BBC: Их Британи улс дахь хэрэглэгчийн үнийн индекс буурахгүй байгаагаас үүдэн бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй байна
2023, 6 сарын 21. 19:400

Пүрэв гарагт BBC сувгаас мэдээлснээр Их Британи улс дахь хэрэглэгчийн үнийн индекс өндөр түвшинд байсаар байгаа тул тус улсын төв банк бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй байна гэжээ.

Их Британи улс дахь хэрэглэгчийн үнийн индексийн хувьд өнгөрөгч тавдугаар сард 8.7 хувьтай бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрөгч дөрөвдүгээр сарын үзүүлэлтээс огт буугаагүй үзүүлэлт юм.

Эдийн засагчдын тайлбарлаж байгаагаар инфляцын түвшинд нөлөөлсөн гол хүчин зүйл нь нислэгийн тийз болоод хуучин автомашины үнэ өссөн явдал гэнэ.

Английн төв банкнаас инфляцын түвшнийг 2 хувьтай хадгалахаар хичээж байгаа ч тийнхүү инфляц буурахгүй байгаа тул пүрэв гарагийн хуралдаанаар бодлогын хүүгээ дахин өсгөх магадлал өндөр ажээ. Олон нийтийн зүгээс таамаглаж байгаагаар Английн төв банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр дахин нэмэгдүүлж, 5 бүхэлд хүргэх юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
182024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
12024-5-10 14:51
637288