“Хар тэнгисийн үр тарианы гэрээ”-г түдгэлзүүлснээр олон улсын зах зээлд улаан буудайн үнэ өсөж байна
2023, 7 сарын 20. 20:120

Даваа гарагт ОХУ-ын зүгээс “Хар тэнгисийн үр тарианы гэрээ”-г түдгэлзүүлж байгаагаа мэдэгдсэн билээ. Улмаар пүрэв гарагт Кремлиэс анхааруулснаар гэрээг түдгэлзүүлсэн энэ хугацаанд Хар тэнгист зорчих бүх хөлгийг Украины талд орж байна гэж үзэх болно гэсэн юм.

Тэгвэл “Хар тэнгисийн үр тарианы гэрээ”-г түдгэлзүүлснээр олон улсын зах зээлд улаан буудайн үнэ өсөх болжээ.

Тодруулбал, лхагва гарагт Европын зах зээлд улаан буудайн үнэ 8.2 хувиар өссөн бол эрдэнэ шишийн үнэ 5.4 хувиар өссөн байна. Харин АНУ-ын зах зээлд улаан буудайн фьючерсийн үнэ 8.5 хувиар өсжээ. Энэ нь 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украины нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлж эхэлснээс хойш АНУ-ын зах зээлд үр тариан фьючерсийн үнэ хамгийн өндөр хувиар өссөн үзүүлэлт болсон юм.

Үүнээс үүдэн шинжээчид хийгээд эдийн засагчдын зүгээс талх, гоймон зэрэг боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний үнэ ч ээлж дараалан өсөх вий гэж эмээж буйгаа хуваалцсан байна. Хэрэв тэгвэл олон улсад инфляц ахин хөөрөгдөх эрсдэлтэй билээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20