв арга юу вэ? Түүнийгээ цаасан дээр буулгах.

#5 Компанийн вэб хуудсыг эцсийн удаа харах

Тухайн байгууллагын вэб хуудсыг амралтын өдрүүдээр нүдээ чилтэл харсан ч гэсэн ярилцлагын өглөө дахиад нэг хараарай.

Хамгийн сүүлд тавигдсан мэдээ, мэдээлэл, санхүүгийн мэдэгдэл зэрэгт гойд анхаарал хандуулах хэрэгтэй. Тухайлбал ярилцлагын өдөр тавигдсан санхүүгийн мэдээллийн талаар ярилцлагын үеэр ярьж, ажил горилогчийг гайхшируулж болно.

#6 Энгийн зүйлсээ дарааллын дагуу авч явах

Ярилцлага авагчид бэлтгэл тааруу ажил горилогчдын нэрсийг тэр дор нь дардаг. Бэлтгэл гэхлээр юуг хэлээд байна вэ? Цагаасаа өмнө ирэх, өгөх хариулта бэлдэх, зөв баримт бичгээ авчрах. Өөрийн CV-нийхуулбар, суралцаж байсан холбогдох курсын сертификат, дипломны хуулбар зэргийг заавал авч яваарай.

#7 Замын хөдөлгөөнийг зөв тооцоолох

Намайг чадах гэсэн юм шиг зам түгжирлээ гэж бодоод байж болохгүй. Угийн замын түгжрэлийг тааварлах аргагүй. Эрт ирэхийн тулд гэрээсээ эрт гар. Товлосон цагаасаа 15 минутын өмнө очно гэж тооцоолоорой.

BizNetwork.mn сайт танд таалагдаж байвал Like
Өмнөх нийтлэл

Мэдүүштэй - Ажил мэргэжил ба Карьер

Дараагийн нийтлэл

Сэтгэгдлүүд

Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold
Холбоотой нийтлэлүүд
Санал болгож байна

Сонирхолтой - Харилцаа