АНУ: Уйгурчуудыг албадан хөдөлмөр эрхлүүлсэн Хятадын хоёр компанид хориг арга хэмжээ авчээ
2023, 8 сарын 2. 4:360

АНУ-ын засгийн газар Уйгурчуудыг албадан хөдөлмөр эрхлүүлсэнтэй холбогдуулан Хятадын хоёр компанид хориг арга хэмжээ авахаар болсноо мэдэгджээ.

Дотоодын аюулгүй байдлын яамаар ахлуулсан албадан хөдөлмөр эрхлэлтийг хянах ажлын хэсэг орон нутгийн цагаар 1-ний өдөр Уйгурын албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу дээрх шийдвэрийг гаргасан болохыг Дотоодын аюулгүй байдлын яамны зүгээс онцлон тэмдэглэв.

Энэхүү хориг арга хэмжээний хүрээнд хар тугалганы хүчлийн батарей үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Camel групп, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн буюу хүнсний ногооны ханд, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Cheonkwang Biotech групп болон түүний охин компаниуд хамрагдаж буй аж.

Тодруулбал эдгээр компаниудын бүтээгдэхүүнийг энэ сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-д импортлохыг хориглосон байна.

Дотоодын аюулгүй байдлын сайд Алехандро Малоркас мэдэгдэлдээ "Байдены засаг захиргаа хүний ​​эрхийг ноцтой зөрчиж, албадан хөдөлмөр эрхэлж буй байгууллагуудад хариуцлага тооцно гэсэн амлалтаа өнөөдрийн үйл ажиллагаа харуулж байна. Шинжаанд албадан хөдөлмөр эрхлүүлэх замаар үйлдвэрлэгдсэн аливаа бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлээс шахагдан гарах хүртэл бид бүх түншүүдтэйгээ хамтран ажиллах болно” хэмээн дурджээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10