Уучлалт гуйх урлаг
2017, 5 сарын 15. 2:040

Ажлын бүтээмж өндөртэй ажиллагсдад байдаг хамгийн чухал чанар бол ил тод байдал. Харин ил тод байдлын хамгийн гол тал бол буруу зүйл хийснээ зөвшөөрч, түүнийг засах гэж оролдох юм. Хүмүүс уучлалт хүсэх, хүлээн авахдаа их чармайлтгаргадаг. Ажлын гадна өрнөсөн үл ойлголцол цаг хугацааны явцад учир нь олдох боловч ажлын байран дахь үл ойлголцол үндсэн шалтгааныг даван хальдаг.

Иймд та үүссэн нөхцөл байдлыг зохицуулах бүхий л аргыг хэрэглэх учиртай. Тэр дундаа хэргийн эзэн нь та бол анхаарах хэрэгтэй. Уучлалт хүсэх гэж байвал таагүй нөлөөнд өртсөн тал, талуудтай уулзалдах цаг товлож, нөхөрсөг бас ажил хэргийн байх хэрэгтэй. Өөрт буруу буйг нөгөө талд ойлгуулж, буруу алхмаа залруулахыг хүсч буйг мэдрүүлж, эвдрэлийг засахаар оролдож буйгаа илэрхийлэх хэрэгтэй. Үүсгэсэн таагүй нөхцөл байдлыг үнэнхүү засахыг хүсч буйгаа харуулах нь хамгийн чухал. Эс тэгвээс асуудлыг улам муутгах юм.

Үзэн ядалт бий болсоор

Заримдаа шударга алдаа гаргасны төлөө эсвэл тухайн алдааг санаснаас хүнд тусгаж авсны төлөө уучлалт гуйна гэхээр сонин санагддаг. Ямар ч нөхцөл байдал үүссэн бай хэн нэгнээс уучлалт гуйх хэрэгтэй болохыг ухаарсан даруйд уучлал эрэх хэрэгтэй.

Ажлын байранд бол ажил хийхийн аргагүй болтол хүнд орчин үүсч болно. Уучлалт гуйх ёстой гэдгээ мэдсэн даруйд уучлалт гуйх л хэрэгтэй. Ингэхдээ бүтээлч яриа өрнүүлнэ. Таны юуг буруу хийснээс хамаарч аль аль талд хөгжих боломж болох юм.

Өөрийн гаргаагүй алдааны төлөө уучлалт гуйж болохгүй

Зарим хүмүүс хийгээгүй эсвэл шаардлагын зүйлийн төлөө өөрийн төрөлх хариу үйлдлээр уучлалт гуйдаг. Танд сануулж хэлэхэд буруу үед ингэвэл та ажлаа ч орхиж мэднэ. Хэрэв хийгээгүй зүйлийн төлөө зэмлүүлвэл өөрийн төлөө ам нээх хэрэгтэй. Ингэхдээ өөр нэгэн рүү чихэж болохгүй. Магадгүй буруутай этгээдийг нууж, түүнд туслах нь баатарлаг хэрэг мэт санагдавч дараа дараагийн удаа таниар халхавч хийж, хамаг хариуцлагаа танд тохдог муу зуршилтай болно.

Урдаа тавьдаг үнэт чанараар наймаалцах хэрэггүй

Өөрийн ёс суртахуунаар наймаалцах хэрэг гарвал уучлалт гуйх хэрэггүй. Харамсалтай нь өнөөгийн бизнесийн ертөнцөд хүмүүс хууль бус арга боловсруулдаг болсон. Хэрэв таныг ч гэсэн ингэ хэмээн шахвал татгалзаад, уучлалт гуйх хэрэггүй. Стресстэй нөхцөл байдлыг намжаахаас илүү таны шударга байдал чухал.

Зарим нь ямар буруу зүйл хийснээ мэдэхгүй байх нь бий. Нөхцөл байдал бүр өөр бөгөөд хэрэв буруу зүйл хийснээ мэдвэл ирээдүйд дахин давтагдуулахгүйн тулд тэр дороо уучлалт гуйх хэрэгтэй. Зарим хүн бусдаас хүндээр тусгаж авдаг тул уучлалт гуйлаа гээд үр дүнгүй байх нь бий. Хэдий тийм ч эдгээр зөвлөгөөг дагаснаар нөгөө талд таагүй сэтгэгдэл хуримтлагдахаас сэргийлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53