Амжилтын төлөө дөрвөн төрлийн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл
2017, 2 сарын 9. 2:020

Вакуум орчинд амжилт үүсдэггүй. Бодит амьдрал дээр амжилтад хүргэдэг олон хүчин зүйлс бий. Шаргуу хөдөлмөр, урагш зүтгэх хүч хэрэгтэйгээс гадна өөрийгөө тогтмол хөгжүүлэх шардлагатай. Гэтэл өөрийгөө хэрхэн хөгжүүлэх нь таны хүрээллийн хүмүүсээс хамаардаг.

Ойр орчимдоо байлгахаар сонгосон хүмүүс бидний өдөр тутмын бодол, үйлдэл, мэдрэмжид нөлөө үзүүлдэг. Жишээлбэл өөрийг нь илүү сайн болгохоор түлхдэг хүмүүсийн хүрээлэлд буй залуу тамирчин амжилт гаргадаг. Харин саад болоод байдаг хүмүүсийн дунд байвал амжилт гаргаж чадахгүй.

Бид өөрөө өөрсдийгөө хариуцах учиртай. Иймээс ч арагш чангаагаад байдаг хүмүүсийн дунд биш харин зөв хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх учиртай. Цаашдын замдаа эдгээр хүмүүсийг авч яваарай:

Няцашгүй ажилчид

Няцашгүй, тууштай ажилчдыг танина биз дээ? Эсвэл та өөрөө ч тийм байж болно. Ийм төрлийн хүмүүс биднийг өдөр бүр шаргуу хөдөлмөрлөхөд хүргэдэг. Өөрийн амжилтыг өөр нэгний амжилттай харьцуулах нь алимыг жүржтэй харьцуулсантай ялгаагүй. Харин өөрийн шаргуу занг өөр нэгний шаргуу зантай харьцуулж болно. Үнэнхүү эрмэлзэл, итгэл үнэмшлийн хүчээр бизнесийн амжилтад хүрэх нь дамжиггүй.

Эерэг хандлагатай хүмүүс.

Хүмүүс аз жаргалтай байвал хийж буй зүйлээ илүү сайн гүйцэтгэдэг байна. Үүний адилаар сөрөг хандлага нь ажлын ёс зүйг доройтууж, амжилтад хүрч, шинийг санаачлах ямар ч хүсэл эрмэлзэл төрүүлдэггүй. Сөрөг бодолтой хүмүүсийн дунд оршсоор байвал таны бүтээлч чанар, шаргуу хөдөлмөр шавхагдаж, таны бизнес сүйрэх аюултай. Харин эерэг хандлагатай хүмүүс амжилтад хүрэх үсрэлтийг илүү хялбаршуулдаг. Ажлын орчинд аз жаргалыг авчирснаар ажлын ёс зүй өндөр болж, урагш тэмүүлэх хүсэл бадардаг.

Асуулт тавигчид.

Хамгийн гол нь асуулт тавихаа больж болохгүй” хэмээн Альберт Эйнштейнхэлсэн байдаг.Бид нар өөрсдийн талаар мөн бизнесийнхээ талаар тогтмол асуулт тавьж байх хэрэгтэй. Асуултыг ихээр тавьдаг хүмүүс тухайн санаа, асуудлыг өөр өнцгөөс харах боломжтой болдог. Иймэрхүү асуултын ачаар чухал нээлт хийж болохыг үгүйсгэх аргагүй юм. Хамгийн чухал зүйл бол харах өнцөг, үзэл бодол.

Мөрөөдөгчид.

Зорилго тавьж, шаргуу хөдөлмөрлөснөөр нэгэн үед гар хүрэхгүй байсан зүйлсийг гартаа оруулж чаддаг.Энэ явцыг цааш үргэлжлүүлсээр байхын тул өөрсөд шигээ сэтгэлгээтэй хүмүүсийн дунд орших хэрэгтэй. Мөрөөдөгчид таньтай ижил салбарт харьяалагддаг байх албагүй. Зүгээр л өөрсөддөө том төлөвлөгөөг бэлддэг хүмүүс байх нь чухал. Бусдын бадрангуй хүслийг харах төдийд л зорилгодоо хүрэх таны эрмэлзэл оргилж чаддаг.

Та бол цагийг хамтдаа өнгөрөөдөг хүмүүсийнхээ нийлбэр. Иймээс таныг өргөж, зоригжуулж, урамшуулж, ихийг хийх хүслийг бадраадаг хүмүүстэй хамт байх хэрэгтэй. Та өсөхийн хэрээр таны бизнес мөн ялгаагүй өсдөг. Энэ нь таны найз нөхөд, хамт олон ч гэсэн солигдоно гэсэн үг. Энэ бол амьдралын нэг хэсэг. Юу ч бодолгүйгээр шаргуу хөдөлмөрлө, эерэг хандлагад итгэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04