Таны үр бүтээмжийг сордог дөрвөн үйлдэл
2017, 1 сарын 17. 1:100

Үдээс хойш нэг л ядрангуй болж, өглөөнөөс хойш хийсэн ажлуудаа хараад Энийг хийхэд яагаад ингэж уддаг билээ? гэж бодож байсан уу? Удалгүй ажлын цаг дуусах дөхөхөд түрүүнээс хойш төдийлөн их зүйл хийгээгүй хэвээр л байдаг. Би ч гэсэн энэ замыг туулаад гарсан. Өөрийгөө хичээнгүй ажиллаж байна гэж боддог боловч үнэндээ бол маш цөөн зүйлийг гүйцэтгэсэн байдаг.

Эцэст нь нэг л өдөр ойлгосон юм: Завгүй болон бүтээлч байх хоёр бол ондоо ойлголт. Үүнийг та олонтаа сонссон байх. Гэхдээ өдөржин компьютерийн урд суусан мөртлөө шальтай зүйл хийгээгүй байхдаа энэ хоёрын ялгааг тунгаан бодож байгаагүй байх.

Таны ахин дахин үйлдэж болох түгээмэл долоон үйлдэл:

Асуудал 1: Та хэтэрхий олон зүйлсийг чухалчилдаг

Юу байна даа?” гэхээр Юу л байна ажил л байна гэж хариулдаг л биз. Та хэтэрхий олон зүйлийг чухалчилж үздэг тул ийм байдалд хүрдэг. Ажил, гэр бүл, өдрийн хоол, дасгал хийх, найзуудтайгаа гадуур гарах, сайн дурын ажил хийх, сошиал медиагаа хөгжүүлэх, өглөө бүр гурван сонин гарчиглах зэрэгт адил ач холбогдол өгөөд байхаар олон ажил эхэлж, цөөн хэд нь дуусдаг.

Шийдэл: Жагсаалтаа цомхотгох

Чухал ажил гэдэг бол бусад ажлаас илүү их ач холбогдол өгч буй ажил. Орчуулвал: Та 20 чухал ажилтай байж болохгүй. Ердөө гурваас дөрвөн чухал ажилтай байвал та илүү их ажлын ард гарч чадна. ‘Бүтээлч байдал’ гэдэг бол цөөн хэдэн бодит ажлыг дуусгахаас биш баахан ажил дээр хөгжүүлэлт хийгээд, үр дүн үзэхгүй байхыг хэлдэггүй.

Асуудал 2: Бүх уулзалтад оролцох гэж хичээх

Байнга л хоцроод, сүүлчийн минутанд уулзалтын цагаа өөрчилдөг үү? Учир нь та хэтэрхий олон зүйлд хутгалдаад байна. Уулзалт, хурлын дараа оролцогчид хоорондоо яриа өрнүүлдэг тул хэдэн минут зарцуулдгийг нь мэдсээр байж хоорондоо таван минутын зайтай гурван хуралд бүртгүүлээд байж болохгүй. Өнгөн хэрэгтээ цагаа зөв, үр ашигтай зарцуулж буй мэт санагдах боловч үнэндээ бол бодит төслүүдийг урагшлуулах үнэт боломжоо алдаж байгаа юм.

Шийдэл: Одоо болсоон

Үгүй гэдэг үг тийм ч муу үг биш. Яг үнэндээ бол Би очилгүй яахав гэж хэлсний дараахан Уучлаарай, би 20 минут хоцрох нь гэж хэлэх нь хамгийн таагүй сэтгэгдлийг төрүүлдэг.Хэрэв та нэг уулзалтаас нөгөөд очиж, хоцорсон шалтгаанаа тайлбарлаж, уучлалт гуйх маягаар цагаа гарздаад байвал үдээс хойш нь төлөвлөсөн ажлаа амжуулаагүй, нэг л их ядарсан хүн болдог.

Амжих эсэхээ шударгаар тунгааж, хэр их цаг зарцуулахаа тооцоолж, таны чадвар тохирох эсэхийг харгалзаж, үнэт цагаа зориулахаар чухал зүйл эсэхийг нь бодож үзэх хэрэгтэй. Иймэрхүү маягаар бүх зүйлд “За” гэж хэлэлгүйгээр бодолтойгоор “За” гэж хэлэх хэрэгтэй.

Асуудал 3: Интернэт таныг байнга сатааруулж байна

Та имэйл эсвэл фэйсбүүкээ шалгалгүй хэр удав? Үнэндээ бол нэг хүн дунджаар таван сошиал медиа хэрэгсэлд бүртгэлтэй, өдөрт дунджаар хоёр цагийг интернэтэд хэсүүчлэн өнгөрөөдөг байна. Нэг хүний ажлын цагийг 8 цаг гэж тооцвол, энэ бол дөрөвний нэгтэй нь тэнцэх хугацаа!

Шийдэл : Өөрийгөө хянахад суралц (бүр болохгүй бол түр хаадаг хэрэгслүүдийг суулгах)

Онлайн садаануудаас салах хамгийн шалгарсан арга бол өөрийгөө хянаж сурах юм. Хэрэв таны ажил байнга имэйлээр харьцах шаардлагагүй бол имэйлээ шалгах гэж интернэт ордог цагийн хуваарьтай бол. Ингэхдээ ажлын ид үеэр имэйлээ шалгаж болохгүй. Миний хувьд үдээс хойш бичгийн ажлаас залхаж, эрч хүч сулрах үед л шалгадаг. Ингэхдээ өмнө нь хариулж чадаагүй буюу чухал биш имэйлүүдэд хариу өгч, сошиал медиа хэрэгслээ шалгаж, хэдэн блогийн постуудыг уншдаг.

Мэдээж зарим өдрүүдэд өдөржин инернэтэд сууж, кино үзэж, фэйсбүүкээ шалгаад л баймаар санагддаг. Эдгээр өдрүүдэд сошиал медиаг түгждэг хэрэгслүүдийг ашигласан нь хамаагүй дээр санагддаг. Та ч гэсэн энэ аргыг сонирхож байвал миний хэрэглэдэг Focus туршаад үзэж болно.

Асуудал 4: Та олон ажилд хутгалддаг.

Олон ажлын хооронд гүйх, хийх зүйлсийн урт гэгч нь жагсаалтыг харж зогсох, нэг дор олон ажил амжуулах зэрэг нь завгүй амьдралын хэмнэл гэлтэй. Бүх зүйлийг нэг дор дуусгах гэж оролдвол нэг ч ажлыг дуусгаж чаддаггүй. Харин....?

Шийдэл : Өөр стратеги баримтлах

Ажил нэг бүр дээр анхаарлаа төвлөрүүлэхэд хэдхэн минут илүү зарцуулагдах боловч үр дүн нь хамаагүй сайн байдаг. Нэг ажлаас нөгөө ажил руу яаран шилжихдээ нэг асуулт тавь: “Одоо хэмнэлээ солих нь зөв үү?”,” Надад түр завсарлага хэрэгтэй байна уу?эсвэл Хэмнэлдээ орсон тул өөр ажил хийснээр өөрийгөө сатааруулах гээд байна уу? Ер нь бол олон ажил зэрэг хийх нь цагийн гарз юм.Миний хувьд барьсан зүйлээ гараасаа гаргаж байж л санаа амардаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50