Илон Маск Твиттерийг худалдан авснаас хойш тус компани сурталчилгааны орлогынхоо тал орчим хувийг алджээ
2023, 7 сарын 17. 12:530

Өнгөрөгч оны аравдугаар сард тэрбумтан Илон Маск Твиттер платформыг худалдан авсан билээ. Тэгвэл даваа гарагт BBC сувгаас мэдээлснээр Илон Маск Твиттерийг худалдан авснаас хойш тус компани сурталчилгааны орлогынхоо тал орчим хувийг алдсан гэжээ. Энэ талаар Илон Маск өөрөө Твиттер хуудаснаа анхлан мэдэгдсэн байна.

Түүний тайлбарласнаар сурталчилгааны орлого буурч, өрийн хэмжээ нэмэгдэж байгаагаас үүдэн Твиттерийн мөнгөн урсгал сөрөг төлөвт байсаар байна гэжээ.

CNN сувгаас мэдээлснээр сурталчилгааны орлого нь тийн буурах болсонд Твиттерийн контентын хяналт, хязгаарлалтын журам хийгээд орон тооны цомхотгол, ойлгомжгүй хэтийн төлөв ихээр нөлөөлсөн гэсэн юм. Мөн түүнчлэн тоон мэдээллээс үзвэл өдгөө Твиттер платформ дээр сурталчилгаа явуулж буй газруудын 43 хувь нь л Илон Маск Твиттерийг худалдан авахаас өмнө тус платформыг сурталчилгааны нэг сувгаараа сонгож байсан газрууд гэжээ.

Тийнхүү үйл явдлын хүрээнд Илон Маскийн хэлснээр, “Бид ямар нэг байдлаар тансаглахаас урьдаар мөнгөн урсгалыг эерэг төлөвт оруулах хэрэгтэй байна” гэсэн байна.


Эх сурвалж: CNN, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43