АНУ-ын хууль батлагчид автомашин үйлдвэрлэн нийлүүлэгч нарт Хятадын бараа бүтээгдэхүүнээс хамааралтай байдлаа бууруулахыг уриалжээ
2023, 6 сарын 20. 17:260

Даваа гарагт Ройтерс агентлагт эх сурвалжийн мэдээлснээр АНУ-ын хууль батлагчдаас бүрдсэн хоёр намын бүлэг Форд Мотор болон Женерал Моторс компанийн гүйцэтгэх захирлуудад Хятадын бараа бүтээгдэхүүнээс хамааралтай байдлаа бууруулахыг уриалсан гэжээ. Хятадын бараа бүтээгдэхүүн гэдэгт түлхүү автомашины эд анги, нэн ялангуяа цахилгаан автомашины зай багтаж байгаа юм.

Улмаар хууль батлагчдын төлөөлөл болж дөрвөн хүн мягмар гарагт Форд компанийн Жим Фэрли, Женерал Моторсын Мэри Барра нартай уулзах гэнэ.

Үйл явдлын хүрээнд Ройтерс агентлаг Форд Мотр компанид хандахад тэд АНУ-ын олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр ажиллана хэмээсэн бол Женерал Моторсын зүгээс ямар нэг тайлбар хийхээс татгалзжээ.

Төлөөлөгчдийн энэ уриалга даваа гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадын төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзаж, онцлох үр дүнд хүрээгүйгээс хойш хэдхэн цагийн дараа автомашин нийлүүлэгч нарт хүрсэн байна.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43