Ажил хайгчдын гаргадаг зургаан алдаа
2017, 1 сарын 10. 3:120

Хэдэн сарын турш ажил хайсан ч төдийлөн ахиц гарсангүй юу? Анхандаа итгэл дүүрэн байсан. Одоо бол өдөр өнгөрөх тусам сэтгэлээр унаж байна уу? Би ер нь ажилд орох хүн үү? гэж толгой гашилгаад сууж байж ч магадгүй.

Хэрэв та байнга хийдэг зүйлээ хийгээд байвал нөгөө л нэг үр дүн гарсаар байна. Одоо бол бүх зүйлээ дахин цэгцэлж, дахин бодож, дахин үнэлж, стратегиа боловсруулах цаг. Та ямар зүйлсийг буруу хийж байгаа болохыг харцгаая. Таны гаргаж болох зургаан алдаа бол:

АЛДАА 1: Та бэлэн биш байна.

Та цомхотголд орсон, хуучин ажлаа тэсвэрлэж чадаагүй учраас ажлаас гарсан гээд олон шалтгаанаар ажил хайж байгаа байх. Одоо хүртэл хуучны хэцүү дурсамж таны толгойноос гараагүй байна. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй, өөртөө итгэх итгэлээ хамгийн доогуур түвшинд байхад ажил хайна гэдэг бол том алдаа. Өөрчлөгдөхөөр шийдсэн мөн юуг өөрчилж болдог, болдоггүй гэдгийг ялгадаг болсныхаа дараа ажил хайж эхлэх хэрэгтэй. Та өмнө нь байсан шигээ өрсөлдөхүйц боловсон хүчин гэдгээ сайн сана. Зөв орчи, зөв ажил олгогчид санал болгох чадварууд таньд асар их бий. Та өөртөө итгэхгүй бол өөр хэн итгэх билээ? Ажил олгогчид өөрсдийн чадвартаа итгэдэг, сэтгэл санааны тавгүйтэлгүйгээр шинэ ажилдаа дасах хүнийг л хайдаг. Тиймээс хэсэг завсарлага авч өөртөө итгэх итгэлээ дахин сэргээж, ажил хайх зөв гольдролд орох хэрэгтэй байна.

АЛДАА 2: Та хүссэн зүйлээ мөн таньд юу чухал болохыг мэдэхгүй байна.

Таны карьерыг юу ахиулдаг болохыг, өөрийн үндсэн чадвар, мэдлэг, хөдөлгөгч хүчээ юу гэдгийг мэддэггүй юм байна. Нэг бол өөрт тохирохгүй албан тушаалд анкет бөглөж байсан ч байж болно. Амжилттай анкет бөглөхийн тулд тус ажлын байрт татагдаж буй шалтгаанаа мэдэх хэрэгтэй. Ярилцлагын явцад ажил олгогчид өөрсдийн шаардлаганд нь хэр нийцтэй, компанийн болон багийн соёлд зохицох эсэхийг мэдэхийг хүсдэг. Тиймээс та өөрийн үнэт чанар, урагш хөдөлгөгч хүчээ мэддэг, түүнийгээ ярьж чаддаг байх хэрэгтэй.

АЛДАА 3: Таны resume зохицолдоогүй байна.

Та ажил олгогч бүр рүү нэгэн ижил resume, cover letter илгээсээр л байна. Тэгээд л та онлайнаар хэдэн арван удаа илгээсэн боловч нааштай хариу төдийлөн сонсохгүй байх. Таны resume, cover letter бол ажил олгогчид хүрэх таны анхны төрх. Хэрэв энэ нь нэгэн төрлийн, ажил олгогчид хүссэн зүйлээ олоход төвөгтэй, эсвэл шаардлагатай мэдээлэл нь байхгүй бол хогийн сав руу л шидэгддэг. Ажлын байр тус бүр лүү чанартай, тохирсон материал явуулж бай.

АЛДАА 4: Та онлайнааар эсвэл биечлэн уулзахдаа ямар харагддаг болохоо анзаардаггүй.

Та бусдад ямар харагддаг, ямар сэтгэгдэл төрүүлдэг болохоо сайн анзаараагүй бололтой. Ажил олгогчид таньтай биечлэн уулзахын өмнө таны LinkedIn, Facebook профайлыг үзэж болно. Та өөрийгөө шударга бөгөөд мэргэжлийн байдлаар илэрхийлж чадсан уу? Мөн та ажлын ярилцлаганд очихдоо ямар хувцас өмсөх хэрэгтэй талаар судалгаа хийгээгүй бололтой. Анхны сэтгэгдэл маш чухал. Хэдхэн секундын дотор таны талаарх анхны сэтгэгдэл бий болдог. Таныг өрөөнд орж ирмэгц хүмүүс юу гэж боддог талаар тунгааж үзээрэй.

АЛДАА 5: Та ажил хайх аргуудыг хэрхэн үр дүнтэй ашигладаг болохыг мэдэхгүй.

Та зар тавьсан ажлын байруудыг л мэддэг байх. Гэвч та өөрийн сүлжээг өргөжүүлж нуугдсан ажлын байрнуудыг олох хэрэгтэй. Та цахим сүлжээг хэрхэн үр дүнтэй ашиглаж, хэнд юу хэлэх, хэнээс юу асуухаа мэддэггүй. Та LinkedIn профайлтай мөртлөө түүнийгээ хэрхэн давуу тал болгохоо ойлгоогүй байна.

АЛДАА 6: Таньд ярилцлагын үеэр өөрийн үнэ цэнийг илэрхийлэх чадвар алга.

Та ярилцлагандаа хангалттай хэмжээнд бэлдээгүй байна. Эсвэл бэлдсэн. Гэвч ярихдаа өөрийгөө хэт дөвийлгөн, хэт бардам ярьдаг. Ярилцлагыг амжилттай өндөрлөх ганц зарчим бол бэлтгэл бас бэлтгэл. Ажил олгогчид тухайн үүргийг гүйцэтгэхэд тохирсон чадвар, компанийн соёлд зохицож чадах, багынхантай хамтарч чадах хүнийг эрэлхийлдэг. Өөрийгөө сайн илэрхийлэхийн тулд урьдчилан судалгаа хийж, ярилцагын техникийг бэлдэж, асуултыг анхааралтай сонсож, хариулахдаа өөрийн амжилтыг жишээ болгон дурдаж, ярилцлагын дараа “Баярлалаа” гэсэн и-мэйл илгээж сур.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02