Компьютерийн урд өдөржин суухдаа эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?
2017, 1 сарын 2. 2:480

Ажлын өрөөний энгийн зураглалыг төлөөлөх үгс бол олон цаг, бөгтийх, нурмайх, суниах. Эрүүл мэндээ хохироохоос өмнө компьютер хэрэглэдэг зуршлаа засч аваарай.

Компьютерийн дэлгэцийн хор хөнөөлийг багасгах таван арга бол:

  • 1.Компьютерийн дэлгэцээ сайн ажиглаад үз.

Компьютерын дэлгэц ширээн дээр эгц босоо байрлалаар байрласан бол хангамжийн албанаас тусламж хүсэх цаг болжээ. Таны дэлгэцний дээд хэсэг нь таны нүдтэй ижил түвшинд байрлах ёстой. Гол санаа нь бол таны нүдтэй ижил түвшинд атлаа 10 хэмээр налуу байрлах учиртай юм. Хэрэв үүнээс их юмуу бага бол компьютер хэрэглэгч толгойгоо хөдөлгөж тохирсон байрлалд суудаг байна.Өөрөөр хэлбэл таны компьютерийн дэлгэц доор байрлавал та өөрийн мэдэлгүй толгойгоо бөхийлгөнө. Ингэснээр хүзүү чилж, нуруу өвдөж эхэлдэг. Харин компьютерийн дэлгэц өндөрт эсвэл ойр байрлавал нүд аргаж, улайж эхэлдэг.

  • 2.Буруу байрлал уу? Эрүүгээ өргө.

Оффист сууж ажилладаг хүн бүр буруу байрлалын талаар цаг тутамд бодох хэрэгтэй. Ихэнх хүмүүс компьютерийн дэлгэц рүү орох гэж байгаа мэт суудаг. Өөрөөр хэлбэл хүзүүгээ дэлгэцрүү бөхийлгөсөн байрлалтай суудаг. Энэ нь хүзүү болон нурууны зөв хэлбэрийг алдагдуулдаг.

Зөв суух гэдэг бол таны гар шалтай нэгэн параллель байж, хүзүүгээ бөхийлгөхгүй, сээр нуруу тэгш байрлалтай байхыг хэлнэ.

  • 3.Өөрийнхөө төлөө өндийх.

Орчин үеийн албан өрөө суух зориулалттай мэт болжээ. Гэтэл хүн төрөлхтөний босох чадамж хэдэн сая жилийн түүхтэй. Иймд босоо байрлалын ширээний талаар бодолцож үзэх цаг болжээ. Хэтэрхий хэтрүүлэгтэй санагдвал суугаа-босоо байрлалын албан өрөө байж болно. “Миннесота их сургууль”-ийн хийсэн судалгаанаас харахад ‘Босоо-суух ажлын өрөөний ажиллагчид өдрийн 25%-д нь босоо байрлалаар ажлаа хийжээ. Гэтэл тэдний эрүүл байна гэсэн мэдрэмж даруй өсч, ядрах нь багассан байна.’

Судалгаанд хамрагдсан нэгэн ажилтны хэлснээр Би босоо байрлалаар ажлаа хийтэл эрүүл байгаа мэт мэдрэмж төрж байсан. Өөрийн биеийн байрлалаа сайн анхаарч чадсан. Ялангуяа хэвлий болон мөрөө сайн мэдэрч, зөв байрлалтай зогссон.

  • 4.Хөдөл эсвэл хая

Алхах боломж байхад яагаад зогсоно гэж? Ажлын бүтээмж, ажиллагчиддаа санаа тавьдаг байгууллагууд ажлын өрөөндөө “гүйлтийн зам” тавих хэвшил барууны орнуудад дэлгэрээд байна.

Өдөржин сууж ажилладаг хүмүүс эрүүл мэндээ анхаарахыг хүсч байвал янз бүрийн байрлалаар ажиллаж байх хэрэгтэй. Америкийн онлайн билет захиалгын газарт сууж ажиллах ширээ,зогсож ажиллах ширээ, гүйнгээ ажиллах ширээ байдаг. Тус байгууллагын ажилчид ажилдаа тун дуртай байдаг байна. Учир нь тэдэнд хөдлөнгөө ажиллах боломжийг олгож байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59