Хэлэлцээрийн бурхадын мэддэг 5 зүйл
2017, 5 сарын 22. 2:290

1. Асуух нь асуухгүй байснаас хохирол багатай.

Даргын өрөөнд хэлэлцээр өрнүүлэх гэж орно гэж бодох төдийд сандарч эхэлдэг. Гэхдээ зоригловол тун таатай үр дүнд хүрэх гээд байдаг. Тэгэхээр яаж хэлэлцээр хийх вэ? Та л асуухгүй бол таны өмнөөс асуух хүн байхгүй шүү. Өндөр цалин, олон амралтын өдөр, дааж авсан ажлаа өөрчлөх гээд юу ч байсан өөрийн төлөө хэлэлцээр хийж сур. Хүссэн зүйл байвал түүнийгээ асууж сур!

2. Таны хүсэлт эсрэг талын санал болгох зүйлийг дагах хэрэгтэй.

Тодруулбал үндэслэлтэй байх хэрэгтэй. Төсөөлснөөс арай илүүг асуух нь зөв боловч авна гэж төсөөлснөөс хамаагүй ихийг асуух маягаар хэлэлцээрийг эхлүүлж болохгүй. Компанийн төсвийн талаар мэддэг бол цалин нэмэх саналыг тэр төсвөөс хэтрүүлж болохгүй. Хэрэв амралтын өдрөө хэд хоногоор сунгах гэж байвал ‘Монголыг тойрон аялах хоёр сарын цалинтай амралт’ хүсч болохгүй. Өндөр хүлээлттэй байх авч бодит нөхцөлд таарахгүй өндөр босго тавьж хэрхэвч болохгүй.

3. Ажлаас юу шаардаж байгааг мэд.

Ихийг хүснэ гэдэг нь угтаа бол илүү ажиллана гэсэн утга. Иймд өөрийн шинэ үүрэг хариуцлагыг урьдаас бэлдээрэй. Байгууллагын өгч чадах боломжийг мэддэг шигээ өөрийн чадварыг бас мэддэг байх хэрэгтэй. Бид бүгд л цалингаа нэмэх эсвэл урамшууулал авахыг хүсдэг ч үүнд хүрэх шаардлагыг бүгд хангаж чаддаггүй. Хэрэв дуусгаж чадахгүй ажлын төлөө хэлэлцээр хийвэл дараа тавих хүсэлт тань бүтэхгүй болов уу.

4. Үргэлжид өөрт болон бүлэгт хамгийн сайныг онил.

Бид өөрийн яг хүссэн зүйлийн төлөө хэлэлцээр өрнүүлдэг. Гэхдээ бусад хүн эсвэл бүлэг ижил бодолтой байгаа эсэх нь чухал. Таны зорилго бол хамаарагдаж буй хүн бүрд хамгийн таатай үр дүн авчрах учиртай. Хүссэн зүйлээ асууна гэхдээ ганц хоёр буулт хийхэд бэлэн байгаарай. Учир нь тэд явагдаж буй хэлцэлд дургүй байвал юуг ч хүлээн зөвшөөрөхгүй байж мэднэ.

5. Ажил, амьдралын бүхий л хүрээг хэлэлцэж болно

Та зөвхөн ажил дээр хэлцэл хийдэг гэж боддог байх. Гэхдээ бид насан туршдаа хэлцэл хийсээр ирсэн. Хүүхэд байхдаа дахиад нэг зүсэм бялуу идэх эсвэл цагийн дараа унтъя гэж ээжээр зөвшөөрүүлж байсан. Дотуур байранд орохдоо өрөөний зай талбайн талаар тохиролцоо хийж байсан. Гэрлэхдээ хуримын талаарх асуудлаа эхнэр, нөхөртэйгээ тохиролцоно. Эцэг эх болоод хүүхдээ сургуульд явуулах эсвэл оронд нь оруулахын тулд зальтай наймаа бас л хийсэн. Иймд амьдралаас суралцаж авсанарвин туршлагаа ажлын амьдралд ашиглаж болно. Та бол хэлэлцээрийн бурхан. Гагцхүү үүнийг мэдээгүй л явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59