Amazon компани хоёрдугаар улирлын тайлангаа танилцуулжээ
2023, 8 сарын 4. 12:230

Пүрэв гарагт Amazon компани 2023 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцуулжээ. Тайланд дурдсанаар тус компани өнгөрөгч улиралд чамгүй ашигтай ажилласан байна. Улмаар тайланг танилцуулсны дараагаар баасан гарагт тус компанийн нэгж хувьцааны үнэлгээ өсөлттэй үнээр худалдаалагдах болжээ.

Amazon компаниас танилцуулснаар өнгөрөгч улиралд тус компанийн борлуулалт нийт 134.4 тэрбум ам.долларт хүрснээр 2022 оны мөн үеийн борлуулалттай харьцуулахад 11 хувиар өсөлттэй гарсан гэнэ.

Тайланг танилцуулахаас өмнө шинжээчдийн зүгээс тус компанийн борлуулалтыг 131.1 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байсан бол Amazon тэдний таамаглалыг давуулж чаджээ.

Тийнхүү тайланд үндэслэн Amazon компани гуравдугаар улирлын борлуулалтаа 9-13 хувийн өсөлттэй гарна гэж тооцсон байна.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10