Биткоины ханш 30,000 ам.доллароос уналаа
2023, 7 сарын 18. 21:290

Өнгөрөгч долоо хоногийн бямба гарагаас эхлэн биткоины ханш эрчимтэй унаж, 30,000 ам.доллароос доош үнэлгээнд хүрчээ. Улмаар долоодугаар сарын 18-ы өдрийн 20:00 цагийн байдлаар нэг ширхэг биткоины ханш 29,822.50 ам.долларын үнэлгээтэй байна.

Уг төвлөрсөн бус дижитал валютын хувьд 2022 оны тавдугаар сараас хойш 30,000 ам.долларын ханшийг давалгүй хэлбэлзсээр өнгөрөгч зургаадугаар сарын сүүлээс ханш нь сэргэж эхэлсэн юм. Тийнхүү 2023 он гарсаар өнгөрөгч арвандөрөвний өдөр нэгжийн үнэлгээ нь 31,747.72 хүрсэн ч эргэн унажээ.

Криптовалютын зах зээлийн хүрээнд биткоин нь хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн алдартай коин тул үүний ханшийг даган бусад коины ханш ч хэлбэлздэг. Тиймээс биткоины ханш 30,000 ам.доллароос доош унахад эфериумийн ханш ч мөн адил унаж, нэг ширхэг эфериум 1,890.18 ам.долларын үнэлгээтэй болжээ.

Биткоины хувьд хамгийн сүүлд 2021 онд бүх цаг үеийнхээ хамгийн өндөр үнэлгээ буюу 66,000 ам.долларт хүрч байсан юм.


Эх сурвалж: CoinMarketCap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47