Хүндэт Ажил Хайгчид аа: Өөрт байхгүй туршлагынхаа төлөө уучлалт хүсэхээ боль
2016, 12 сарын 23. 3:570

Та нэг ажилд орох гэтэл танд холбогдох туршлага байхгүй байна гэж үзье. Та resume цэгцлээд, тус ажлын байранд таны чадвар хэрхэн хөрвөж чадахыг, тус компанид ямар үнэ цэнэтэй ажилтан болохоо харуулсан мундаг cover letter бичлээ. Өөрөөр хэлбэл та яг зөв замаар явж байна.

Гэхдээ Send товчийг дарахаасаа өмнө өөрөөсөө нэг асуугаад үз. Та нийтлэг хэрнээ сөрөг дагавартай зүйл хийх гэж байна уу?

Миний нүдэнд хамгийн их өртдөг нэг алдаа бол ажилд авах менежертээ ажлын туршлагаар дутмаг гэдгээ өгүүлсээр байх явдал юм. Та өөрийгөө ийм зүйл хийж байна гэж бодохгүй байгаа байх. Гэхдээ дараах өгүүлбэрийн эхлэлийг харвал их танил санагдах болов уу:

  • Миний хувьд маркетингийн талаар туршлага дутмаг боловч .....
  • Би хүмүүсийг удирдах талаар сайн туршлагагүй боловч ......
  • Би зөвхөн захиргааны ажил гүйцэтгэж байсан хэдий ч .....
  • Энэ нь та яагаад тус ажлын байрыг сонирхож байгаа гэдгээс ажил олгогчийн хайсан ажлын туршлагад арай дүйцэхгүй болохоо тойруу аргаар илэрхийлж байгаа юм. Гол асуудал бол та өөрийгөө сайн ажил горилогч биш, ажлын байрны шаардлаганд дүйцэхгүй, эсвэл бүхнийг эхний шатнаас эхлэх болно гэж хэлээд байна.

    Та өмнө нь ямар ч төрлийн туршлага хуримтлуулснаас үл хамааран хэдэн зуун хөрвөх чадвар танд бий. Тиймээс сул талруугаа хамаг анхаарал татахын оронд, танд хөрөнгө оруулж чадах ямар чадвар, чадамж байгаагаа тайлбарла. Өөдрөг бай, өөрийн давуу тал дээр төвлөр, тус ажлын байранд таны ямар чадварууд хөрвөж чадах талаар бичээрэй. Ингэж бичвэл зохимжтой байдаг:

  • Би өөрийн хуримтлуулсан PR туршлагаа маркетингийн анализийн ажлын байранд ашиглах гэж байгаадаа баяртай байна
  • Би өөрийн карьерийн дараагийн шатруу алхахад бэлэн байна - менежмент
  • Би захиргааны албаны амжилттай ажлын байрнаас илүү үйлчлүүлэгч төвт ажлын байрлуу шилжих хүсэлтэй байна
  • Шинэ ажлын байранд та ямар байдлаар чадваруудаа ашиглах асуудал ярилцлаган дээр яригдана – тиймээс бэлтгэлтэй байгаарай. Тэр болтол өөрийн анкетаа хогийн савруу битгий шидүүлээрэй!
    Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
    0
    0
    0
    0
    0
    0
    0
    Онцлох мэдээ
    Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
    02024-4-20 4:24
    Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
    02024-4-19 18:41
    Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
    02024-4-19 16:33
    Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
    02024-4-19 15:34
    АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
    12024-4-19 15:08
    Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
    12024-4-19 14:40
    Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
    12024-4-19 12:12
    “Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
    12024-4-19 12:08
    Израилын тал Иранд цохилт өгчээ
    02024-4-19 12:05
    НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
    12024-4-19 11:02