Биткоины ханш тавдугаар сараас хойш анх удаа 28,000 ам.долларыг давлаа
2023, 6 сарын 21. 19:050

Мягмар гарагт биткоины ханш өсөж, өнгөрөгч тавдугаар сараас хойш анх удаагаа 28,000 ам.долларыг давжээ.

Биткоины ханшийн хувьд хамгийн сүүлд 28,000 ам.долларыг давсан нь өнгөрөгч тавдугаар сарын наймны өдөр юм. Тус өдрөөс хойш биткоины ханш 28,000 ам.долларыг даваагүй билээ.

Улмаар лхагва гарагийн 19:00 цагийн байдлаар нэгж биткоин 28,829.14 ам.долларын үнэлгээтэй байна.

Криптовалютын зах зээлийн хүрээнд биткоин нь хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн алдартай коин тул түүний ханшийг даган бусад коины ханш ч хэлбэлздэг. Тиймээс биткоины ханш 28,000 ам.долларыг давахад эфериумийн ханш ч мөн адил өсөж, нэг ширхэг эфериум 1,812.71 ам.долларын үнэлгээтэй болжээ. Энэ нь сүүлийн 24 цагийн хугацаанд 4.9 хувиар өссөн үзүүлэлт юм.


Эх сурвалж: Decrypt

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47