Амьдралдаа хэрхэн өөрчлөлт оруулах вэ?
2017, 1 сарын 5. 1:260

Бид амьдралдаа эерэг өөрчлөлт авчрахыг хүсдэг. Бид амжилтад хүрэхийг зорьдог. \

Түүнчлэн бидний урам зориг амархан дундардаг гэдгийг ч мэддэг. Тэгэхээр бүсээ зүүж, өөртөө хэрэгтэй өөрчлөлтөө хэрхэн авчрах вэ?

  • 1.Сэрдэг цагаасаа 30 минутын өмнө босох

Би саяхнаас 6 цагт сэрдэг болсон. Үнэндээ бол би эртэч хүн биш л дээ гэхдээ эрт сэрэхээр өдрийг маш зөв эхлүүлсэн мэт санагддаг болохыг ойлгосон.

Хэрэв та сэрдэг цагаасаа 30 минутын өмнө сэрвэл таны хувьд багагүй том өөрчлөлт болох болно. Түүнчлэн эрт унтахад ч тусална.

Өдрийн туршид арай л их зүйл хийсэн мэт сайхан мэдрэмж бас төрдөг. Ингэснээр нойр авахыг хүсч явдаг тархиийг минь сэргээж маргааш юу хийх вэ гэсэн төлөвлөгөөнүүд эргэлдэж, тархи минь сэргэж ирдэг.

  • 2.Боломжтой бол өдрийн цагаар дуг хийх юм уу бясалгал хийх

Саяхныг хүртэл өдөр унтвал орой нойр хулждаг хэмээн боддог байлаа. Мэдээжийн хэрэг өдрийн цагаар хоёр цаг унтвал нойрны хэмнэл алдагдана. Түүнчлэн үр бүтээмжийг хүсдэг насанд хүрэгчээс ийм зүйл шаардах боломжгүй юм.

Ер нь бол өдрийн цагаар хуримтлагдсан стрессээ багасгахыг хүсч явдаг. Харин 20 минутаас хэтрүүлэлгүйгээр дуг хийвэл бидний бие махбод, оюун санаа тайвширч бас амардаг.

Тиймээс хурлын өрөөнд орж нүдээ аниад, амьсгаагаа зөв авч бас гаргах нь маш урт хугацаанд үргэлжлэх үр дүнг өгдөг.

  • 3.Зорилгодоо хүрэхэд саад болж буй зүйлсийг устгах

Манай ажлын өрөөнөөс нэг л их чипс ханхалдаг байлаа. Учир нь миний хажуу ширээний ажилтан маш том савтай чипс авчраад түүнийгээ бага багаар иднэ. Ингээд л би түүнээс маш эелдгээр хоолны өрөөнд эсвэл гэртээ идээрэй гэж асуусан юм.

Би эрүүл мэнддээ тийм сайн анхаарал тавьдаггүй боловч хажууд хоол харагдаад эсвэл үнэртээд байвал юм л идэхийг хүсдэг хүн. Түүнчлэн тэсэлгүй идсэнийхээ дараа нэг л онцгүй мэдрэмж төрдөг. Буруу зүйл хийсэн мэт. Иймэрхүү тэсвэр алдмаар зүйлсийг өөрөөсөө холдуулснаар хооллолтондоо бас нэгэн эерэг өөрчлөлт авчирч байгаа юм.

  • 4.Нэг удаагийн өчүүхэн алхмуудаар том ажлын ард гарах

Том ажил гардан авахаар насан туршдаа хийх мэт санагддаг. Тэр том ажлыг хүлээлгэн өгөх хугацаа дөхөх тусам урам зориг мохно гээч.

Харин том ажлыг олон жижиг алхмуудаар амжуулах нь инерцийг эвдэж, зөв чиглэл рүү хөтөлдөг. Түүчнлэн олон жижиг амжилт, дэвшлүүд нь биднийг улам хурцалж, илүү ихийг бүтээх хүслийг асаадаг.

  • 5.Үгийн сонголтоо боловсронгуй болгох

Таны хэлсэн үг бусад хүмүүст мөн танд ямар хүчтэйгээр тусдаг болохыг мэдэх нь бас нэгэн том өөрчлөлт билээ. Харилцааг “Чи их ядарсан харагдаж байна” эсвэл “Чи насандаа тохирсон гоё харагдаж байна” гэх нь найз нөхөд, хамтран ажиллагчдийн дунд онцгүй сэтгэгдэл үлдээдэг.

Харин үүний оронд “Зүгээр үү” эсвэл “Чи үнэхээр гоё харагдаж байна” гэхэд л болно.

  • 6.Шинэ найзуудтай болох

Та ихэнх цагийг өнгөрөөдөг хүмүүсийнхээ нийлбэр нь гэдэг туйлын үнэн үг. Илүү том, илүү сайн зүйлс рүү өөрийгөө түлхэж чаддаг эерэг хүмүүсийн дэргэд байвал таны амьдралд ч гэсэн эерэг өөрчлөлтүүд ар араасаа ундран гарна.

Дүгнэн хэлэхэд

Хэрэв урт хугацаанд үргэлжлэх, амьдралд том нөлөө үзүүлэх чадвартай өөрчлөлтийг хүсч байвал дээрх зөвлөмжүүдээс хэдийг нь сонгон авч хэрэгжүүлээрэй. Яагаад нэг юм уу хоёрыг нь сонгон авя, яг одооноос хэрэгжүүлж болохгүй гэж? Үр дүн нь танд таалагдах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02