Английн Төв банк бодлогын хүүгээ 13 дахь удаагаа өсгөлөө
2023, 6 сарын 22. 20:590

Пүрэв гарагт Английн Төв банкны мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүгээ 13 дахь удаагаа өсгөжээ. Улмаар тус улсын бодлогын хүү 5 хувьд хүрсэн байна.

Үйл явдлын хүрээнд Английн Төв банкны ерөнхийлөгч Эндрью Бэйлигийн хэлснээр өнөөдрийн энэ арга хэмжээ нь зайлшгүй шаардлагатай алхам байсан гэсэн юм. Түүний тайлбарласнаар инфляцын түвшин буураагүй нь бодлогын хүүг нэмэгдүүлэх шаардлагыг бий болгосон гэжээ.

Эндрью Бэйлигийн хэлсэн үгийг хүргэвэл, “Бидний зүгээс инфляцыг бууруулах шаардлагатайг үзүүлсэн тоон баримт дээр үндэслэн бодлогын хүүг 5 хувьд хүргэж, өсгөлөө.

Улс орны эдийн засгийн хувьд төсөөлснөөс сайн нөхцөлд байгаа ч инфляцын түвшин одоо ч өндөр байгаа тул бид үүний эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Бодлогын хүүг өсгөх нь ипотекийн болон бусад зээлтэй хүмүүсийн санааг зовоож байгааг бид ойлгож байна. Тэдэнд хүнд тусаж байгаа. Гэхдээ бид одоо л бодлогын хүүгээ өсгөхгүй бол дараа нь бүр дордож магадгүй” хэмээжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Балбын газарчин дээд амжилт тогтоов
02024-5-13 13:20
"Eurovision"-д Швейцарын дуучин түрүүлжээ
02024-5-13 13:18
75 нас хүрснийхээ дараа ч гэсэн Н.Моди огцрохгүй
02024-5-13 13:13
Старлинкийн хиймэл дагуулууд соронзон шуурганы улмаас доголджээ
02024-5-13 13:09
Э.Макрон: Мбаппег Олимпод оролцуулахыг зөвшөөрнө хэмээн найдаж байна
02024-5-13 13:05
“Байер”-ын хожигдолгүй цуврал үргэлжилсээр
02024-5-13 13:00
Социалистууд Каталоны сонгуульд ялжээ
02024-5-13 12:50
А.Белоусовыг Батлан хамгаалахын сайдаар томилохыг санал болгов
02024-5-13 12:08
Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн дөрөв дэх үе шат эхэлжээ
02024-5-13 12:04
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51